Казоку 41 р хэсэг

63 13 0
                                    

💎Ad white cat 💎
💋Хянасан-Тотти💋
🌸 Эдитор-Ми🌸

Мизүгийн гараас азаар амьд үлдсэн өдрөөс эхлэн Хидэ амьдралын зорилго, утга учир, амьд байгаа хувь заяагаа өөрийн өршөөг авахад зориулж ирсэн юм. Эмнэлгийн орон дээр хөдөлж чадахгүй хэвтэх дээ. Орой бүр хар дарж, амьсгалахад ч бэрх болон үхэх нь гэсэн бодол зурвас хийн орж ирэх бүрдээ Мизүг алж байна гэж төсөөлөн өөрийгөө тайтгаруулдаг байсан юм. Бодол дотроо хэдэн арван янзаар зуу зуун удаа алж байсан ч бодит мөч тохиоход чадаагүй юм. Ийм л учраас, нарийн төлөвлөсөн төлөвлөгөө нь нурсан учраас үхэх нь гарцаагүй хэмээн амьдрах хүсэл нь салхинд хийсэн нүдээ нээх ч хүсэлгүй сууж байтал ээжийнх нь ялдам хоолой дуулдан
-Хидэ хүү минь. Сэргээрэй хэмээх дуугаар нүдээ нээн ээжийгээ олж харав. Нүдэндээ ч итгэсэнгүй өөрийгөө цагдаагийн машинаас нааш нь зооринд ирснээ мэдэх ч өөрт нь тохиох аймшгийг мэдэж байсан ч үхэлтэй эвлэрэн өвдөлттэй дасахаар шийдсэн байтал. Хидэгийн төсөөлж ч байгаагүй дүр зургийг хараад тэр нүдэндээ итгээгүй юм.
Зоорийн хонгилын өрөөнд ээж аав дүү нар нь байгааг хараад юу гэж ч хэлж чадсангүй.
Ээжийг нь алгадан юу нь мэдэгдэхгүй тариа тарин зовоож байхад Хидэ юу ч хийж чадсангүй. Гагцхүү уйлан дуулан "Эээжжжэээ" хэмээн хашгирахаас өөр зүйл хийж чадахгүй дээ гутрана.
Өөрийгөө үхээд л энэ бүхэн, өвдөлт зовлонг мэдрээд л энэ бүхэн дуусна гэж санасан. Гэвч түүний одоо мэдэрч буй дотроос нь хэмлэх энэ мэдрэмжтэй харьцуулахад энэ бүхэн юу ч биш байж гэдгийг тэрээр яс махандаа тултал ойлгоно. Өвчтэй хэвтэрт байхад нь ээж нь л түүнийг асарч, шөнө бүр яргалан халуурч хэвтэхэд нь ээж нь л  хүйтэн хөлсийг арчин тойглодог байсан байтал өөрийн буруугаас үүдэн ээжийгээ зовохыг харах Хидэд тамлал тамаас ч аймшигтай байсан юм.
Хидэ: Гуйя ээж минь ямар ч буруугүй шүү дээ. Миний бурууу бүгд миний буруу. Гуйж байна. Ээж  болон манай гэрийнхэн ямар ч буруугүй хэмээн орилон хүлэх гинжээ салгахын түйс болон Ирүка, Кёота руу ээлжлэн ширтэн өөрийн бурууг хүлээн хэлэхэд
Ирүка: Тийм ээ чиний буруу болохоор л ингэж байна гэж хүйтэн өнгөөр хэлээд эрүүг нь дээш нь өргөн аймшигтай хурц ширүүн харцаар хараад
-Тэднийг тэгж их нандигнадаг байхад чи муу шавж яаж чадаж байна аа хэмээгээд хоолойг нь боон сандал руу түлхэн хутгаа нүүр лүү нь ойртуулаад хүйтэн аймшигтай төрхөндөө жигтэй жийрхэм инээмсэглэл тодруулан
-Чи сайн харах хэрэгтэй. Наад хоёр цэхэрээрээ гээд нүднийх нь хоёр зовхийг нь огтлон авлаа. Цусан нулимс хацар даган урсан толгойгоо сэгсрэн энэ тамлалыг тэсэхгүй нь гэсэн шиг өрөвдөлтэй харах ч  золгүй тэд  болихыг зогсохыг гуйх ч Ирүка тэднийг орилооныг ташаах мэт сонсоно. Өршөөх бодол үгүй түүнийг улам өдөөх мэт энэ орилоон дунд дахин нэгэн арга сэднэ.

Казоку / Гэр Бүл/Where stories live. Discover now