💎Ad white cat 💎
⚡️Хянасан-Кента⚡️
🌸 Эдитор-Ми🌸
Луу бүлгэм жижиг гарын дээрмээс эхлэн өсөж яваа бүлгэм юм. Тэдний зорилго нийтлэг бөгөөд уншихад амар энгийн тогтолцоогоор явагдана. Төгс нийгмийн сүүдэртэй талд байх олон дээрэмийн мафийн тогтолцоо шиг ээ.
Өөрийн бүлгэмийн цар хүрээгээ тэлж мөнгөний их уурхай руу шумбан орох, төгсгөлгүй зиндаархлын ноён оргилд хүрэх гэсэн бардам шуналтай зорилго. Энэ утгагүй зорилгынхөө төлөө сургуулиа хаясан, шоронд ороод гарсан, мөнгө хэрэг болсон, хөгжилтэй зүйлсийг эрэлхийлсэн эрх хүүхдүүдийг, замаа алдсан залуусыг өөртөө элсүүлж бяцхан хаант улсаа байгуулна.
Хаант улсынхаа иргэдийг хар тамхи архи тамхинд донтуулж, мөнгө төгрөгийн дуусашгүй их шуналыг бэлдэж өгөөд, донтон шунах хүсэл зүрхэнд нь хүртэл шингээд ирэхэд бэлдэж өгсөн хоолыг нь л идээд сууж байхаар сургаад үл харагдах гинжээр гинжлэн нохой чарга унаж буй мэт залдаг билээ.
Энэ удирдах арга хар бараан сүүдэртэй энэ талд хэвийн зүйл мэт боловч нийтгэл үзэгдэл ч юмс харагдаж байгаа шигээ сонсогдож байгаа шигээ хялбар биш. Энэ том засаглалыг жижиг бүлгэмээс дунд зэргийн эрх мэдэл авах хүртэл их зүйл золиосолж их ухаан шаардана. Луу бүлгэмийг одоогийн энэ бяцхан өндөрлөгт авчирсан толгойлогч удирдагч Стинг.
Сүүлийн хэд хоног тун бухимдуу байгаа билээ. Өөрийн өдийг хүртэл босгож ирсэн хаант улс ганцхан хард дискээс шалтгаалж байгааг нь хангалтай бухимдал төрүүлж ядаж байхад тэр нь алга болсон. Бүр үүгээр ч зогсохгүй Хард дискийг хаана байгааг нь мэдэж байгаа хүүхэд юу ч хэлэхгүй "Би ээжгүй" хэмээгээд суугаад байхад яаж уурлахгүй байх билээ.
-Хард диск хаана байна гэж Стинг өөрийнхөө хилэнг дарж ядан асуухад баригдаж ирсэн хүү буюу Мизү юу ч үл дуугарна. Юу ч хэлэхгүй байхаас гадна бүр өөрийг нь басамжилсан, дорд үзсэн харцаар харж байхыг Стинг харлаа. Түүний эх хангалтай төвөг удаж байхад нэг муу ахлах ангийн сурагч өөр лүү ингэж аймшиггүйгээр харж байгаа нь таалагдсангүй
-Хэлэхгүй бол хурууг нь хугал, бүр болохгүй бол арьсыг нь өвч тэгээд ч хэлэхгүй бол цаг үрэлгүй дараагийнх руу нь ор. Энэ ихэр гээ биздээ түүнийг авчир хэмээн өгүүлэхэд туслахууд бүгд “За” хэмээв. Гэмт хэргийн сэтгүүлч залууг өөрийг нь доншуучлан мөрдөөд байхаар нь сургамж өгөн өөрийнх мөрдөж байсан хэргийг нь өөрт нь тохоод цаазын ялд унагасан энэ өчүүхэн хэрэг түүнд ийм гай тарьна гэж яаж мэдэхэв. Энэ жижиг хэргээс үүдэн эхнэр нь бүхэл бүтэн 10 жил нууцаар тандан ажилсаар хар данс бүхий хард дискийг авч зугтан өөрийг нь энэ байдалд хүргээд байгаа билээ. Өөрийн бүтээсэн зүйлыг гайтай сэтгүүлч аавтай, хямдхан жүжигчин ээжтэй хэрэггүй хүүхдүүдтэй жижиг гэр бүлд алдахыг хүсэхгүй.
Стинг өөрийн сүр хүчээр удахгүй Хард дискийг олж ирнэ гэсэн найдвараар ийн хөдөлж байхад Хард дискийг хаана байгааг зааж өгөх хүнийг Мизү болон Шизү гэж мэдээллэсэн Лайто Жек хоёр буланд болж буй бүхнийг ажин зогсоно.
Мизүг авчрахаас авхуулаад тамлаж зодож цохих тал дээр хуруу нэмэлгүй зүгээр л хөндлөнгийн хүн болон бүгдийг ажина. Хэдий Мизү болон Шизүг хард дискийн хэрэгтэй болгосон гол хүмүүс ч гэлээ. Тэд Мизүгийн ширхэг үсэнд хүрээгүй хүмүүс болоод байлаа. Энэ нь тайтгаруулж байсан ч бүлгэмийн хүмүүс нь Мизүд ингэж хатуурхан байгаад нь Лайто эмээн
-Тамлагаа эхлэхээс өмнө тэд ирэхгүй бол хоёулаа өршөөгдөхөөсөө өнгөрөх байх даа гэж санаашрангуй өнгөөр түгшин өгүүлэхэд
Жек: Хүүгийнхээ араас ирэх юм уу. Үнэнийг хэлэхэд тэдний талаарх цуу яриаг сонсоход хүүгийнхээ хойноос ирэх хүмүүс биш ээ. Хүүхэдтэй гэдэг нь хангалтай гайхшируулж байна гэж Лайтогийн энэ эмээсэн байдлыг үл ойлгон өгүүлэхэд
- Ихэрүүдийн мэдээллийн энэ өндөр түвшинд нуусан байгаагаас нь л харахад анхаарал хэр тавьдаг нь харагдаж байна үгүй гэж үү. Тэд ирэх болно. Бас луу бүлэглэлийг ч устгах болно
Жек: Амь насаараа бооцоо тавьсан аав хүүгийн хайрыг харцгаая даа гээд Мизүгийн ирнэ гэж итгээгүй аав нарт нь Ирүка Кёота хоёрт хөндлөнгийн Лайто Жек хоёр итгэн хүлээнэ.
Амь нас, хайр, итгэлээ тавьсан мөрийгөө Жек Лайто хоёр И грүппын төв байранд буюу Ирүкагийн бааранд Мизүг харсан тэр үедээ тавьжээ. Хоёр төлөвлөгөө ингэж нэгдэнэ гэж санаагүй Лайто Жек хоёр баяртай байв. Эцсийн эцэст тэр хоёрын зорилго луу бүлэглэлээс зугтах байсан шүү дээ. Хард диск бол зүгээр л цаг хожих тал засах арга. Гэтэл тэр ядсан арга нь үндсэн төлөвлөгөөтэй нь нэгдлээ.
Лайто: Энэ бай И грүпптэй зүгээр нэг харилцаатай биш байх гэж санагдаад байна судалъя. Ямар ч байсан, бидэнд ашигтай гээд инээмсэглэн хэлээд эргэн тойрны хяналтын камерийг судлан тэдний сургуулийг мэдэж түүнээс ургуулан сургуулийн компьютерын мэдээлэлд хакердан ороод судалж эхлэлээ. Эндээс Мизү Шизүгийн нууцлалтай гэсэн сургуулийн мэдээлэлд ч нэвтрэн эцэг эхийн судалгааны матералыг хараад Лайто бүхнийг ойлгох шиг болов.
-Бидэнд ямар аз нь тохиогоод энэ бүхэнг мэдсэнг мэдэхгүй юм. И грүппын удирдагчийн гэр бүлийг олчихлоо. Бай түүний хүү бололтой гэхэд Жек гайхан
-Гэр бүл? Хүү? гэж дуу алдан асуув.
Лайто: Тийм ээ. Бай буюу Мизүгийн асран хамгаалагч нь Ирүка Кёота гэх хоёр эрэгтэй юм байна. Тэгэхээр аав хүү биздээ гээд сургуулийн эцэг эхийн мэдээлэлийг харангаа хэлэхэд Жек бүр гайширан Лайтогийн компьютерийг шагайн
- Үнэхээр хоёр эрэгтэй гэж байна шүү. Ирүка- Вискины үйлдвэрийн захирал, Кёота-шоронгийн дарга гэнээ./Казоку 17 р хэсэг/ Хөөх ямар сонирхолтой хүмүүс вэ. Үгүй байж бай энэ хоёрын нэг нь И грүппын удирдагч гэж үү гэхэд Лайто толгой дохин
-Миний таамагаар Ирүка нь И грүппын удирдагч байх И грүппын доор нэлээн алдартай архины үйлдвэр бий, шорон гэж харин сонсоогүй юм байна тэгэхээр биш байх. И үсгээр эхлэсэн юм байна шд гээд инээвэл Жек ч инээн
- Энэ ямар гээч тохиол вэ. Азтай гэх үү азгүй гэх үү
Лайто: Үүнийг яаж ашиглахаас л хамаарна даа. Тэгэхээр өмнөх төлөвлөгөөрөө явдгаараа явъя гэхдээ энэ удаа тал засах маягтай
Жек: Тал засах? гэхэд Лайто зальтай инээмсэглэн
-Эсвэл хоёр талд ажиллах гэх үү. Толгойлогч Ларсоны тушаалыг дагдагаараа дагна. Тэр байг хулгайлна. Гэхдээ хулгайлах ажилыг Лууд даатгая гэхэд Жек учирыг нь ойлгон жуумалзан инээгээд
-Хүний гараар могой бариулагч гэхэд Лайто мөрөө хавчин гэмгүй инээмсэглэн
- Амьд үлдэх олон арга бий гэлээ. Ингээд тэд тавьсан мөрийгөө хэрэгжүүлэн хөдөлж эхлэсэн юм.
Луу бүлэглэлтэй холбоо барин Мизүгийн мэдээллийг өгөн Мизүг хулгайлуулав. Тас хар машинаас 4,5 залуу гарч ирэн Мизү хулгайлахыг эхнээс нь дуустал ажиллаж байхдаа Лайто Ирүкад зориулан анхааруулах захиа бичэн сууж байсан юм. Мизүгийн болон өөрсдийгөө ирээдүйг даатган бичсэн бооцооны цаас буюу захиагаа баарны хаалганд Жек шургуулан төв байр луугаа явлаа.
Энд ч мөн адил Мизүг хүлэхээс эхлүүлэн ухаан алдах мөчийг харан сууж байхдаа Лайто И грүппын удирдагч Ирүкагийн утасыг олон тэрэн рүү зурвас бичэн сууж байсан юм.
Хүзүүгээр нь ороох нарын гинжийн таслах Ирүкаг тэсэн ядан хүлээх Лайто Жек хоёрын ирээдүй ямар байх бол?
Мизүг олоход аврахад туслалцаа үзүүлсэнг нь шагнан тэдэнд эрх чөлөөг нь өгөх болов уу?
Мизүг Луу бүлэглэлтэй хутгаж хаясан гээд хэдэн хэсэг тасчих болов уу?
50/50 хувийн магадлалтай амь насаа хайраа итгэлээ тавьсан бооцооны өгөхөөр, хайрт хүүгээ аврахаар ирлээ. Төв байрын цонх ээлж дарааллан хагарч зэвсэглэсэн цэргүүд түүний тэргүүнд Кёота Ирүка хоёр.
❄️Дүрэм 💎ad white cat💎 ийн зохиолыг уншигч бүх хүний дунд❄️
Сэтгэгдэл бичихээр бол 10 ➕дээш үгтэй
Өөрийн уншихдаа бодогдсон🤓 бодолоо бүгдийн буулгаад 😋санаа оноогоо бичих тэгвэл 🌼Баярлалаа🌼 гаас илүү их ⚡️урам ⚡️болоод дараагийн бүлгийг бичиж 😱гайхшруулахад их хүч 💗 болно шүү😤
💎Ad white cat 💎
⚡️Хянасан-Кента⚡️
🌸 Эдитор-Ми🌸
DU LIEST GERADE
Казоку / Гэр Бүл/
RomantikНууцлаг аз жаргал, хорхой хүргэм тансаглал, догь күүлээ барьж дийлэхгүй дүрүүд; өхөөрдөж ханахгүй булхануудыг гарахыг болно 😘
