Казоку 57 р хэсэг

97 7 0
                                    

Тэд Лайтогийн хэлсэн үгэнд мөн болоогүй ичиж тэвдэх төрхийг хараад инээдээ барьж чадалгүй хөхөрөлдөн инээлдэх Ирүка, Мизү, Шизү, Жек.
Инээх тусам улам улайн нүүрээ хийх газраа олж ядна.
Нулимсаа гартал инээж инээж байгаад арай хийн болиод Шизү
-За за жүжигээ эхлэе. Тэгэхээр Лайто цасан гоо юм чинь Жек ханхүү нь шүү за гэхэд Жек дуртай нь аргагүй зөвшөөрлөө.
Жек цасан гоогийн даашинзаас зугтаад барахгүй бүр Лайтог гүнж болгочихсон. Үүгээр ч зогсохгүй ханхүү болж түүнийг үнсэх байхад зөвшөөрөхгүй гээд яахав.

Шизү Ирүка руу харан буйдан дээр байсан хар нөмрөгийг нөмрүүлэн
-Ирүка аав харин Шулам гэлээ. Ирүка өөрийнхөө дүрийг сонсоод
-Үгүй ээ. Би яахаараа шулам гэж эсэрүүцэхэд Шизү
-Та хортой алимыг гардан хийгээ биз дээ. Шулам л хортой алим хийдэг юм за гэлээ.
Ирүка бодол хийлэн зогсож байгаад гэнэт нөгөө нөмрөгөө толгой дээгүүр давуулан нүд хүртэлээ нуугаад
- Шулам ямар байдгийг харуулая л даа гэж жуумалзан инээгээд
- Би хамгийн үзэсгэлэнтэй нь болох болно хэмээн нухацтайгаар хэллээ.

Мизү Шизү хоёр инээмсэглэн төлөвлөгөө нь бүгд дэс дараатай бүтэж байгаад хөөрнө. Долоон одойд гэж хийлгэсэн хувцсаа хоёулаа өмсөн үлдсэн хувцаснуудаа чихмэл тоглоом доо өмсгөн суулгасан Мизү Шизү хоёр инээдээр бялхана.
Тэр хоёр маань цасан гоон хортой алимыг нь туршиж үзэх их хүсэлтэй тул өмнөх олон явдалд сэтгэл унасангүй шууд л
-Сүүлийн хэсэг нь тоглоно шүү гэж бүгдэнд нь сануулаад жүжиг эхлэлээ.

Цасан гоо ба хортой алим жүжигийн сүүлчийн хэсэг

Цасан цагааны гоо үзэсгэлэнд атаарахсан шулам, цасан цагааныг хамгийн үзэсгэлэнтэй болсон гэсэнд нь хилэгнэсэн шулам Ирүка түүнийг хорлохоор час улаан хорт алимыг цасан гоод өглөө.

Цас шиг цагаан арьстай, хөө шиг хар үстэй, гүзээлзгэнэ шиг ягааран ичсэн цасан гоо Лайто цусан улаан алимын ховсонд орон мэт жүжиглэн алимаа үг дуугүй авлаа. Гэсэн ч алимыг худлаа хазав. Үнэхээр хортой гэдгийг цасан цагаан маань мэдэх тул эмээн ийн худал жүжиглэн хазахад шулам Ирүка, долоон одойг нь удирдан суух Мизү Шизү гурав дурамжхан харав. Бүр үнэхээр дурамжхан.

Цасан гоо Лайто тэдний дурамжхан, хазахыг ятгасан нүднүүдийг харан шүлсээ нэг залгиад хортой час улаан алимыг жинхэнээсээ хазлаа.

Ганц л хазалтаар цасан гоо үхэдхийн унаж
Ганц л хазалтанд хор бүх биеэр нь тархаж Лайто газар шууд унав. Үнийг хараад Мизү Шизү Ирүка гурав үнэхээр хортой алим бүтчихлээ гэж баярлах бол Жек л ганцаар санаа зовон түгшинэ.

Жек дараагийн үзэгдэл рүү шуудхан орлоо.
Толгод дээрээс мөнгөн авсанд байх үзэсгэлэн гоог харан ханхүү түүнийг жинхэнэ хайрын үнсэлтээр сэрээх хэсэг.
Жек түүнд амаараа хортой алимын ерөндгийг дамжуулах ёстой энэ үзэгдэл рүү Жек яарсан хэрэг.
Жек ханхүү тансаг хувцас хүчит сэлэм гээд бүх ганган тансагийг зүүссэн ч түүний харц долоон одойн дунд мөнгөн авсанд хэвтэх Лайто, цасан цагаан руу л тэмүүлэнэ.
Жек Лайто дээр гүйн очин уруулан дээр нь үнслээ. Амыг нь үл ялаг нээн амандаа байх гашуун ерөндөгийг дамжуулан Лайтод буюу цасан цагаанд уулгав.
Цасан цагаан жинхэнэ хайрын үнсэлтийг хүлээн авсан ч ерөндөгийг залгилсан ч сэрсэнгүй.

1 минут өнгөрлөө. Өөрчлөлт алга.

5 миниут өнгөрлөө. Өөрчлөлт алга.

Бүгд амьсгаа даран цасан гоог сэрэхийг хүлээнэ гэсэн ч сэрсэнгүй. Жек жүжиг гэдгийг мартан үнэн сэтгэлээсээ санаа нь зовон
-Лайто Лайто хөөе сэрээчээ. Одоо сэрэх цаг болсон хөөе гээд түүнийг сэгсчилээ. Гэсэн ч Лайто сэрсэнгүй түүний амьсгааг чагнавал Лайто бараг л амьсгалахтай үгүйтэй байв. Жекийн дотор харанхуйлах шиг болон нүдэнд айдас тодрон Шизү Мизү хоёр руу харан
-Ерөндөг хаа байна гэв.
Мизү Шизү хоёр Жекээс дутахгүй гайхсан байдалтай толгой сэгсрэн Ирүка руу харлаа.
Бүгдийн харц Ирүка дээр тусахад Ирүка тас хар нөмрөгөө намируулан өөрийгөө хучаад
-Ингээд би хамгийн үзэсгэлэнтэй нь боллоо. Цасан гоо үхэж би хамгийн үзэсгэлэнтэй нь боллоо. Хортой энэ алимны ерөндөг хаа ч байхгүй. Миний хорыг жинхэнэ хайр ч үл дийлнэ гээд өөрийн хийсэн хортой алимыг үнсэн Жек рүү жуумалзан инээв.
Жекийн дотор гал гарах шиг боллоо. Лайтогийн амьдрал үхэлийн зааг дээр байхад ийм ярьж байгааг нь түүнийг уурлуулж байсан юм. Аргагүй биз дээ Цасан гоод Лайтод үнэн сэтгэлээсээ хайртай байхад яаж уурлахгүй бачимдахгүй байх билээ.
Жек бүснээсээ буу гарган ирэх гэсэн боловч буу бус жүжигийн сэлэм байв. Жек түүнийг сугалан авч Ирүка руу дайрлаа. Ирүкаг заналтай хилэн дүүрэн харцаар ширтэн дайрч байхад Ирүка түүний энэ дайралтаас хөнгөхөн бултан
-Ханхүү минь юу ч хийгээд нэмэргүй дээ. Цасан цагаан үхсэн гээд хорлонтой жуумалзан инээнэ. Тэдний дунд жинхэнээсээ гал гарсан тулаан болж эхэлээ. Үүнийг нь Мизү Шизү хоёр зогсоох гэсэнгүй харин ч зохиол гэнэт ингэж эргэсэнд таатай хандана. Лайтог буюу цасан гоог тойрон суух долоон одойн бамбарууш дунд, долоон одой нь нэг болон сууцгаах Мизү Шизү хоёр болж буй явдлыг үзсэн чигтээ чипс иднэ.
Ганцаараа л Лайтогийн үхэлийг амьдралыг бодитоор хүлээж авч байгаа Жек тэдний хийсвэр хөнгөн хуумгай тоглоомтой байдал дүргүйг нь хүргэнэ. Бодит энгийн саруул ухаанаар Жек харж байгаа учраас л
-Ерөндөгийг өг хэмээн шаардаж байлаа.
Ирүка бууж өгөх гэсэнгүй
-Үгүй ээ. Би хамгийн үзэсгэлэнтэй нь болох болно гээд хөхөрөн инээн Жекийн далайх сэлэмнээс бултан хөөцөлдөж байхад Кёота жүжигийн талбайд морилов.
Кёота: Юу болж байгаа юм гэж асуухад Жек сэлэмээрээ Ирүка руу чичин
-Цасан гоо, хортой улаан алим гэсэн хэрэггүй шалтгаанаас болж Лайтог хордуулсан гээд Ирүка руу дахин дайрлаа.
Ирүка:Би хамгийн үзэсгэлэнтэй нь болох болно гээд Жекийг улам өдөх шиг дахин хэллээ. Жек Ирүкаг бүр онож ч чадахгүй байгаадаа асар ихээр бухимдан
-Новш гэж Лайто үхэх гэж байхад Ийм зүйл чалчисаар байх уу гэлээ. Кёота тэдний энэ богинохон харилцан ярианаас юу болоод байгааг хангалтай ойлгоод Кёота Ирүка руу харан дөлгөөхөнөөр
-Ирүка чи хамгийн үзсгэлэнтэй нь гэв. Ирүка энэ үгийг сонсоод нүдэнд нь од байгаа аятай гэрэлтэн нөмөрч байгаа шуламын нөмрөгөө Жек рүү шидээд Кёота руу гүйн очоод уруул дээр нь гал халуунаар үнсэв.

Кёотагийн хэлсэн тэр эелдэг ялдам өгүүлбэрт Ирүкагийн сэтгэлийг хөдөлж өөрийн хийж буй хөгжилтэй зүйлсээс хэд дахин илүү санагдан Жекийг зовоохоо болихоор шийдсэн нь энэ байлаа.
Ирүкагийн нүүр лүү нь шидэж хаясан тэр нөмрөгийн халаасан дахь шилэн лонхыг аван Жек Ирүка руу харлаа. Ирүка Кёотагийн энгэрт наалдан тэврүүлэхдээ Жекийн тэр тэвдсэн харцыг хараад хөнгөхөн хөхрөөд
-Ерөндөг мөн өө. Кёотагийн хувьд хамгийн үзэсгэлэнтэй юм чинь наадах чинь хэрэггүй ээ гэж эрхэмсээр өгүүлээд Кёота руу харан
-Би хамгийн үзэсгэлэнтэй тэ гээд хүүхэд шиг харвал Кёота эргэлзэх зүйлгүй "Тийм ээ" хэмээв.
Кёота гэнэт жүжигт орж ирэн бүхнийг аз жаргалтай төгсөгсөнд Мизү Шизү хоёр баярлан Ирүка Кёота хоёр руу гүйн ирэн
Шизү: Кёота ааваа та үнэхээр догь байлаа. Та яг л хүлэгт баатар шиг гарч ирээд л
Мизү: Шуламыг ч тэр, цасан гоог ч тэр, бүр ханхүүг ч тэр аварлаа гээд хойш Лайто Жек хоёр руу харав. Жек Лайтод ерөндөгийг нь өгөн сэрэхийг нь амьсгаа даран хүлээх нь харагдан
Мизү Шизү: Аз жаргалтай төгсгөл гэх дуу нэгтэй хэллээ.
Кёота: Хоолоо ид гэхэд бүгд инээлдэн саяхан болсон хөгжилтэй сонирхолтой бүхнийг ярьсаар явав.
Сая болсон бүхнийг бодитоор хүлээж авч байгаа Лайто Жек хоёрын хувьд тийм ч таатай бус санагдана. Лайто сая энэ тоглоомт жүжигээс болж үхлийн хаалга татах дөхөж байхад Жек энэ амиа хичээсэн тоглоомоос болж хайртай нэгнээ алдах гэж байхад тэдний энэ бүхнийг ингэж баясан хүлээж авч байгаа нь дургүй хүргэнэ.
Лайтогийн үхэх шахсанд инээлдэж байгаа Ирүка Мизү Шизү нар руу Жек Лайтог алдах нь дээ гэсэн айдсаас гарах хилэнгээ дарж чадахгүй үзэн ядсан харцаа тэдэн рүү чиглүүлээд удалгүй Жек цацах шиг болов. Учир нь аймшиггүй тэр харцаараа Мизү Шизү Ирүка руу хоромын төдий харах гэхэд Кёотагийн хурц харцтай тулсан хэрэг.
Тайван тогтуун мэт ч харц нь биеийнх нь шар үсийг босгож араатны өмнө байх өчүүхэн хулгана гэдгийг сануулах тэр харцтай нүүр тулсан Жек. Өөрийгөө ямар аймшиггүй үйлдэл хийх гэж байгааг санан тэдний өмнө босох, тэдтэй харц тулах ч эрхгүй гэдгээ мэдрэх шиг боллоо.
Жекийг өөрийн хэм хэмжээгээ мэдрэн харц буруулах үед Кёота үл мэдэг инээсхийгээд тэдний хойноос хоолны өрөө рүү явав.


Эцэст нь хэлэхэд Лайто Жек та хоёр хүндээр хүлээж авах хэрэггүй дээ. Кёота ч тэр Мизү Шизү хоёр ч хордож байсан хаха

❄️Дүрэм 💎ad white cat💎 ийн зохиолыг уншигч бүх хүний дунд❄️
Сэтгэгдэл бичихээр бол 10 ➕дээш үгтэй
Өөрийн уншихдаа бодогдсон🤓 бодолоо бүгдийн буулгаад 😋санаа оноогоо бичих тэгвэл 🌼Баярлалаа🌼 гаас илүү их ⚡️урам ⚡️болоод дараагийн бүлгийг бичиж 😱гайхшруулахад их хүч 💗 болно шүү😤


💎Ad white cat 💎
💋Хянасан-Тотти💋
🌸 Эдитор-Ми🌸

Казоку / Гэр Бүл/Donde viven las historias. Descúbrelo ahora