Казоку 37 р хэсэг

63 12 0
                                    

💎Ad white cat 💎
⚡️Хянасан-Кента⚡️
🌸 Эдитор-Ми🌸

Мэйг Шизүгээс хол бай гэсэн сануулаг өгөх гэж түүний хойноос нь дээвэр дээр гарч ирсэн Мизү яг одоо Мэй хэлсэн үгэнд ороогдон сууна.
Сургуулийн дээвэр дээр цэлмэг тэнгэрийг ширтэн сууж байтал дотор хичээл эхлэх хонх дуугаран Мизү энэ дуугаар ухаан орох шиг боллоо. Хичээл эхлэх гэж буйг анаарах сөхөөгүй гүн бодолдоо живж байсан түүний бодлын хэлтэрхийг тайлан уншвал Шизүд сэтгэлээ илчлэх гэх бодол байсан юм. Шизүд хаягдсан охины хэлсэн үгнээс сэтгэлээ илчлэх хэрэгтэй ч юм уу гэсэн бодлыг өөртөө тээх болсон нь сонин хэдий ч Мэй ингэж их л Мизүд нөлөөлж.

Өглөөний болсон явдлыг тойрон суух охид ярилцана. Шизү эрхэлмээр аядан урьд өмнөхөөсөө илүү дотно мэт аяглан байхдаа
-Шизүүүү үнэхээр хүйтэн аймаар байлаа. Шизү бидэнд тэгж хандахгүй тээ гэж охид Шизүг бүчин асуухад Шизү гэгээлэг инээмсэглэн
-За юуу гэж дээ хэмээв. Энэ үед тойрох охид амсгаа аван хэсэг тайвирч байтал
Шизү: Мэдээж дүрмээ дагавал шдээ хэмээн амьсгаа аван тайвширлийг нь дарамт болгон өөрчлөх шиг болов. Дүрмээ зөрчин, дургүйг нь хүргэх ганц л үйлдэл гаргавал Мэй шиг хөсөр хаягдахаа тэд мэдээд дуугүй л царай нь барайцгаана. Өөрсдийгөө Мэй ээс илүү гэж бодох ч Шизүгийн хувьд тийм биш. Мэй дургүйг нь эхлээд хүргэчихсэнээрээ л ялгаатай. Хажууд нь суух охид ч Мэй ч тэр Шизүгийн хувьд ижил.

Шизү тэдний дунд юу ч болоогүй мэт урьдийн адил гэгээлэг инээмсэглэн сууж байхад нь Мизү тэдэн рүү дөхөн ирлээ. Шизү гайхширан ах руугаа харлаа. Сургууль дээр охидтой байхад нь ярилцах гэдэггүй болохоор их л гайхширан
-Юу болсон бэ оний чан
Мизү: Өнөөдөр хамт харьцгаая
Шизү: Мм тэгье. Гэхдээ та тараад давтлагатай биш билүү гэхэд Мизү хэсэг бодол хийлэн байран даа зогслоо. Өнөөдөр Мэй ээс болоод ч тэр үү өөрт нь төрсөн тэр их гайхширлаас болоод ч тэр үү тэр өнөөдөр Шизүтэй л хамт харихыг хүсэж байсан болохоор давтлагаа яах талаар бодно. Энэ үед нь Шизү мэдсэн юм шиг
-Би таныг хүлээж байж болно шүү хэмээлээ. Үүнийг нь сонсоод Мизү инээмсэглэн толгой дохиод суудал даа суулаа. Сэтгэлээ илчлэх хэрэгтэй гэх бодол яг одоо хэрэггүй мэт санагдана. Ах дүүсийн харилцаа бол ямар ч эмэгтэй эрэгтэй нь хүрч чадахгүй нандин харилцаа. Үүнийг хэн ч тасалж чадахгүй. Энэ хэвээрээ байх нь түүнийг алдахгүй байх хамгийн шилдэг сонголт гэж Мизү өөртөө итгүүлэн сууна.

Хичээл таран Мизү олимпиадынхаа давтлаганд суухаар сургуулийн хонгилоор Шизүтэй хамт явна. Ийн явж байхад Мизүгийн нүүрэнд аз жаргалтай мишээл гялалзана. Давтлагаа дуусгаад гараад ирэхэд Шизү түүнийг хүлээгээд байж байна гэхээр өөрийн эрхгүй сэтгэл тэнийн, өглөөний Мэйн сэтгэлд нь үлдээгээд явсан тэр эргэлзээ тээнгэлзээ алга болох шиг боллоо.
Шизү ахыгаа хүлээн ангийн үүдний сандал дээр сууна. Мизү Шизү салаад 10 миниут ч болоогүй байхад хаанаас ч юм бэ? Мэй гараад ирлээ.
Мэй: Шизү би чамд сүү авчирлаа. Өглөө би чамд хоол хийж өгч чадаагүй болохоор санаа зовоод хэмээн инээмсэглэн өгөхөд
Шизү: Би дургүй хэмээн үл тооход
Мэй: Тийм үү. Тэгвэл юунд дуртай юм. Би бичээд авий хэмээн дэвтрээ гаргаж ирлээ. Шизү үүнийг хараад бүр санаа алдан
-Мэй чи яг яах гээд байгаа юм бэ. Би чамаас юу ч авахгүй хэмээн түүнийг өөрөөсөө түлхэсэн ч Мэй бууж өгөх гэсэнгүй түүний гарнаас барин инээмсэглэн
-Би чамд сайн хэмээлээ. Шизү түүнд одоо юу гэж хэлэхээ мэдэхгүй харна. Түүнээс татгалзах бүх аргаа ашиглачихсан болохоор түүнийг харж санаа алдахаас өөр юм хийсэнгүй.

Казоку / Гэр Бүл/Where stories live. Discover now