💎Ad white cat 💎
💋Хянасан-Тотти💋
🌸 Эдитор-Ми🌸
Тээшинд чихэн толгойг нь шуудайд углан хөл гарыг нь баглан байж хүний хулгай шиг л дээрэнгүйгээр Мизү Шизү хоёрыг авирав. Ален Селенагийн өмнө өвдөг сөхрүүлэн суулгаад, толгойн дахь шуудайг нь баяртайгаар аван хүлээлгэн өглөө. Шизү Мизү хоёр ингэж өөрсөдтэй нь ёс бус харьцсанд их л бухимдуу байлаа. Тэгэх нь ч аргагүй биз. Тэд нар шиг эрх танхил өсөцгөөсөн хүндлэл бишрэлийг бишгүй мэдэрсэн тэдэнд ингэж авчирсан нь туйлын зэвүүцэм санагдах нь мэдээж.
Шизү: Авга эгч гэж бодон их баяртай байсан ч ингэх шаардлагагүй байсан бололтой. Кёота аав ч хэлсэн тоох хэрэггүй ээ гэж. Нэгэнт тийм юм чинь. Тоолгүй дахиж ирэхийг хүсэхгүй байна гэсэн бодлоо Кёота аавд хэлэх минь гэж эрхэмсгээр өгүүлэхэд Селена балмагдан амандаа
-Дахиж ирэхгүй ээ хэмээн үглээд Ален руу гомдсон аятай харан
-Кёота дахиж ирэхгүй нь гээд нам гүм байснаа Ален руу чангаар орилон
-Кёота хүүхдүүдээ хэр хайртай билээ. Тэгж байхад чи яаж байгаа юм. Миний зээ дүү нарыг хөөе Ален. Ёота нь намайг дуудсан ч ирэхгүй байхад Кёота ирэхгүй бол яах юм гэж ууртай хашигиран уурлахад Ален сандран Селенаг түшин нурууг нь илэн
-Хайрт минь тайвшир тайвшир Ингэж уурлаад байвал бидний хүүхдэд муу шүү дээ. Тайван хайрт нь одоохон зохицуулах болно гээд Мизү Шизү хоёрын хүлээсийг тайлан
-Тэгэхээр тохиролцъё хүүхдүүд ээ. Юу хүсэж байна тэр бүгдийг чинь биелүүлье. Харин оронд нь Кёота аавдаа юу ч хэлэхгүй ойлгосон уу хэмээн их л итгэлтэй бас үл ялиг сүрдүүлсэн маягаар өгүүллээ. Шизү босон суугаад хүлээснээс болж зулгарсан бугуйгаа барин Ален руу дооглосон аятай хараад
- Та үнэхээр надтай тохиролцох эрхтэй гэж бодоо юу? Бидэнтэй ингэж харьцсаныг Кёота аавдаа хэлье даа гээд босон үүдийг Мизүтэй хамт гарах гээд хаалга зүглэхэд Ален бага зэрэг сандран
-Тайвшир хүүхдүүдээ. Ингэхэд та нар юу хүсэж байлаа. Аан тийм бүсгүйчүүд гээд инээмсэглэн энэ удаа арай илүү уриалагханаар
- Ах нь Холивүүдийн жүжигчин бүжигчин модель бүсгүйчүүдийг авчраад урьд чинь бүжиглүүлсэн ч чадна шүү. Тэгэхээр тохиролцоод зөвшилцөөд явцгаая гэхэд Шизү энэ бүхнээс бүр залхсан байртай Ален руу ширтээд
-Кёота аавыг арай л дутуу үнэлээд байгаа юм биш үү. Холдоо холд энд байх таалагдахгүй байна гээд урьд нь зогсох Аленыг мөрлөн хаалгаар руу зүглэн явлаа. Яг гарах гэж байхад нь Алены бардам зан нь дарагдаж гүнзгий гэх чинь санаа алдан Шизүг зогсоолоо. Зогсоох зогсоох доо бараг л хөлөөс нь зүүгдэх шах уу зогсоон арга тасарсан байдалтай Шизү рүү ширтэн
- Заа ахыгаа уучлаарай. Кёотаг дутуу үнэлж байсан удаагүй. Тийм болохоор л би тохиролцох гэхгүй буулт хийж байна. Зүгээр л сая болсон зүйлсийг уучлаад тайван суу л даа. Түрүүн болсон бүх зүйлд миний хайртын буруу байхгүй тэр чигтээ ахынх нь буруу за хэмээн хичээнгүйлэн гуйхад Шизү сэтгэл нь ханасан байдалтай хөгжилтэй инээгээд
-Нисэх буудалд байхдаа л ингэх байсан юм гэж бардмаар хэлээд Селенагийн дэргэд дэх сандал дээр тухлаад
-Аан бас амттай идчихмээр юм Америкийн хамгийн шилдэг гэснээр нь бэлдүүлэхээ мартав аа гэлээ. Алены хувьд энэ хэлсэн үг нь яг л хүзүүнд нь тулгасан хутганы үзүүрээ холдуулах мэт болон барайсан царай буцан гийгээд ирлээ.
Ален: За тэгвэл та хэд амарч бай гээд өрөөнөөс хоол бэлдэхээр гарлаа.
Төд удалгүй Ален хоол авчруулан ширээ заслаа. Шизүгийн хүссэн Америкийн шилдэг тогоочийн гарын хоол. Энэ тогоочийг хайж сүд бололгүй тэр дор нь бэлдэн ирсэн нь мэдээж Ален эхнэртээ зориулан иймэрхүү зүйлийг аль хэдийн бэлдэн бэлтгэсэнд оршино. Энэ улсын хамгийн шилдэг гэгдэх тогоочийн хоолыг идсэн ч
Шизү: Ммм энэ хоол надад нэг л таалагдахгүй байна хэмээн гомдол мэдүүллээ. Аленыг зовоох гэсэн нь ч үү Шизүгийн гомдомтгой зан гараад ирчихсэн болоод ч тэр үү тэр үнэхээр дурамжхан ийн хэлээд
Шизү: Кёота аавын хоол хавгүй илүү шүү. Аавын нь хоол нэг гоё чихэрлэг харин энэ тийм биш юм. Адилхан хоол атал. Оний чан та тэгж бодохгүй байна уу.
Мизү: Мм тийм шүү Кёота ахын хоолыг гүйцэхгүй л юм
Селена: Тэр ч тийм шүү. Энд байгаа хамгийн сайн тогооч ч гэлээ Кёотагийн гарын хоолыг гүйцэхгүй ингээд бодсон идмээр санагдчихлаа байна гэж санаа алдаад Мизү Шизү рүү хөгжилтэй инээн
- Та хоёр Кёотаг яаж тийм гоё хоол хийдэг болсоныг мэдмээр байна уу?
Шизү: Яаж?
Селена: Тэр бол мэдээж миний ачаар хэхэ. Би хоол хийх бүх ажил даалгаврыг түүн рүү бухчихдаг байсан юм. Мэдээж түүн дээ ч өндөр хүлээлттэйгээр гэж их л саамширангүй хэлэхэд Мизүгийн ч тэр Шизүгийн ч тэр бодож байсан догь гэмээр төсөөлөл нуран
Мизү: Кёота ахыг бүр өрөвдчихлөө гэвэл
Селелна: Тэднийг нааш нь цааш нь зараад л их л даам байлаа. Гэтэл одоо яасан бүр 2 ийн 2 дүүгийн аль ч олддоггүй байна шүү. Ёстой нэг гэж үглээд хэсэг бодол хийлэн дуугаа илт намсган Мизү Шизү руу дөхөн
- Хөөе би та хоёроос нэг юм асуумаар байна. Дээрээс л асуумаар байсан юм. Кёота дээр нь үү? доор нь уу?
Мизү Шизү хоёр энэ сонирхолтой гэмээр мэдээжийн асуултыг асуух болсон эгч рүү гайхан хараад зэрэг "Мэдээж дээр нь" гэлээ.
Мизү: Та яагаад үүнд санаа зовоов мэдээжийн зүйл биш гэж үү
Селена: Дээр нь байх гэж таамаглаж байсан ч итгэлтэй биш байсан юм. Яагаад гэвэл Кёота шүү дээ Кёота. Тэр иймэрхүү зүйл дээр санаачлага гаргах хүн биш. Одоо бодоход хүртэл сонин байна. Тэр гэрлээд бүр хүүхэдтэй болчихсон байна гэхээр гэлээ. Энэ тайлбарыг сонсоод л Мизү Шизү хоёр хоёул хэд-хэн хоногийн өмнөх магадгүй одоо хүртэл үргэлжилж буй Ирүкагийн гаргасан гаргаж буй хичээл зүтгэл ба түүнд хариу барих Кёотаг санана.
Шизү: Тэр байна аа. Манай нөгөө аав Ирүка их санаачлагатай хүн л дээ гэж худлаа үнэн инээн хариу хэлэхэд Мизү ч санал нэгдэн
-Бас үнэхээр тууштай нэгэн гэж авга эгчийн гайхаж буй зүйлд товчоор хариу өгөхөд
Селена: Тийм байх нээ. Мм мм тэгвэл Ёота бас дээр нь гэсэн үг үү. Тэр ч Кёотаг хуулчхсан юм шиг хүн л дээ. Сүүлийн үед Кёотагаас илүү олдохгүй болоод байгаа болохоос биш. Ааххххх нээрээ. Яах лээрээ 2 ийн 2 эрэгтэй дүү маань эрэгтэй хүнтэй гэрлэчихдэг байна аа. Магадгүй энэ миний буруу юм болов уу. Эмэгтэй дүүтэй болмоор байна гэж хэт их хүсдэгээс болчихов уу гэж амандаа үглэн шулганана.
Энэ гэр бүлийн хувьд бүх юмс утгатай ба утгагүй, бодит ба хийсвэр.
أنت تقرأ
Казоку / Гэр Бүл/
عاطفيةНууцлаг аз жаргал, хорхой хүргэм тансаглал, догь күүлээ барьж дийлэхгүй дүрүүд; өхөөрдөж ханахгүй булхануудыг гарахыг болно 😘
