Казоку 29 р хэсэг

88 11 0
                                    

💎Ad white cat 💎
💋Хянасан-Тотти💋
🌸 Эдитор-Ми🌸

Өнгөрсөнд
Анхны уулзалт шигээ гэнэтийн гайхширмаар учирлууд удаа дараа болсон юм. Кёотаг гадуур ажлаар явах тоолонд санаатай ч юм шиг санаандгүй ч юм шиг уулзалтууд. Тэрхүү гайхширмаар уулзалт учрал бүрийн тоогоор хамт байх минут секунд бүрт Ирүка Кёотад илүү ойртож байсан юм. Ойртох ойртохдоо маш хурднаар гүн гүнзгийгээр.  Кёотагийн ажлын хуваарийг алдуултал, амьдралын мөрдлөг зарчмыг эргүүлтэл Ирүка гүнзгий нэвтэрч байлаа.
Түүний оролдлого бүрийг нь нэг нэгээр нь дурдвал няцаагдсан олон ч бүтсэн нь түүнээс их. Үүний жишээ гэхэд л түншүүдтэйгээ идэх орой нь хоол.
Кёота ажлын шинэ түншүүдтэйгээ уулзан хоол идэхээр болоход тэр зоогийн газарт Ирүка санаандгүйгээр хоол идэж таарна.Тэгж  яг санаандгүй таарсан эсэх нь мэдэхгүй ч тийм л болж л хоцорно. Ирүка энэ тэнгэрийн зурлага мэт тохиолыг зүгээр өнгөрөөхгүй хэмээн гэм зэмгүй инээд алдсаар Кёотагын уулзалт дуусахыг хүлээнэ. Хэдэн цаг үргэлжлэх байсан ч хамаагүй хүлээн суугаад гарч ирэхээр нь Кёотаг өртэй мэт санагдуултал ярьж, хэлсэн үгийг нь зөвшөөрөх хүртэл нь Кёотаг гуйна. Тэгээд зөвшөөрөх үг амнаас нь унагаагаад  Ирүка баяртай инээд цацруулсаар өөрийнхөө дагуул аятай л ийм тийш авч явна. Хэдий Кёота ийм төлөвлөгөөгүй байсан ч Ирүкаг яагаад ч юм дагаад, сонсохыг хүссэн үгийг нь хэлчихнэ. Ингээд л хамт  явж байхдаа Ирүка Кёотагаас амын алдуулж чадах бүхнээ мэдэж аваад дараа дараагийн уулзалтуудыг илүү ойртуулна. Ингэж л уулзах цаг өдөр минут бүрийг тохируулан Кёотагийн амьдралд бүрэн шигдэн орж байсан юм
Ажлын байрнаас нь, төлөвлөгөөт уулзалтаас нь гээд л хаа байсан газраас нь хотын шөнийн клуб рүү дагуулаад явна. Дан ганц шөнийн клуб ч биш баар, саун, архины мухлаг, дээд хэмжээний хандивын үдэшлэг, караоке, найзынхаа  шинэ байрны үдэшлэгт нь хүртэл ороогүй газар, дагуулж яваагүй нүх үлдээлгүй зугаацан Кёотатай хамт явна. Тэгээд мэдээж Ирүка болсон хойно ууна шартана бөөлжинө. Тэр бүрийг нь Кёота цэвэрлэн Ирүкаг гудамжны мухарт хонуулчихгүй-хэн шиг бөөцийлөн тойглосоор л.
Ирүка Кёотагийн амьдралд гарч ирээд 3 сар, Ирүка Кёотагийн амьдралд ороод 3 сар өнгөрлөө. Энэ хугацаанд олон зүйлс болсон.
Кёота залхаж эхлэн санал шийдэл гаргасан тэр өдөр Кёота туслахдаа хандан
-Өнөөдөр цагийн хуваарьт нэг хүн нэм. Алахаар гэлээ. Энэ үгийг сонсоод Туслах бага зэрэг цочирдон
- Кёота сама та итгэлтэй байна уу? гэхэд Кёота Туслах руу хүйтнээр ширтэн
-Би хэлсэн гэлээ. Туслах ч тэр дор нь Кёотагийн хэлснийг хийн цагийн хуваарьт нь шинэ хоёр түншүүдтэй хийх уулзалтын дараах гарах цагт нь 1 хүн алах хэмээн тэмдэглэлээ. Энэ үед Туслах бага зэрэг эргэлзэж байсан юм. Кёотагийн амнаас гарсан үг байгалийн хууль аятай биелдэг биелэх ч болно гэдэгт итгэлтэй байдаг туслах энэ удаагийн аллагыг биелэх бол уу хэмээн гайхширна.
Энэ өдөр Ирүка өглөөнөөс эхлэн түүнийг дуудсан газарт нь ирэхийг гуйсан юм. Баар аль эсвэл  шөнийн клубд дуудалгүй ресторанд дуудсан нь шинэлэг ч Кёота үүнийг нь тоогоогүйгээс гадна. Бүр Ирүкаг жагсаалтдаа оруулсан байсан юмсанж. Ажил хэрэг нь бүтэж өгөхгүй стресстэй байсан тэр үеүдэд нь цагийн хуваарийг нь алдагдуулж өөрийг нь асрахаас халамжлахаас өөр сонголт үлдээдэггүй тэр залууг амьд үлдээх шалтгаан бий гэж үү. Харин ч бүхэл бүтэн 3 сар амьд үлдээн тэвчиж байсан нь гайхамшиг.
Гэхдээ энэ гайхамшиг өнөө орой түншүүдтэйгээ хийх уулзалтын дараа дуусгах болно хэмээн Кёота бат шийдэн сууж байлаа.  Япон загварын дээд зэрэглэлийн зоогийн газарт Кёота шинээр эрхлэх ажлаа шинэхэн эхлэх салбарын төлөвлөгөөгөө хоёр түнштэйгээ ярилцана.  Гэнэт л энэ уулзалтыг тасалдуулан нэгэн эрхэм орж ирлээ. Хэнд ийм бөх зүрх байх нь тодорхой. Ирүка том цүнх тэвэрчихсэн бас гартаа ганц лонх саке байсан чигтээ орж ирэв. Нэлээн халсан байгаа гэдэг нь алхаанаас нь тодхон гуйвж дайвсаар  л
-Хөөе Кёота. Чи нээрээ хүн дуудаад байхад ирчихгүй зүгээр гээд дайван явна. Кёотатай хамт сууж байсан нөхөд нь Ирүка руу уцаарлангуй ширтээд Ирүкад хандан нэг нь
-Хөөе хэн болчхоод энд агсраад байгаа юм. Гар гэлээ. Үүнийг сонссон халамцуу Ирүка уурлан
- Надад Кёотад хэлэх үг байна. Та хоёр шавж дуугүй бай заа гээд муухай хараад ширээн дээр лонхоо тас хийтэл нь чанга тавиад "Кёота" гэж дуудан түүнийг эгцлэн харлаа. Кёота түүнийг уцаарлангуй ширтэх ч Ирүка Кёота рүү ширтсэн чигтээ шийдэмгий
- Кёота надад чамд хэлэх үг байна. Өглөө эрүүл дээ яг л ахлах сургуулийн охин шиг хөөрхөн сэтгэлээ илчлээд чамайг яахыг чинь харахыг хүсэж байсан байтал чи ирсэнгүй гээд  Кёота руу харлаа. Кёота гайхсан нь илт. Өглөөхөн цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулсан байтал түүнийг өөрөө ийм зүйл хэлсээр олж ирнэ гэж төсөөлөөгүй нь мэдээж.
Ирүка хундаганад саке аягалаад аягаа ирмэн намуухнаар
- Хайр нүдгүй гэж ёстой үнэн шүү. Хайраас болж гэр бүлийнхээ эсрэг хүртэл тэрсэлж болдог юм байна лээ Кёота гээд хундагаа хөнтрөөд босож зогсон авч ирсэн цүнхээ доош нь харуулан сэгсэрлээ.
Цааснууд бороо аятай  дээрээс будрах тэр цааснуудын нэгийг нь Кёота  харвал өөрийнх нь саяхан хийсэн гэрээний хуулбар байх аж.
Ирүка: Би чамаас энэ бүх нууцлалтай мэдээллүүдийг чинь аваад явах гэж байсан. Газар дундын тэнгэсийн наймаа, Саудын Арабтай хийсэн зэвсгийн наймаа, сансрын туршилтын хөрөнгө оруулалт гээд л энэ бүх мэдээллүүдийг авсан байхгүй юу Кёота. Миний гайхалтай нууцлал дүүрэн амь сорьсон даалгавар минь биелэхэд ганц л алхам дутуу байсан. Би л энд дэлгээгүй бол хэн ч мэдэхгүй бас өнөөдөр өглөө л гэхэд газрын гаваар орсон мэт алга болж чадах байсан.  Кёотагаас буюу чамаас амьд мэнд зугтсаны дараа Чамайг сүйрүүлсний дараа  Ирүка надад дээр алдар нэр  бороо болон асгарч Хар бараан гэмт хэргийн ертөнцийн хамгийн нууцлаг эрхэмийг илчилсэн гавяатай болох байсан гээд Кёота руу ширүүн хайрын харцаар ширтээд
-Тэгсэн чинь байна аа. Явах гээд, урвах гээд, зугтах гээд байж байсан чинь Кёота гэх энэ аймаар залуу миний зүрх сэтгэлийг хулгайлчихсан. Кёота мэдээллээ алдахгүй гээд намайг өөртөө дурлуулчихсан муу зальтай залуу гээд инээд алдах зуураа дахин өөртөө хундагалан Кёотагийн хажууд суух хоёр түнш рүү хандан
-Та хоёр дуралчхаж мэднэ шүү. Болгоомжтой байгаарай даа. Өөрийнхөө энэ хүйтэн харцаараа биеийг чинь цоолох мэт ширтээд л, учир битүүлэг өгүүлэмжээр сэтгэл санааг чинь булиглуулаад л дурлуулчихна гээд хундаган дахь сакегээ уугаад толгойгоо сэгсрэн хоёр түнш рүү муухай хараад
-Үгүй ээ дурлаж болохгүй яагаад та хоёр миний Кёотад дурладаг юм. Та хоёр дурлах юм хохино гэж мэдээрэй гээд дахин хундагандаа аягалах гэтэл лонх аль хэдийн дууссан байлаа. Ирүка хоосон лонх руу ширтээд хошуугаа цорвойлгон
-Дуусчихсан байна. Саке дуусчхаж гээд Кёотагийн урд байх сакетэй лонхыг аваад өөртөө хундагалаад инээд алдан
-Тэгэхээр байна аа. Ойлгосон тээ гээд хундагаа дээш өргөн цоглогоор
"Хайрын төлөө"  гээд хундага хавирах дууны араас Ирүка тасрав.
Өөрийн хэмжээгээ мэдэхгүй шуналтан уугаад тасрач орхисон Ирүкаг Кёота ширтэн хэсэг чимээгүй сууж байгаад Ирүкагийн цацаж хаясан цааснуудыг өөрйг нь сүйрүүлэх гэгдэг баримтуудыг хараад үл мэдэг инээсхийгээд Туслахдаа хандан
-Хуваарьт 2 хүн нэмчих гэлээ. Туслах ч Кёотагийн хэлснээр хуваарийг өөрчлөн тэмдэглэв. Дэвтрээс үзэг салах үед Кёота буу гарган хажууд нь суух оёр түншээ газар дээр өчиггүй буудан хороолоо. Тэгээд суудлаасаа босон тасарч унасан Ирүкаг үүрэн Туслах даа хандан
- Хэн хавийг сайн зохицуулаарай хэмээн зааварлаад явлаа. Туслах зоогийн өргөөнд хоёр шинэхэн цогцос ба бөөн гайхшралтай л үлдэж хоцров.

Одоо үе
Шизү Ирүкагийн ярьсан бүгдийг базан бодоод шоолон инээн
-Та тэгээд нэг ёсон доо сэтгэлээ илчилээд үхлээс аврагдсан байх нээ гэхэд Ирүка эсэргүүцэн
-Үгүй ээ. Тийм биш Кёота угаасаа намайг алж чадахгүй заа. Надад дурлачихсан юм чинь гэж гомдоллоо. Шизү Мизү хоёр үнэнд бага зэрэг эргэлзэнэ. Кёота аавыгаа Ирүкад хайртайг  мэдэх ч тийм амар дурлачихгүй гэдгийг нь гадарлах учир
Мизү: Та сэтгэлээ илчилээд тасарчихсан байсан юм бол яаж тэр хоёр түнш үхсэн гэж мэдэж байгаа юм?
Ирүка: Тэр үү бүүр сүүлд нь туслахаас нь сонссон юм. Тэр үнэнг мэдээд бүр сэтгэл хөдлөөд нисэх шахсан шүү
Мизү: Хөөх та Кёота ахын хүнээс ам алдуулчихжээ. Мэдээлэл хулгайлж чадсанд гайхахааргүй л юм гэж шагшахад Ирүка бахдал дүүрэн инээлээ.
Шизү: Тэгээд та хоёр үерхсэн юм уу?
Ирүка: Үгүй ээ. Би хэлсэн дээ. Албан ёсоор үерхээгүй байсаан гэж.  Үүний дараа ч бас олон юмнууд болсон л доо.
Шизү: Тэгээд? Тэр олон юм аа ярьлдааа??

❄️Дүрэм 💎ad white cat💎 ийн зохиолыг уншигч бүх хүний дунд❄️
Сэтгэгдэл бичихээр бол 10 ➕дээш үгтэй
Өөрийн уншихдаа бодогдсон🤓 бодолоо бүгдийн буулгаад 😋санаа оноогоо бичих тэгвэл 🌼Баярлалаа🌼 гаас илүү их ⚡️урам ⚡️болоод дараагийн бүлгийг бичиж 😱гайхшруулахад их хүч 💗 болно шүү😤

💎Ad white cat 💎
💋Хянасан-Тотти💋
🌸 Эдитор-Ми🌸

Казоку / Гэр Бүл/Where stories live. Discover now