Jennie's POV
"Мин Жэнни!!! Чи яг одоо босох хэрэгтэй!!!"
Миний ядаргаатай ах болох Жэксоны хашгирах дуунаар сайхан нойрноосоо сэрэх шаардлага гарлаа.
Амандаа үглэсээр хэвтэж байхдаа аавын минь бэлэглэж байсан пикачу чихмэлийг тэврэнэ. Энэ бол надад байгаа хамгийн үнэтэй эд. Аавын минь үнэр нэвт шингэсэн юм шиг санагддаг юм.
"Бүүм!"
Унтлаганы өрөөний хаалга нээгдэхэд авга ах Жүнсү ягаан хормогчоо өмсчихсөн, гартаа туухай шиг том шанагаа барьчихсан инээгээд зогсож байв.
Би нүдээ нухалсаар түүн рүү харж инээмсэглээд орноосоо босож байх зуур авга ах минь зүгээр л намайг ширтэж байсан юм.
"Гүнжхэн минь, хурдан босоорой. Чи шинэ сургуулийнхаа эхний хичээлийн өдөр хоцорч болохгүй биз дээ?"
"Ойлголоо доо, ойлголоо. Хэрвээ танай ууртай дарга чинь ийм тушаал гаргаагүй бол би хичээлийн жилийн дундаас сургуулиа солихгүй байсан юм"
"Залуу бүсгүй минь, яг одоо нүүр гараа угаагаад сургуульдаа явахад бэлдээрэй. Ханлым урлагийн сургууль гэдгийг мэднэ биз"
Тэгэхээр энэ бол 17 настай би. Ээжийнхээ захиасаар авга ахын хамт Бусанаас Сөүлд нүүж ирсэн. Сөүлд Жүнсү ахын ажилладаг тагнуулын ерөнхий газар байдаг учраас энд байрлах нь надад аюулгүй сонголт байсан гэдгийг авга ах мэдэж байсан юм.
Тагнуулчын гэрт амьдрана гэдэг дэндүү ярвигтай. Би ердөө арван дөрөвхөн насандаа энэ газрын хоёрдохь албан ёсны тагнуулч болсон. Нэгдэх нь мэдээж Жүнсү авга.
Би хэрхэн тулалдах, биеэ хамгаалах, буудах, компьютер хакердах гэх мэт тагнуулчын эзэмших ёстой бүхий л чадварт суралцсан. Би гимнастик болон балетээр хичээллэж байсан, учир нь тулалдааны үед уян хатан чанараа давуу тал болгон ашиглахыг хүссэн юм.
Би одоог хүртэл гэр бүлээ хайсаар байгаа, ялангуяа Жинуг. Миний дүү дөнгөж хоёрхон настай байсан шүү дээ. Тэр бүхэн өнгөрснөөс хойш 10 жил болчхоод байхад ямар ч ул мөр, харилцаа холбоо алга. Хэрвээ амьд байгаа бол 12 настай хөөрхөн жаал болсон байгаа байх.
Хямдхан амьтан Им Жэжинтэй хийж дуусгаагүй ажил надад үлдсэн. Хэзээ нэгэн өдөр түүний хоолойг өөрийн гараар огтлоно гэдгээ андгайлъя. 10 жил гэр бүлээс минь салгасан зовлонг 100 дахин нугалж амсуулах болно.
ESTÁS LEYENDO
•••ТАГНУУЛЧ•••
Acción/2017.07.01 - 2018.02.10/ Нүд ирмэхийн зуур гэр бүлээ алдсан охин тэднийгээ олохын тулд хоёр дүр ашиглан тэмцэнэ. Мин Жэнни, Жон ЖэИн. Өөрийн "мөнхийн дайсан"-с цуст өшөөг авахын тулд бие хамгаалах чадварыг гаргууд эзэмшиж, чадварлаг мэргэжлийн таг...