Казоку 32 р хэсэг

89 13 0
                                        

💎Ad white cat 💎
⚡️Хянасан-Кента⚡️
🌸 Эдитор-Ми🌸

Кёотагийн ажлын их улирал дуусаж ажлаасаа толгой өндийх амралтын үед дөнгөж ирээд байхад нь Ирүка яг тааруулаад шинэ ажил ч гэмээр юм уу хэрэг тарьчихсан хүлээж сууна.
Кёота гэрийн хаалгаараа орж ирээд л түүнийг олж харлаа. Яг өөдөөс нь ичих ч үгүй гэмших ч үгүй харан нүүрэндээ баясгалантай инээмсэглэл тодруулах Ирүкаг хараад юу гэж хэлэхээ ч мэдсэнгүй зүгээр л гүнзгий гэх чинь санаа алдав. Уурыг нь хүргэж цухалыг нь төрүүлэм хэрэг ч Кёота энэ бүхэнд санаа алдан яана даа гэх санааширлыг л үзүүлнэ.
Ярих ч хэрэг байхгүйгээр харцаараа л "Юу хүсээв" гэх асуултыг Кёота Ирүкад тавихад
Ирүка: Би чиний бүх мөнгийг чинь хүсэж байна гэлээ. Кёота юм хэлсэнгүй харцаараа дахин "Тэгээд өөр?" гэв. Ирүкаг ийм зүйлд ханахаар эсвэл иймхэн зүйлээс болж ийм их зүйл хийхгүй мэдэх тул хэлэлгүй үлдээсэн хүслийг нь сонсохоор хүлээлээ.
Ирүка: Би чиний бүх мөнгийг аваад чиний Sugar daddy болно. Кёота чи миний Baby boy болоорой. Тэгээд миний хүссэн бүгдийг хий за юуу? гээд гараа сарвайв. Яг л өөрийнхөө авах ёстой зүйлээ авахаар хүлээж буй мэт. Кёота хажуугаар нь зөрөн том өрөөний ширээн дээр суугаад ажил хэрэгч байдлаар өөрийн авчирсан цүнхээ задлан
-Хадгаламжын дэвтэр, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, картнууд, дансны мэдээлэл бас бэлэн мөнгө гээд нэг нэгээр нь гарган тавина. Боловсноор дээрэмдүүлэн эелдэгээр бүх зүйлээ тайлбарлан өгөхөд Ирүка бүгдийг нь нэг нэгээр нь хараад нүүрэндээ "Хөөх бүтчихлээ гэж үү" гэх гайхширал тодруулна. Кёота харин юу ч болоогүй мэт энэ бүхэн байх л ёстой гэсэн шиг тогтуухнаар Ирүкагийн шийдвэрийг хүлээнэ.
Ирүка: Чамайг ингээд аваад ирнэ гэж бодсонгүй. Хөөх чи Дубайд үл хөдлөх хөрөнгөтэй юм уу? гэж гайхширан өөрийн болсон Кёотагийн хөрөнгийг тоолно. Хэдий энэ бүх зүйлсийг Кёотагийн бүх хөрөнгө нь гэж баталж чадахгүй ч гэлээ. Ирүка баяртай мишээн тэр л өөрөө Кёотагаас их хөрөнгөтэй гэж бодох нь энэ удаагийн зорилт шүү дээ.
Кёота: Ерөндөг?
Ирүка: Аан тийм ерөндөг мартах шахаж гээд өөрийн хорны цуглуулаг дунд хайж эхлэлээ. Хайсаар хайсаар хайсаар хайсаар.....
Ирүкагийн царай бараан шивнэх шах уу "ерөндөг алга" гэлээ. Кёота энэ хэдэн холбож хэлсэн үгнийнх нь авиа болгоныг нь алдалгүй сонсоод Ирүка руу хурцаар зэмлэх мэт ширтлээ. Тайван байсан харц нь хоромын дотор өөрчлөгдөхөд Ирүка дагжин чичирх шиг болов. Шүлсээ гүд хийтэл залгиад
-Кёотааа Тайван санаа зоволтгүй. Энэ хорыг хэн хийлээ дээ. Ерөндөг миний толгой дотор л байгаа байгаа гээд хойшоогоо алхам алхамаар ухрангаа.
-Кёота санаа зовох юу ч байхгүй. Хорны үйлчилэл 30 миниутын дараа. Би машшшшш хурдан хийнэ 10 миниутын дараа бэлэн болно за за гэвэл Кёота юм хэлсэнгүй бугуйн цаг руугаа харав. Ирүка бага зэрэг санаа амарсан ч дарамтын хэмжээ 100000000 цельс хүрэх мэт боллоо.
Ерөндөг байхгүй хор хүүхдүүд дээ өгч эрсдэл гаргасан даа Ирүка ингэж санарч хүйтэн хөлс нь цуваж байна уу? Эсвэл цагын зүүг араас нь зоож буй мэт хүйтнээр ажиглан ширтэх Кёотагаас болж байна уу? Хариулт нь ямар ч байсан тэр одоо үхэлтэй тэмцэн хурдалж байна. Гарны хөдөлгөөн нь няхуур нямбай, хурдан шаламгай ба Ирүкагаас тэр бүр гараад байхгүй гүн төвлөрсөн нухацтай харц. /одоо Ирүка их царайлаг харагдаж байгаа гэдэгт би эргэлзэхгүй бн хаха/
Цагын зүүтэй уралдах энэ мөчид Ирүкагийн тоглоомд хамгийн их хохирч яваа гол дүрүүд дуу шуутай бууж ирлээ. Шизү Кёотаг ирсэн байхыг хараад
- Ааваа би яг үхэх юм шиг байна аа. Амьдрал богинохон юм гэж худлаа нулимс дуслуулан Кёотад тэврүүлэв. Кёота Шизүг тайтгаруулан толгойг нь илэхэд Шизү бүр илүү дүрдээ орон
-Кёотаа ааваа хэрвээ би үхчихвэл миний булшны чулууг гоё дүүрэн шигтгээ алмаазаар чимээрэй за. Аан бас булшны цэцэгийг цахирмаа байгаасай гэж хүсэж байна. Өө бүр оршуулах даа миний бүх эдэлж хэрэгэлж байсан бүгдийг хийчих яг л египитын фароан шиг гээд л өөрийн ирэх үхлийг хөгжилтэй найрын талбар мэт сүр дуулиант үдэлтын үдэшлэг шиг л ярьж эхлэв. Яриа үргэлжилсээр ирэх зочид хүртэл өргөжин тэлсээр
Шизү: Миний оршуулганд манай ангийн бүх охидуудыг уриарай за. Үхчихвэл тэднээсээ холдчихно гэлээ. Энэ үхлийн дараах оршуулгийн яриаг нь нээх их сонирхон нухацтай соноогүй байсан Мизү яг энэ өгүүлбэрийг нь алдалгүй сонсоод Шизүтэй энэ боломжгүй гэмээр ярианд барьцан орж
Мизү: Үгүй ээ Кёота ахаа үхчихвэл ангийн ямар ч охин хэрэггүй. Хийхээр бол гэр бүлийн дунд л хийгээрэй гээд нухацтайгаар Кёота руу ширтээд
-Шизү бид хоёрыг нэг авсанд хамт оршуулаарай гэлээ. Шизү эхлээд охидын тал дээр дурамжхан байсан ч Мизүгийн дараагийн хэлсэн хамт оршуулаарай гэх үгийг баяртайгаар хүлээн аван дуу улам тодрон
Шизү:Тийм ээ бид хоёрыг хамтад нь оршуулаарай. Төрөхдөө ч хамт үхэх дээ ч хамт гээд ярьж байтал Ирүка цаана ерөндөг хийж буй газраасаа
-Чимээгүй. Би энд ерөндөг хийж байна гэж орилон хэллээ. Гэтэл Шизү Мизү сонссонгүй бүр тоосон ч үгүй хоорондоо амьдрал бус үхлийг хэлэлцэнэ. Цагын зүү наашлан наашилсаар эрлэгийн элчийг секунт секугтаар угтах энэ үед Мизү Шизү санаа зовсон шинжгүй ярицах энэ мөчид нь Ирүка гүйсээр орж ирэв. Тэгээд олон юм ярьж цаг үрсэнгүй шууд л ам руу нь ерөндөг цутгав. Яг л хор өгч байсан шиг ээ. Тэгээд Кёота руу эрхий хуруугаа гозойлгон
-Харав уу бүх зүйл Окэу гэхэд
Кёота: Зөв ерөндөг мөн биз?
Ирүка: Мэдээж мэдээж. Хэн хийлээ дээ гэж өөрөөрөө сайрхахад Кёота тоосонгүй утсаа аван хүмүүс рүүгээ залган "Ерөндөг бэлтгэх ажлыг цуцал" гээд утсаа тасдав.

Шизү Мизү хоёр ерөндөгөө уугаад үхлээс зайлан их л баяртай байх ба Шизү энэ баяр баяслаа тэмдэглэхээр шийдэн
-Амьдрал гэдэг богинохон. Амьдрах хэрэгтэй юу хүссэнээ хийх хэрэгтэй. Би яг одоо гарч зугааллаа гээд гараад гүйчихэв. Шизүг гадуур хувцсаа ч авалгүй гараад гүйхэд нь Мизү араас нь гадуур хувцсыг нь аван "Хүлээ" гэсээр гарлаа. Тэр хоёрыг зүв зүгээр инээсээр гараад гүйхэд нь Ирүка бүр тайвшираад амьсгаа аван сууж байгаад
- Өөө нээрээ хамгийн чухал юм аа. Мартах гэж байна хэмээгээд сандал дээр гаран зогсов. Түрүүхэн Мизү Шизү хоёрын амийг эрсдэлд оруулж Кёотаг уурлуулах шахснаа ч мартан сандал дээр түүний дээрээс ширтэн бардам итгэлтэйгээр
-Кёота одоо би чиний Sugar daddy гэв. Кёота өөрөөс нь дээр зогсох Ирүкаг ширтэнэ. Тэр ч бас түрүүхэн болсон гэмт хэргийг мартсан ч одоог хүртэл яриад байгаа sugar daddy, baby boy нь утгийг ойлгоогүй л байлаа. Гэсэн хэдий ч Ирүка нь аясыг даган дагалдан
Кёота: Тэгээд?
Ирүка: baby boy нь sugar daddy гийнхаа хэлсэн бүгдийг нь хүсэл бүрийг нь биелүүлнэ за
Кёота: Хүсэл чинь?
Ирүкад энэ Кёотагийн тависан асуулт тулгамдан бодолд автлаа. Кёотагаас хэлсэн бүхнээ биелүүлнэ гэж бодон sugar daddy болгох гэж улайрсан ч яг юу хүсэж байгаагаа мартаж орхиж. Гэхдээ удаан бодоод байхыг хүссэнгүй хамгийн түрүүнд орсон санаа болох бодлоо хэллээ.
Ирүка: Кёота намайг Үүрээрэй гээд сандал дээрээс гараа сарвайв. Кёота үл мэдэг инээмсэглээд Ирүкаг үүрлээ. Ажлаа дууссан түүнд хүүхэд шиг аашлах түүнтэй Кёота хүүхэд шиг харьцан хамт тоглох л үүрэг үлдэж үүнийгээ нэр төртэйгээр биелүүлнэ.
Ирүка Кёотад үүрүүлэн жаргалтай нь аргагүй яван газраас өндрөөс өндөрт байгаа хоёр хөлөө савлан "Кёотаа тийш ээ тийш ээ", "Кёота гал тогоо руу", "Кёота тийшээ биш ээ ийш ээ" гээд л гэрээрээ тойрон аялал хийнэ.
Энэ хооронд хөөрөн гаран гүйсэн Шизү Мизү хоёр
Мизү: Гэртээ орьё оо гэж хөөрсөндөө хэт хол ирсэн байхаа ажин хэлэхэд Шизү зөрүүдлэн
-Байж байя л даа оний чан. Амьдрал богинохон гэж нөгөө нэг амттай шалтагаа хэлэхэд Мизү санал нийлэн толгой дохин аргалах үгээ хэлэн
-Тийм ээ богинохон. Богинохон хугацаандаа Ирүка ахыг яаж Sugar daddy болохыг харахаар гэртээ харихгүй юм уу? гэхэд Шизү бүр инээд алдан
-Нэээрээ тийм. Харьцгаая даа гээд гэр лүүгээ буцлаа. Шизү Мизү хоёр гэртээ орж ирэхэд Ирүкагийн эрхлэлт үйл явцыг үйлдэл дээр нь барив. Ирүка ч үүнийг сайрхах мэт Кёотад үүрүүлсэн чигтээ Мизү Шизү хоёр луу хараад
-Харав уу би Sugar daddy болж чадаж л байгаа биз дээ гээд Кёотагийн толгойг иллээ. Энэ эсрэг тэсрэг нөхцөлт байдлыг харсан Шизү Толгойгоо барин
-Ирүка ааваа Кёота аавын дээрээс буу. Sugar daddy, baby boy нь харилцаа ийм биш ээ. Та нарт зааж өгье. Тэгэхээр байна аа......

❄️Дүрэм 💎ad white cat💎 ийн зохиолыг уншигч бүх хүний дунд❄️
Сэтгэгдэл бичихээр бол 10 ➕дээш үгтэй
Өөрийн уншихдаа бодогдсон🤓 бодолоо бүгдийн буулгаад 😋санаа оноогоо бичих тэгвэл 🌼Баярлалаа🌼 гаас илүү их ⚡️урам ⚡️болоод дараагийн бүлгийг бичиж 😱гайхшруулахад их хүч 💗 болно шүү😤

💎Ad white cat 💎
⚡️Хянасан-Кента⚡️
🌸 Эдитор-Ми🌸

Казоку / Гэр Бүл/Место, где живут истории. Откройте их для себя