💎Ad white cat 💎
💋Хянасан-Тотти💋
🌸 Эдитор-Ми🌸Шатнаас өнгө алгалсан олон үрлэн чихэрнүүд бороо мэт шаагин ороход Мизү хийж байсан үйлдлээ зогсоон түргэн гэх чинь шат руу очлоо. Очоод харахыг хүсэмгүй дүр зургаа олж хараад Мизүгийн хөмсөг зангиран Шизүг элгэн дээ наан тэврэх Лайтог нүдээрээ хэдэн хэсэг болгон тасчих хаях шиг болох доо Шизүг харамласаар өөрийн энгэрт тэвэрч аван зогсоно
Шизүгийн Амттан идэх ч худлаа боллоо доо гэсэн бодол нь ч яг голыг нь олж. Мизү өршөөлгүй аймшигт харц Лайтогоос салан уян зөөлөн болон Шизү рүү шилжсэн ч нөхцөл байдлын дарамттай байдал өөрчлөгдсөнгүй.
Шизү өөрийн амттаны хулгайн хэрэгээ далдалж хэлэх, гэмээ цайруулах үг ч үл олдох дуугүй л бүлтэгнэн зогсох Шизүд хандан Мизү инээмсэглэн
-Шизү би чамд маш их хайртай үүнийг мэднэ биз дээ. Би чамд муу зүйл санаж үг хэлж байсан удаа бий бил үү хэмээн гунигтай өнгөөр ийн асуухад Шизү үтэр түргэн
-Үгүй ээ байхгүй. Оний чан та битгий ингэ л дээ. Би зүгээр л амттан идэх гэсэн юм хэмээн дуу нь цаашлан цаашилсаар бувтнах шахуу хэлэхэд Мизү гунигтай инээмсэглэн
- Зүгээр л гэдэг чинь миний үгийг зөрөх хангалттай шалтгаан юм гэж үү. Чамд санаа тавьсан миний сэтгэлийг няцаах хангалттай үг юм гэж үү Шизү гэлээ.
Ахынхаа үгнээс зөрсөн үйлдэлд нь гэмшил төрүүлэн сэтгэлийг нь өвтгөх Мизүгийн эдгээр үгс Шизүд хүндээр тусна.
Түрүүхэн л амттан идэж чадахгүй болсон доо харамсаж байсан одоо бол Шизүд гэмшилийн гашуун амт амтагдана.
Өөрийн болчимгүй үйлдэл болон ахынхаа сэтгэлийг зовоосон хэрэгтээ өршөөл эрэн
-Намайг уучлаарай оний чан хэмээн сул дуугаар гэмшилтэйеэ өгүүлэхэд Мизү Шизүгийн үгийг лавшруулан илүү хариулт хүлээн
-Юунд тэр билээ Ши-зү хэмээвэл Шизү
-Таны үгнээс зөрсөн намайг уучлаарай хэмээн тод дуугаар дахин уучлал гуйхад Мизүгийн инээмсэглэл тодрон сэтгэл хангалуун гэх чинь Шизүг тэврэн
- За за уучиллаа. Дахиад ингэж болохгүй шүү томоотой байгаарай гээд толгойг нь илэв. Ах нь уурлахаа больсонд баяртай байгаа ч ингэж хүүхэд шиг загнаад байгаад нь гомдол мэдүүлмээр санагдана.
Мизү Шизүд байсан бүх амттаныг хураан Лайтод өгөөд Шизүг өрөө рүү авч явлаа.Өрөөндөө орж ирсэн Шизү нэг л гунигтай. Эцэст нь хүсэж байсан амттанаа авч чадаагүйгээс гадна бүр ахдаа загнуулаад өрөөндөө орж ирж байхад ийм байхгүй гээд яах ч билээ.
Өрөөндөө орж ирээд удаагүй байтал хаалга тогшив.
Мизү: Ор ор хэмээн зөвшөөрөл өгөхөд Жек том илгээмж барин зогсоно.
Жек: Мизү сама илгээмж тань ирлээ
Мизү: Угсарчих хэмээн түүнд зааварчилгаа өгөв.
Шизү өрөөнд нь орж ирсэн дахин нэг танихгүй царайг харж гайхширсанаас гадна ахыг нь дуудах хүндэтгэлийн дагаврыг гайхан
Шизү: Сама? Гээд хариулт нэхсэн байртай харахад Мизү
- Тоох хэрэггүй дээ гээд өөр юм хэлсэнгүй. Шизү сонирхон асуухаас өмнө тэс өөр зүйл сонирхлыг нь татлаа. Тэр бол Жекийн авчирсан илгээмж буюу шинэ видео тоглоом байв. Шизү тоглоомынх нь нэрийг нь хараад л дуу алдан
- энэ чинь ...... байна шүү дэээ. Бурхан минь ахаа та үүнийг авчихаа юу. Би энэ шинэ загварийг нь ямар удаан хүлээ лээ дээ гэж нүд нь гэрэлтэн хэлэхэд Мизү инээмсэглэн
- Би чамд зориулж авсан юм. Одоо уйдахгүй биз дээ гэхэд Шизү жаргалтай гэх чинь инээмсэглээд
- Мэдээж та шилдэг нь гээд хөөрөн инээн хэллээ. Шизүгийн энэ жаргалтай байгаа төрх Мизүгийн сэтгэлийг юу юунаас илүү амраана.
Шизүг тоглоомдоо орон орчин нөхцөлөө анзаарах ч сөхөөгүй сууж байхад Мизү өрөөнөөс гарлаа. Тэрээр гараад өөрийн цадиггүй албатууд руугаа зүглэв. Лайто Жек хоёр шалаар нэг тарсан Шизүгийн халааснаас гоожсон үрэлнүүдийг цэвэрлэн байх ба Мизү тэднийг шатан дээрээс хүйтэн эрхэмсэг харцаар ширтэн зогсоно.

CZYTASZ
Казоку / Гэр Бүл/
RomansНууцлаг аз жаргал, хорхой хүргэм тансаглал, догь күүлээ барьж дийлэхгүй дүрүүд; өхөөрдөж ханахгүй булхануудыг гарахыг болно 😘