"Арван зургаа"

2.4K 255 17
                                    

Jennie's POV

Цагийн дараа Шинби ангид орж ирчхээд над руу ширтээд л байсан. Тэр намайг оюун ухаандаа хэдэн мянган аргаар алчихсан байгаа гэдэгт итгэлтэй байна шүү.

*хонх дуугарах*

Ашгүй хоолны цаг. Би хэн нэгэн хүмүүс намайг олон хүнтэй ширээнд хүчээр суулгахаар урихаас өмнө гялс бултаад гараад ирлээ.

Хоолны газарт ирээд уртаас урт дараалал байгааг хараад сэтгэл өмрөх шиг л санагдав. Яг л 238484784748382 жилийн дараа миний ээлж ирэх юм шиг.

Гэнэтхэн Шинби дагуулуудтайгаа дараалал дайрч хамгийн урд зогсоод юу идэхээ шийдэн аальгүйтэж байхыг хараад миний цус оргилон буцлах шиг болов...

S.coups's POV

ЖэИныг дараалалдаа зогсоод хоолоо захиалахаа хүлээж байхыг харж байсан юм.

Тэр хичнээн үзэсгэлэнтэй харагдаж байна гээч. Яг л оч цацарч байгаа мэт гал цогтой хүчирхэг нэгэн шиг л...

ЖэИны царай гэнэт хувьсхийхэд би түүний харж байгаа зүгт хараа бэлчээвэл Шинби найзуудтайгаа оочер дайрч байхыг харлаа.

"Хөөе чи энд хичнээн их хүн ээлжээ хүлээгээд зогсож байгааг харж байна уу? Соёлтой зан гаргаад хамгийн ард очоод зогс, ойлгосон уу?"

ЖэИн гэнэтхэн тэдний зүгт очоод Шинби рүү харж байгаад их л зэвүүцсэн маягтай хэлэх нь тэр.

Тийм ээ, энэ чинь л миний охин шүү дээ.

"Чи хэрхэн бусдыг хүндэтгэх талаар бага ангидаа заалгаагүй гэж үү? Яаж тэгээд энд сураад байдаг байна аа? Оюуны хомсдолтой биш л бол байх ёстой байрандаа очоод өөрийн ээлжээ хүлээ"

Жошуа ууж байсан ундаагаа цацахаа шахахад Вүүзи ч адилхан амьсгалж чадахгүй болтлоо инээж байсан юм. Би ч мөн инээмсэглэлээ.

Яг энэ үед энд байсан бүх хүн тэдний зүг анхаарлаа хандууллаа.

"Өө бурхан минь. Би энэ удаад ЖэИн хэрхэн бөмбөг тэслэхийг харахаас байж сууж чадахгүй нь ээ"

Вүүзигийн харц нь олзоо харсан ангууч мэт л шуналтай гэгч нь гэрэлтэж байсан юм.

"Би ч энэ охинд хайртай шүү"

Жошуа Вүүзитэй санал нэгдсэн бололтой толгой дохилоо.

"Тэрнийг хэрхэн бусад хүмүүсийн эрхийг хамгаалж Шинбиг сөрж зогсож байгааг хараач. Зоригтой охин шүү"

•••ТАГНУУЛЧ•••Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang