Казоку 62р бүлэг
💎Ad white cat 💎
Өчигдрөөс нээх ялгаатай биш гэр бүлийн дотно байдал...гэмээр буй ч том зүйл өөрчлөгдөж араанууд хөдөлж эхэлжээ.
8 хүний суудалтай урт хоолны ширээнд Кёота хоймор хэсэг сууж түүний баруун гар талд Ирүка харин зүүн гар талд нь Мизү Шизү зэрэгцэн сууна. Мизү Шизүгийн гуя нь дээр гараа тавин чихэнд нь юу ч юм бэ шивнэхэд Шизү ичингүйрэн царай нь өөрчлөгдөж эргүүлэн Мизү ахдаа шивнэн үг хэлж байлаа. Энэ бүгдийг Ирүка яг өөдөөс нь суун харна. Тэдний юу шивнэлдэж байгааг сонсоогүй байсан ч гадарлаж байгаа Ирүка тэссэнгүй хоолны ширээнээс босон
-Би энд суумааргүй санагдчихлаа гээд Мизү Шизү хоёрын дунд орон Шизү рүү инээн
-Шизү миний хүү цаад сандал дээрээ суучих гээд шахлаа. Ирүкад шахагдан Шизү аргагүй эрхэнд цааш болон суув.
Ирүкагийн энэ хачин үйлдэл хоолны ширээний байдлыг өөрчиллөө. Кёота тэднийг чимээгүй харан үйлдлийн шинжинэ. Мизү Ирүка аавынхаа энэ үйлдлийг харан бухимдангуй хөмсөг зангиран
-Ирүка ааваа та яагаад энд суух гээд байгаа юм. Та Кёота ааваас хол суухыг хүсдэггүй биш гэж үү гэхэд Ирүка юу ч болоогүй мэт инээн
-Хоёр хүүтэйгээ хамт суухыг хүсэх юу нь буруу гэж гэлээ. Мизүд хэлэх үг олдсонгүй Ирүка аав руугаа ёозгүй харах бол Ирүка өөдөөс нь инээж байлаа. Тэд бие биедээ юу ч хэлэхгүй ч бие биеийнхээ юу бодож байгааг гадарлаж байсан юм. Тиймээс ч тэдний дунд үүсэх хурцадмал байдал алга болсонгүй цаг өнгөрөхийн хэрээр бие бие рүүгээ харах харц нь хурц болж дайсагнал үүснэ. Мизү энэ утгагүй байдлыг тэссэнгүй гэнэт огцом босон
-Шизү бид хоёр хоолоо идээд болчихлоо гээд Шизүгийн гараас татан бослоо. Шизү хэдий хоолоо идэж дуусаагүй байсан ч ахынхаа эсрэг юм хэлж чадсангүй ахыгаа даган хоолны ширээг орхин гарав. Ирүка ингээд яваад өгсөнд бухимдан хойноос нь босон тэднийг даган өрөө рүү нь орлоо. Ганцаар хоолны ширээ дээр үлдсэн Кёотагийн хөмсөг хөнгөн зангиран санаа алдаад хоолны ширээг цэвэрлэнэ.
Ирүка хүүхдүүдийн өрөөний хаалгыг томоор нээн сандал түшүүлэн
-Хүүхдүүдээ хаалгаа нээлттэй байлгаж байвал яасан юм гэж инээн хэлэх хэдий ч шаардсан байдалтай харна. Мизү зөрүүдлэх тэмцэл үргэлжлэн
-Та хүлээн зөвшөөрөх бодолгүй байгаа бол шууд хэлчих Ирүка ааваа. Үгүй бол битгий ийм хүүхдийн тоглоом шиг зүйл хий гээд сандлыг нь холдуулан шууд хаалгаа хаачхав. Ирүка бухимдан
-Тийм ээ би зөвшөөрч чадахгүй. Кёота аав чинь ч хүлээн зөвшөөрөхгүй биз гээд хаалга нээн
-Тэгэхээр энэ явдлаа зогсооцгооё гэлээ. Мизү эсэргүүцэн
-Үгүй. Та хоёр зөвшөөрөхгүй эсэргүүцнэ гэвэл бид хоёр энд байгаад байх утга алга гэхэд Ирүка дахиад л гацан шалаанд орж юу хийхээ мэдэхээ болилоо. Ирүкаг ийм байдалд үлдээгээд Мизү хаалгаа тас хийтэл хаав.
YOU ARE READING
Казоку / Гэр Бүл/
RomanceНууцлаг аз жаргал, хорхой хүргэм тансаглал, догь күүлээ барьж дийлэхгүй дүрүүд; өхөөрдөж ханахгүй булхануудыг гарахыг болно 😘
