Казоку 30 р хэсэг

105 13 0
                                    

💎Ad white cat 💎
⚡️Хянасан-Кента⚡️
🌸 Эдитор-Ми🌸

Өнгөрсөнд
Өөрийгөө илчилж хайраа заралснаас хойш Ирүка Кёотад өмнөхөөсөө илүү ойртож эхэлсэн юм. Өөрийн тэр чадварлаг тагнах чадвараа ч дарсангүй нэгэнт илчилсэн гээд л Кёотагаас юугаа ч нууж хаалгүй илэн далангүй түүнийг мөрдөн хаа явсан газар нь дагна тагнана. Өмнө нь ядаж л утсаа солих бүрд нь мэдээд залгаж төвөг уддаггүй байсан сан. Гэхдээ энэ улирч оджээ.
Кёота гүн төвлөрөн ажлаа хийн сууна. Гүн төвлөрөн нухацтайгаар хичээнгүйлэн ажилж буй түүнд хэн ч саад болж үл зүрхэлнэ. Ийнхүү сууж байхад нь утас дуугарлаа. Утсаа аван харвал гайхаад байх зүйл байхгүй Кёотагийн ажлыг тасалдуулж зүрхлэх Ирүкагаас өөр хүн үгүй.
- Кёотаааа чи сонсооч гэх гомдол дүүрэн хоолой ба хойно байх шөнийн клубийн дүнгэнэх хөгжим сонсогдоно. Кёота санаа алдан "Яав" гэвэл
Ирүка: Энэ хүмүүс чинь итгэхгүй байна шүү. Кёота чамтай хамт байгаа гэхээр итгэхгүй байна. Миний зүрх аль хэдийн Кёотагийнх болчихсон гээд байхад өнчин хайр гээд байна шд гээд нусаа татах нь сонсогдов. Ирүка хэт согтсоноосоо болоод эмзэг байна уу эсвэл энэ хайрын асуудалд ийм эмзэг байна уу мэдэхгүй ч Ирүка гомдол дүүрэн байгаа нь илхэн.
Ирүка: Кёота бас байна аа. Би чиний талаар хэлээд байхад итгэхгүй бүр хуучин хэд маань нийлэе, намайг санаад байна гээд тэнэгтээд байна хэмээн гомдолж дуусаагүй байхад нь өөр нэгэн эрэгтэй нь хоолой дуулдан
-Ирүка чи биднээс зайгаа барих гэж миний зүрхийг эзэмдсэн гэх мэт хүн гаргах хэрэггүй шүү дээ гээд утас тасрав. Кёота Ирүкагийн хаана байж болох талаар хүмүүсээр мөрдүүлэн ажлаа ч дуусгаад Ирүкагийн хойноос гарлаа.
Кёотаг Ирүкагийн байгаа газарт ирэхэд Ирүка Кёотад гомдолсон шиг хэцүүхэн нөхцөлд биш харин ч хөгжилтэй текен дээр 2 залуутай сууна
Ирүка: Сайн даасан нэгэнтэй нь эргээд нийлэх талаар бодно шүү хэмээн хөгжилтэй инээд цацруулсаар Кёотагийн өгсөн хар картыг бармен руу сарвайх нь харагдана.  Кёота энэ үзэгдлийг харсан ч саад болох гэсэнгүй холгүй-хэн ширээ аван суулаа.
Ирүка хажуудаа суух 2 залуугийн тэмцээнийг сэтгэл бахдан харна. Яг л уралдааны морьдод бооцоотой тавин уралдуулж буй мэт л.  Хоёр залуу ар араас нь угсруулан уусаар хэн хэн нь ч ялагдахыг хүсэхгүй шар нь гозойсон байгаа гэдэг нь илхэн. Ингэж уусаар уусаар төд удалгүй ялагч тодорлоо. Ялсан хэдий ч согтуу, арай гэж л суудал дээрээ тогтох тэрээр
- Ирүкаа юу гэж хэлж шар малтаснаа санаж байгаа гэж найдая хэмээн архины үнэр сэт татуулсаар хэлэхэд
Ирүка: Мэдээж санаж байна. Би бодож үзнэ гэсэн хэмээн дэггүй инээмсэглэхэд өнөөх залуу үүнд нь  уурслаа. Согтсон тэрээр аймшиггүй зоригтой, ухаангүй тэнэг авирлана. Хундага аа ширээн дээр чанга гэх чинь тавиад Ирүка руу ойртоход бууны үзүүр гялалзан, сумаа цэнэглэх дуу чимэг болон сонсогдлоо. Ирүка эргэн тойрноо харвал тэр хоёрын суух баар аль хэдийн үйлчлүүлэгч гэх хүнгүй болж тэдний оронд буутай залуусаар дүүрчээ. Хамгийн гайхалтай нь тэд бүгд нэг л хүн рүү буугаа чиглүүлсэн нь байсан юм.
Халамцуу залуугийн уур омог задарч эрүүлээр сэтгэх хэсэг нь хаагдсан бололтой. Толгойдоо буу тулгуулсан байсан ч Ирүкад уурлан
-Хөөе Ирүка энэ хүмүүс чинь юу юм? гэхэд Ирүка баяртай нүүр дүүрэн инээмсэглэн
- Миний зүрх сэтгэлээ өгсөн залуугийн хүмүүс гээд хэлээ гарган өдвөл өнөөх залуу бүүр уурсан Ирүкагийн гараас барин өөр лүүгээ татлаа. Яг энэ мөчид буун дуу ПАН хийн өнөөх залуугийн толгой хэдэн хэсэг задрав. Цус нь энд тэнд цацран усан оргилуур аястай урссаар цогцос газар дээр уналаа. Түүний үхэл ийм эрт ирнэ гэж яаж санах бил ээ.
Ингээд хуучин найз залуугаа үхэхийг харсан Ирүка цочирдсон гайхсан бүр эсвэл гунигтай ч байсангүй. Түүний нүүрнээс баярын инээмсэглэл өчүүхэн төдий ч арилсангүй.  Түүнийг амьд байхад нь байсан  инээмсэглэл үхсэн хойно нь ч адил. Кёота байхад, Кёота түүнийг авах гээд ирсэн байхад яасан гэж гуниглахав. Ирүка нүдээрээ Кёотаг хайна. Олсон хойноо илүү аз жаргалтайгаар мишээсээр хүүхэд шиг л баяртай дэгдсээр Кёота дээр ирлээ. Кёотагийн өмнө ирээд
-Ирчихсэн байсан юм уу? хэмээн өхөөрдөмөөр асуухад Кёота нүүрэн дээрх хуучин найз залуугийнх нь цусны толбыг гараараа арчаад "Тийм ээ" гэлээ.

Казоку / Гэр Бүл/Where stories live. Discover now