Казоку 54 р хэсэг

275 20 0
                                    

💎Ad white cat 💎
⚡️Хянасан-Кента⚡️
🌸 Эдитор-Ми🌸

"Дэндүү уйтгартай байна" гэж өрж тавьсан мангануудаа дээрээс нь нэг нэгээр нь түлхэн унагааж дуусаад ийн эвшээлгэнгээ гомдолоход Мизү номоо хаан Шизүгийн орны дэргэд очлоо. Шизү дахин гомдлох гэхэд нь Мизү шууд ор луун хойш нь түлхэж хэвтүүлээд духаа Шизүгийн духтай  нийлүүлэв. Ахынхаа гэнэтийн энэ үйлдэлд гайхан Шизү Мизү рүү хараад
-Оний чан та... гээд үгийг нь гүйцээлгэгүүлэсэн Мизү аяархан
-Чшшш гэв. Шизү илүү юм хэлж чадсангүй чимээгүй болоход Мизү
-Нүдээ ань гэхэд  үгэнд нь орон нүдээ анивал ах нь түүнийг хөнжилөөр нь хучаад
-Унт гэв.
Үүнийг сонсоод Шизү шууд л зарга мэдүүлэхээр босон
-Үгүй ээ уйдаад байна гэхэд яагаад унт гэж? Бүр ийм нухацтай хэл мэлээд  л эсэргүүцэж байна. Би ухаан орсоноосоо хойш орноосоо боссон ч үгүй энэ өрөөнөөс гарсан ч үгүй шдээ. Шударга бус байна гэж гомдол мэдүүлэн тийчлэн хэлэхэд Мизү Шизүг хөнжилд нь өлгийдөж хаяад хөдөлгөхгүй дээр нь даран
-Чи хоёр сар ухаангүй байсан аажим аажмаар биеэ хөдөлгөх хэрэгтэй бас шарх чинь бүрэн эдгээгүй байгаа. Явах талаар бол бодоод ч хэрэггүй гэхэд Шизү  хүүхэд шиг харан
-Болохгүй юм уу?
-  Болохгүй энэ талаар бодоод ч хэрэггүй гэж ширүүнээр түргэн гэх чинь хариулахад Шизү хошуугаа цорвойлгон чимээгүй сууж байснаа санаа олсон бололтой ах руугаа  гөлөг шиг эгдүүтэй харцаар харан
-   Тэгвэл амттан Оний чан~ Би чихэрлэг юм идмээр байна. Надаа жаахныг тэгэх үү гэлээ. Дэндүү өхөөрдөмөөр харах Шизүгийн харцнаас нь Мизү бултан
-  Битгий над руу ингэж хараад бай. Би чиний төлөө л хэлж байна. Хамаагүй юм идэж болохгүй хэмээн Шизүгийн өхөөдөм үйлдлийг нь арай хийн эсэргүүцэн ийн хэллээ.
Гэсэн ч Шизү харсаар л...
Удалгүй бууж өгөх мэт  Мизү Шизү  рүү харлаа.
Ахынхаа энэ хариу үйлдэлийг харсан Шизү бүр ч илүү өхөөрдөм гуйсан харцаар харан
-  Оний чан гуйя гэлээ.
Тэг тэг гээд л зөвшөөрчихвөл амттан идэж болох боломж байхад Шизү яаж энэ боломжийг алдах билээ. 

Шизүгийн энэ өхөөрдөм эгдүүтэй гэхэд ч багадахаар энэ байдал Мизүд түүнийг үнсээд л авмаар санагдуулж, өөрийн болгох хүслийг нь өөрийн эрхгүй өдөөнө. Өөрийгөө барихыг хичээж байгаа ч  хориж цагдах  ёстой ч тэсэлгүй алдарч мэдэх энэ шуналаа Мизү арай хийн хазаарлан
-БОЛОХГҮЙ хэмээн чангаар хэллээ. Шизү ялагдсан байртай дуу муутай
-Заза гэж үглэв.
Эцэст нь ахыгаа ятгаж амттан идэж чадсангүй хэмээн Шизү ойлгосон бол. "Болохгүй" гэх үг нь Мизүгийн өөрийн хүслээ хязгаарласан үг байсан юм. Гэвч үүнийг Шизү яаж ч гадарлах билээ.

Казоку / Гэр Бүл/Où les histoires vivent. Découvrez maintenant