"Гучин долоо"

2.1K 248 68
                                    

Scoups's POV

Хэнээс : Царайлаг залуу Чол
Хэнд : Хөөрхөн ЖэИн гүнж

Сайн уу? Чи өнөөдөр завтай юу?

ЖэИн рүү мессеж бичихээсээ өмнө хэдэн ч удаа бичих үгүйгээ бодов доо. Үнэхээр их сандарч байна. Энтертайнментын хоолны газар байхдаа ширээн дээгүүр хуруу гараа гүйлгэн тогшиж хэрэндээ л өөрийгөө тайвшруулахыг хичээж байв.

"БИ ЖОН ЖЭИНД ХАЙРТАЙ, ХАХАХАХ ЯГ ЗӨВ БИ ХАЙРТАЙ"

Миний мессежны дууг Синкван, Вернон хоёр өөрсдийн хоолойгоор сольчхоод буцааж зүгээр болгох аргыг нь хэлэлгүй долоо хонолоо. Санаа зовмоор юм аа.

Нааштай хариу ирсэн байгаасай гэж залбирсаар түүнээс ирсэн захидлыг нээж үзлээ.

Хэнд : Сынчол
Хэнээс : ЖэИн

Тийм ээ, би завтай. Юу болсон юм?

Уншив уу үгүй юу яаран хариуг нь бичиж явууллаа. Хайртай охиноо удаан хүлээгээсэй гэж хүсэхгүй байна.

Хэнд : Хөөрхөн ЖэИн гүнж
Хэнээс : Царайлаг залуу Чол

Гайхалтай! Өнөө орой хамтдаа паркаар зугаалах уу? Өөртөө чөлөөтэй хувцас өмсөөрэй. Бид хүүхэд насаа дурсаж, ядартлаа тоглох болно.

ЖэИныг миний мессежыг уншаад нүдээ эргэлдүүлэн санаа алдаж байгаа гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна.

Хэнд : Сынчол
Хэнээс : ЖэИн

Ойлголоо, тэгье. Орой уулзацгаая

Би суудлаасаа ховхорч босоод ялалтын бүжиг бүжлээ. Одоо ч явсан би бэлэн. Гэхдээ би сайн байж чадахгүй бол яана аа???

Бусад хөвгүүдийн бэлтгэлээ хийж буй өрөө рүү гүйж очоод тэднээс тусламж авахаар шийдэв.

Бэлтгэлийн өрөөний хаалгыг аз жаргалтайгаар татан онгойлгоход зарим нь бүжгээ давтах бол зарим нь зүгээр л амарч байсан юм.

Нүүр дүүрэн инээсэн намайг хараад тэд хийж байсан зүйлсээ болин миний урд ирцгээлээ.

"Та зүгээр үү? Эрүүл үү?"

Сокмин духан дээр минь гараа тавьж үзэв. Би инээгээд түүний гарыг холдууллаа.

"Зүв зүгээр, яг байгалиараа сайхан байна. Ингэхэд Вүүзи хаана байна?"

"Мэдээж ө-өрөөндөө л байгаа байлгүй дээ"

Би тэдэн рүү агаарын үнсэлт илгээчхээд дуу бичлэгийн студийг зорин алхалж явна.

Хар хүчээрээ хаалгыг нээхэд ширээн дээр хөлөө тавин дуу зохиогоод сууж байсан Вүүзи, Жошуа хоёр бондгос хийтэл цочих нь тэр.

•••ТАГНУУЛЧ•••Donde viven las historias. Descúbrelo ahora