"Гучин нэг"

2.1K 240 48
                                        

Jennie's POV

Би бүхнийг тунгааж эргэцүүлэхийн тулд гүнзгий амьсгаа авч гаргаж байлаа. Аавынхаа тэмдэглэлээс уншсан зүйлсээ ангилж бодоход надад хүчилтөрөгч хэрэгтэй байна. Урд байх үй олон ном бүхий эзэндээ хаягдсан газар руу хоосноор ширтэнэ.

Баримт болж магадгүй гэсэндээ аавын тэмдэглэлийг цүнхлээд аавын хөгжмийн өрөө рүү явлаа. Аавын минь үргэлж атгаж суудаг байсан гитар...
Гитарыг бүрхэж дарсан тоосыг арччхаад авч явахаар шийдэв.

Гэртээ ирж байгаа сүүлийн тохиол минь байхыг хэн ч үгүйсгэхгүй шүү дээ...

Бүх зүйл улам л аймшигтай болсоор л... Илүү их аюул дагуулсаар зовлон намайг гэтэж явна. Им Жэжин хяналтаас гарч, араатан шиг авирлаж байгаа нь надад таалагдахгүй байна.

Гэрийнхээ өнцөг булан бүрийг аюулгүй эсэхийг шалгачхаад хаалгаа түгжээд тэндээс гарлаа. Утасны бүхээг олохоор гүйсээр л, гүйсээр л...

Гүйж байхдаа гар утасныхаа сим картыг гаргаад хугалж хаяв. Им Жэжин муу зүйлд төгсөрсөн амьд чөтгөр учраас дугаарыг минь ашиглаад байршил тогтоож болох юм.

Цүнхнийхээ хаа нэгтээ утсаа шидчхээд хүн олон цугларсан далайн эргийн хажуугаар өнгөрөхдөө маскаа зүүлээ.

Эргийн ойролцоо утасны бүхээг байсан бөгөөд хамгийн түрүүнд авга ах руу гаа залгав. Тэр утсаа авсангүй.

Жэксон руу залгахад бас л хариулсангүй.

"Новш, новш, новш... ийм байж болохгүй шүү дээ"

Им Жэжин намайг ардаас мөшгиж байгаа мэдрэмж намайг эзэмдсээр байсан тул сандарсандаа зөв товчлуураа ч дарж чадахгүйд хүрэв.

"Тайвшир Жэнни, тайван бай... Чи бол шилдэг тулаанч шүү дээ. Чамайг тийм ч амархан дөнгөчихгүй учраас одоо зүгээр л тайвширч үз"

Өөрөө өөртэйгөө ярьсаар зүрхээ даран доош суулаа. Гүйсний улмаас амьсгаадсан биеэ тайвшруулахын тулд маскаа аван нүдээ аниад хэд хэд амьсгалж, өөр зүйл бодохыг хичээв.

Арай гэж хүүхэн хараа тогтворжиж, алхаж чадах болохтой зэрэгцэн утасны бүхээгнээс гарлаа. Гэр бүлтэйгээ аз жаргалтай яваа хүмүүст атаархан хөл минь удирдлагагүйгээр эргийг зорьж байв.

Орчин тойрноо ажиглахад орой болж байгаа бололтой тэнгэрийн хаяа улбар өнгөөр сүүмийн харагдана. Гэртээ байхдаа тийм их удчихаа юу? Надад яг л минут хэртэй хугацаанд зочлоод ирсэн мэт хурдан санагдаж байна.

•••ТАГНУУЛЧ•••Место, где живут истории. Откройте их для себя