"Арван долоо"

2.3K 263 19
                                    

Jennie's POV

Бүгд багшралдан гүйж эхэллээ. Тэд Минхюгын рекордыг эвдэнэ л гэж бодож байгаа байх даа? Үгүй л байхгүй юу.

Би эхэндээ өөрийгөө дарж гүйж байлаа, гэхдээ хангалттай хурдан. Минхюг над руу эргэж хараад дуудах мэт хөдөлгөөн хийж намайг өднө.

Гэнэт хор шар хөдлөөд урдаа явж байсан хүн бүрийг гүйцэж түрүүлж байлаа. Би хурдаа нэмэн Шинби ба түүний минионуудыг ардаа хаяхаар зэхэв. Шинби намайг хөөж байгааг мэдсэн бололтой намайг дэгээдэх санаатай хөлөө тавихдаа өөрөө өөрийнхөө хөлөнд орооцолдоод бүдрээд уначихав. Даанч их шалдлаад байсан юм аа, өвдгөн дээрээ царайнаасаа муухай сорвитой болох нь дээ.

Удахгүй Сынчол, Жошуа хоёр ард хоцорч үлдэх нь харагдсан юм.

Тэдний эрүү нь мултрах нь уу гэлтэй над руу харцгааж байлаа. Учир нь би ядарсан шинжгүй хоёрдох тойргоо дуусгах гэж байсан юм.

Би гурав дахь тойргоо бараг л дуусгаж байлаа. Гэтэл...

.

.

.

.

.

.

.

.

.

.

.

.

.

.

Жэксон надаас түрүүлээд барианд орчих нь тэр. Өө бурхан минь, чамайг үзэн ядаж байна Жэксон.

Багш шүгэлээ дуугаргалаа. Би хоёрт орсон. Жэксон бид хоёр өөрсдийн гүйсэн хугацааг мэдэхээр багш дээр очлоо.

Жон Жэксон - 2 минут 10 секунд

Жон ЖэИн - 2 минут 12 секунд

Минхюгын амжилт одоо хэнд ч хэрэггүй болсон. 3 минут гаран гүйсэн гэлүү? Одоо Жэксоны амжилтаар шинэчлэгдлээ.

Жэксон бид хоёр ялалтын инээмсэглэл гарган гараа цохилцлоо. Сынчол, Вернон, Жошуа, Жонхан бас Синкван, Дино бидэн дээр хүрч ирэв.

"Эгчээ!!!"

Манай гурав над дээр хүрч ирээд тэврэхээс нь өмнө би бултаж амжлаа. Эднээс Дино л хамгийн эгдүүтэй, Вернон Синкван хоёр яавч тийм биш.

"Ваа эгчээ, та үнэхээр янзтай"

Вернон агаарт зүрхэн дүрс үүсгэнэ.

"Та яаж ийм хурдан гүйчихвээ?"

Дино толгойгоо маажин надаас асууна.

•••ТАГНУУЛЧ•••Dove le storie prendono vita. Scoprilo ora