"Гурав"

3.7K 356 16
                                    

Jennie's POV

Хэн нэгэн намайг сэгсчих үед би сэрлээ. Хэн миний амар тайван байдлыг алдагдуулж байгааг харахаар би өндийв.

Миний ширээний хамтрагч БүүБүү болон танихгүй 2 хөвгүүд байв. Нэг сурагч нь яг л гадаад хүн шиг харагдаж байсан юм.

Тэрнийг шинжиж байх зуураа энгэрийн тэмдэг рүү нь харахад "Чой Хансол" гэсэн байв. Ммм, тэр яг ч гадаад биш байх. Магадгүй Америкын эрлийз ч юм уу.

Нөгөө залуу нь над руу өхөөрдөм царай гарган инээж байв. Тэрний үс нь нэг талдаа хэт их ургасан мэт харагдаж байсан ч энэ нь түүний хэв маяг байх.

Нэрийг нь харахад "И Чан". Ямар богинохон нэр вэ?

"Хөөе сэрээсэнд уучлаарай. Гэхдээ хичээл завсарлачихсан"

БүүБүү надад эмээсэн шинжтэй хэлэхэд би "Тэгээд?" гэсэн харцаар харж байлаа.

"Тэгэхээр ЖэИн, эд нар миний найз байгаа юм. Хансол, Чан тэгээд чи намайг танина шүү дээ"

БүүБүү, хмм би Синкван гэх гэсэн юм. Тэр надад найзуудыгаа танилцуулж байхад би нэг л зүйлийг дотроо бодно. Тэд надаас юу хүсээд байгаа юм бэ?

"Тэгэхээр миний нэрийг Чан гэдэг, гэхдээ та намайг Дино гэж дуудаж болно шүү. Яагаад гэж үү? Учир нь би яг л эгдүүтэй бяцхан динозавр шиг харагддаг юм"

Динозавр? Төстэй л юм.

"Ёов Ёов Вернон энд байна"

Барууны царайтай залуу надад ийнхүү хэлэхэд би түүний хочыг гайхаж байлаа. Вернон?

"Заза ойлголоо. Би одоо явж болох уу?"

Би тэднээс хариу ч сонсолгүй ангиас гарч явлаа.

Vernon's POV

Хөөх энэ охин ч үнэхээр, ҮНЭХЭЭР хатуу самар юм гээч. Ямар ч охин надад ийм хариу өгч байгаагүй л юм даа. Азаар тэр хөөрхөн төрсөндөө талархах хэрэгтэй. Хэн ч намайг үл тоомсорлодоггүй юм.

Chan's POV

Хэцүү ааштай эгч байхнээ. Бараг бүх л эгч нар намайг өөрийгөө ингэж танилцуулахад хайлдаг шүү дээ. Заавал энэ эгчийн хайрыг татна даа.

Jennie's POV

Тэд юу ч хэлэлгүй ангид үлдсэн юм. Би ангиас гараад нүдээ аниад намайг бухимдуулж байгаа бүх зүйлсийг юу ч үгүй арчаад хаячихмаар санагдаж байлаа. Өлсөж байгаагаа мэдрээд ямар нэг юм олж идэхээр явлаа.

•••ТАГНУУЛЧ•••Donde viven las historias. Descúbrelo ahora