Казоку 48 р хэсэг

63 12 0
                                    

💎Ad white cat 💎
⚡️Хянасан-Кента⚡️
🌸 Эдитор-Ми🌸

Нэг нэгнийхээ амь болон сүнс. Нэг нь үгүй бол амьдрал үгүй мэт.
Мизү нүдээ анин аниргүйд автан унтахад Шизүгийн өөдөөс нь инээмсэглэн гүйн ирэх төрх үзэгдэхэд Мизү түүн рүү ч бас гүйн очно. Дэндүү баяртай инээмсэглэл цацруулан бие биерүүгээ тэмүүлэн санах сэтгэлдээ уламжлах тэр жаргалтай тэврэлт ойрох тэр мөчид, Шизүг өөр дээр нь ирэхийг алдад, Мизү  түүн дээр очихын өмнөхөн буун дуун гарч.
Хойно нь гэрэлтэх үзэсгэлэнтэй нар цусан улаан сар болон хувиран, газар цусаар будагдаж өөдөөс нь ирэх Шизү үхэд хийн уналаа. Мизүгийн амьсгаа давчихад шиг болж Шизү рүү хар хурдаараа гүйлээ. Хэр хурдан гүйсэн, зогсолтгүй түүн рүү тэмүүлсэн ч түүн рүү ганц ч см ойртсонгүй харин ч илүү холдох шиг. Түүн рүү хүрэх гээд үл хүрнэ. 
Алсаран холдох Шизү харах зогсох үедээ гартаа байх бууг харлаа. Мизү гартаа барисан буугаа хаях гэсэн ч хойноос нь Хидэ чихэнд нь "Чи түүнийг буудсан" гэж шивнэв. Мизүгийн бие хүйтэн хөлсөнд хучигдан амьсгаа нь давчидан "Үгүй би биш" гэж аман үглэх ч хэн ч түүнийг үл сонсоно. Хамаг чадалаараа Шизүгээс аврал ирэх мэт түүнийг дуудсан ч харин үл харна. Амьсгаа нь давчидан давчидан арай хийн зүүднээсээ сэрлээ.
Хамаг бие нь хөлрөн хувцас нь хүнтэл норсон байв. Мизү хурдан цохилох зүрхээ баран хажуу тийш Шизүгийн орны хэсэг рүү харлаа. Үргэлж хамт унтдаг болохоор Шизүг эзгүйд энэ ор дэндүү хоосон. Үүнтэй адил өрөө ч мөн адил сүнсгүй мэт нам гүм.
Мизү босон хувцасаа солиод дээшээ Ирүкагийн бааранд очлоо. Өрөөнд удаан байвал дахиад л Шизү өгүүлээд эхлэнэ. Унтвал дахиад л түүний буудлсан төрхийг харна. Гэрт байвал түүнийг санаад эхлэнэ.
Баар нам гүм гэхдээ л гэрээс ялаатай нь энд Шизүтэй өнгөрсөн дурсамж их байхгүй. Ийм л шалтгаанаар тэр бааранд сууж байхад Мизүгийн төсөөлөөгүй өөрт тохиох гамшиг түүнийг отож байлаа.
Лайто Жек хоёр өөрт байгаа бүх хөрөнгөө шавхан К сайтаас И грүппын төв байрын хаягыг аваад төлөвлөгөөнийхөө дагуу И грүпп Луу бүлэглэлийг дунд яс хаяхаар баарны үүдийг зорьлоо.
Жек: Сүүлийн хэдэн өдөр баар хаалттай байгаа гэнэ. Яаж орж N грүппын удирдагчтай уулзах уу. Хамгаалалт нь их чанга юм гэхэд Лайто байрны дэргэд эргэлдэх хамгаалалгчидийг дурангаар харангаа
-Дотор хүн байж л таараа. Төв байраа сул орхихгүй нь мэдээж гэхэд Жек дурангийн аван
-Шууд дайраад орж болохгүй шд. Угаасаа оруулахгүй юм байна гэж дурангаар гэрийн эргэн тойронд хамгаалтанд гарсан хамгаалагчидийг харан хэлээд бааран доторхийг дурандаж эхлэлээ. Дурандан байгаад баарны текэн дээр суух Мизүг олж харлаа.
Жек: Би буруу хараагүй бол И группын төв байранд чинь нөгөө бай сууж байна гэж дуу алдан хэлэхэд Лайто дурангийн аваад бааран доторхийг харлаа. Тэгээд Жектэй адил дуу алдан
-Бай мөн бололтой сэргээсэн зураг яг байна гэв. Хоёул мэл гайхсан байдалтай бие биерүү хараад удалгүй инээмсэглэв.

Казоку / Гэр Бүл/Où les histoires vivent. Découvrez maintenant