💎Ad white cat 💎
⚡️Хянасан-Кента⚡️
🌸 Эдитор-Ми🌸- Би хүссэн зүйлээ авахын тулд юу ч хийхээс буцахгүй зантай хүн шүү. Тэр яахав хонгорууд минь. Энэ гайхалтай хайрын түүхийг сонссоныхоо хариуд юу хийж өгөх гэж байна даа. Өгөх зүйлээ бодоогүй бол аавдаа тусална даа гэлээ. Мизү Шизү хоёр Ирүка руу гайхан хараад " Эээээээхх" хэмээн дуу алдав.
Шизү: Та анх ярьж эхлэх дээ ийм юм яриагүй биз дээ?
Ирүка: Ярьж байх үед бодол өөрчлөгдсөөн. Та нар надад тусал гэхэд Шизү Ирүкагийн эхлүүлэх юм сайнаар эргэдэггүй мэдэх тул дургүйцэн
- Шодрого ёс шодрого ёс. Ийм ярих байсан юм бол эхлээд хэлэх хэрэгтэй шд гэхэд Ирүка ичих ч үгүй худлаа
-Би хэлсээн гэлээ. Мизү энэ Шизү Ирүка хоёрын хэрүүлийг хараад санаа алдан
-Тэгээд юу хийх гээд байгаа юм? гэж асуухад Ирүкагийн нүд нь гэрэлтэн итгэлтэй нь аргагүй
- Би Кёотагийн sugar daddy болно гэв. Мизү Шизү хоёр сонсоод хөхрөн инээгээд " Яаж" хэмээн асуувал
Ирүка: Мэдээж Кёотагаас их мөнгөтэй болж. Үүнд та хоёр тусал гэлээ.
Шизү: Бид хоёр цагийн ажил хийгээд ч, та нарийн нягт нямбай 10 жилийн төлөвлөгөө зохиогоод ч тийм зүйл болохгүй байх гэж мөрөө хавчин хэлэвэл Мизү ч бас
- Таны хөрөнгө Кёота ахын хөрөнгийг дор хаяж 20% л тэнцэнэ хэмээн бүтэхгүй хэмээн мөрөөдлийн үнэнг хэлвэл Ирүка бууж өгөх гэсэнгүй харин ч улам гүн бодон сууснаа. Босон буу хадгалах хэсгээсээ 3 буу авч ирэн Мизү Шизү хоёрт өгөөд
- Кёотагаас их мөнгөтэй болох хамгийн хурдан арга юу болохыг мэдэх үү? гэж цоглогоор асуулаа. Мизү Шизү хоёр гайхсан чигтээ харан “Үгүй ээ” гэж зэрэг хэлээ.
Ирүка: Харин би мэдэж байна гээд хөхөрөн инээгээд
- Дээрэм. Дэлхийн хамгийн баян хүнийг дээрэмдэх болно гээд буугаа өргөн инээд алдан хэллээ. Энэ үгэнд нь Шизү цочирдсон ч үүнээс илүү хөгжилтэй байгаа бололтой буугаа аван Ирүка шиг өргөн
- Дээрэм гэж орлилоо. Тэгээд ах руугаа харан
-Оний чан дэлхийн хамгийн баян хүн хэн юм? гэлээ. Мизү одоо болтол энд болоод байгаа нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй гайхширч байсан ч Шизүгийн асуултанд хариулан
- Tesla Motors ийн үүсгэн байгуулагч Элон Маск.
Шизү: За тэгвэл Элон Маскыг дээрэмье гэхэд Ирүка толгойгоо сэгсэрэн
- Наад баян нөхөр чинь ил байгаа нь шүү дээ. Кёотагийн хүүхдүүд байж мэдэхгүй байна уу гээд өдсөн харцаар харахад Шизү тэр дор нь ойлгоод нөгөө бууг газар хаян
- Үгүй ээ. Яаж Кёота аавын эсрэг тийм зүйл гэхэд Ирүка газар хаясан бууг нь аван Шизүд буцаан өгөөд
-Кёотагаас бүх мөнгийг нь аваад л Кёотагаас их мөнгөтэй болчихно шд. Бас надад нэмэлт хүч хэрэгтэй гэхэд Шизү бууг нь цааш нь түлхээд
- Үгүй ээ. Яаж Кёота аавын эсрэг тэгдэг юм. Тэрний оронд Элон, Мелон билүү тэрнийг нь л гэхэд
Ирүка: Ммм тэгвэл сумгүй буу ямар вэ?
Шизү: Үгүй эээ. Сумгүй байсан ч гэсэн
Ирүка: Үрлэн бумтай буу тэгвэл гэвэл Шизү тэс өөр зүйл бодон инээгээд
- С витаминтай сум. Эсвэл самартай үрэлтэй буу гэлээ. Энэ хүүхдийн хариултыг сонсоод Ирүка толгойгоо барин санаа алдав.
Мизү ашгүй энэ хачин дээрэм дуусах нь хэмээн санаа амран бүх бууг нь хураагаад байж байтал Ирүка сандлаасаа огол хариан босоод явлаа. Удалгүй тэрээр шилтэй лонх барин хүрч ирээд Шизү Мизү хоёрын ам руу шууд л цутгаад шахаад уулгачихав. Мизү Шизү хоёр "Юу өгчихөв" гэсэн шиг харахад Ирүка инээд алдан "Хор" гэлээ. Мизү Шизү хоёрын царай барайн Ирүка руу ширтэв.
Ирүка: Зүгээр дээ наад хор чинь өвдөлт багатай хор. Үйлчилж эхлэхээс нь өмнө л Кёота ирчих байх
Шизү: Та та яаж байгаан бид хоёрт хор өгдөг нь? гээд нулимс нь цийлэгнэн асуухад
Ирүка: Хорны ерөндөгийг авахын тулд надад Кёота бүх мөнгөө өгнө. Тэгээд би Кёотагийн Sugar daddy болно
Шизү: Та нээрээ. Би Кёота аавд хэлнэ мэдүүүү гээд өрөө рүү гээд гүйчихэв Шизүг өрөө рүүгээ явсан хойно Мизү итгэж ядан Ирүкагаас лавлан
- Үнэхээр хор юм уу? гэж уцаарлангуй асуухад
Ирүка: Тийм ээ. Санаа зоволтгүй дээ Мизү одоо нэг 50 миниутын дараа л амьсгаа чинь боогдож хоолой чинь хатаж нойр чинь хүрнэ. Тэгээд ажуухан үхнэ дээ. Гэхдээ ийм зүйл болохгүй дээ. Кёота аав нь ирчихнэ гэхэд Мизү Ирүка руу муухай харсаар өрөө рүү гээ явлаа.
Мизү өрөөнд ороход Шизү том бамбаруушаа тэвэрчихсэн уйлагнан утсаар Кёотад сая болсон бүх зүйлсийг ховлон ярина. Мизү Шизүг ярьж дууссаны дараа утасыг нь аван
-Хор 50 миниутын дараа үйлчилнэ. Ирүка ах таны мөнгийг хүсэж байгаа. Хурдан ирээрэй. Бид үхчихмээргүй л байна шүү гээд утсаа таслав.
Ирүка харин Кёотаг ирэхийг хүлээн хаалганы урд сандал дээр тухтай гэх чинь суугаад мандеринаа идсэн шиг ээ инээд алдан сууна. Ирүкагаас өөр хүн хүүхдүүдэдээ өөрийн гараар хордуулаад нөхөр өө сүрдүүлэн мөнгө авна гээд инээд алдан сууж байхгүй л байх.
Кёота их ажлаа дуусган амралтаа аваад харих гэж байхад нь Ирүка хэрэг тарьчихсан хүүхдүүддээ хор өгчихсөн байгааг мэдээд Кёота яаравчилна.
Мизү Шизүд өгсөн энэ хорлонтой хор өнгөрсний нэгэн үйл явдалтай ихээхэн адилхан байсныг Кёота Ирүка хоёр санан дурслаа.
YOU ARE READING
Казоку / Гэр Бүл/
RomanceНууцлаг аз жаргал, хорхой хүргэм тансаглал, догь күүлээ барьж дийлэхгүй дүрүүд; өхөөрдөж ханахгүй булхануудыг гарахыг болно 😘