Scoups's POV
"Сынчол?"
ЖэИн саяхан нүдний минь өмнө хийсэн аймшигтай үйлдлээсээ ичиж сандарсандаа нэрийг минь ээрч түгдрэн байж дуудав.
"Чи түүнд хайртай гэж хэлчхээд, түүнийг тэвэрчхээд яаж өөрийн бүх бузар үнэнийг үгүйсгэж чадав аа? Та хоёр ямар ч холбоогүй бас тэр мэдээг үл ойлголцол байсан гэж надад хэлсэн байхаа?"
ЖэИн толгойгоо сэгсрэн над руу дөхөхийг хичээнэ. Би арагш нэг хоёр алхаад тэндээ таг хөшин зогслоо.
"Одоо бас яах гээв? Би энэ хорвоогийн хамгийн тэнэг хүн бололтой. Чамтай ярилцаад... х-хэрвээ миний буруу байсан бол чамаас уучлалт гуйх гээд дуртай цэцгийг чинь бэлэглэхээр ирсэн юмсан... Мөн ч дүүрчихсэн мулгуу хүн юм даа би..."
ЖэИн санаа алдав.
"Би чамд одоо тайлбар тавьж чадахгүй нь ээ... Хэтэрхий аюултай байгааг ойлгооч дээ..."
Би түүний худал үгсийг сонссоны дараа чанга чанга инээж хөхрөн сүүлдээ сөгдөж суугаад уйлж эхэллээ.
"Аюултай? Чи үргэлж аюултай, болохгүй, бүтэхгүй, үгүй гэдэг шүү дээ. Би хүүхэд биш Жон ЖэИн!!! Битгий намайг хуураад бай"
Шюга сонбэ над руу нүднийхээ булангаар муухай харж байгааг би мэдэрч байлаа. Тэглээ гээд би яах ёстой юм? Түүний урд очоод найз охиныг минь надаас хулгайлсанд баярлалаа гэх юм уу?
ЖэИн над руу гунигтай гэгч нь ширтэж байснаа нэг хоёр нулимс дусааж эхлэв. Түүний харц дэндүү гунигтай юм, яг л намрын сүүлийн бороо шиг. Гэхдээ би дахиж түүний зальт мэхэнд унахгүй.
Би газраас хурдан босоод гартаа барьж байсан цэцгээ ойрхон байсан хогийн саванд чихэв. Үүний дараа тэдэн рүү хорсолтой гэгч нь хараад алга ташлаа.
"Аз жаргал хүсье"
Эргэж хараад явж байхдаа бүхнийг албан ёсоор дуусгаж байгаагаа мэдэж байсан юм. Бүх жүжиг, бүх шаналал, бүх хайр энд л дуусах ёстой байж. Хараал идэг...
Jennie's POV
"Ахаа..."
Би Хёнсо ах руу эргэж харахдаа уруулаа байдгаар нь зууж, хэрэндээ л уйлахгүй байхыг хичээсэн ч санаснаар минь болсонгүй.
"Ахаа... би түүнд үнэнийг хэлэхийг ямар их хүсэж байна гээч. Би Сынчолд хэтэрхий их хайртай учраас тэр хэрээр аюулаас холдуулахыг хичээж байна. Гэтэл тэр ойлгохгүй юм... Би яах ёстой юм бэ??? Им Жэжин түүнийг хараандаа авчихвал бүх зүйл дуусах болно. Тэр миний сул талыг гартаа атгачихна шүү дээ..."
ВЫ ЧИТАЕТЕ
•••ТАГНУУЛЧ•••
Боевик/2017.07.01 - 2018.02.10/ Нүд ирмэхийн зуур гэр бүлээ алдсан охин тэднийгээ олохын тулд хоёр дүр ашиглан тэмцэнэ. Мин Жэнни, Жон ЖэИн. Өөрийн "мөнхийн дайсан"-с цуст өшөөг авахын тулд бие хамгаалах чадварыг гаргууд эзэмшиж, чадварлаг мэргэжлийн таг...