Jennie's POV
"Эгч ээ! Хамтдаа өдрийн хоолоо идэх үү?"
Завсарлагааны хонх дуугарснаар хичээл номоо цүнхлээд босох гэж байтал Дино цүнхийг минь авах нь тэр.
"Үгүй"
Би шуудхан саналыг нь эсэргүүцээд цүнхээ булааж аваад ангиас гарахаар босоход Дино хошуугаа унжуулан амандаа ямар нэг зүйл бувтнасаар хоцорлоо.
"Ээ л дээ эгчээ. Бидэнтэй хамт явчихаач дээ"
Синкван хаалганы урд зогсоод гараараа хашилт хийн намайг гаргахгүй санаатай байв.
"Би ганцаараа байх дуртай, тиймээс больж үз. Өөрсдөө явж хоолло"
"Өө эгчээ та нээрээ сонин хүн юм аа. Хамт л явъя л даа"
Вернон араас хүрч ирээд Синкван, Дино хоёртой нийлээд өхөөрдөм царай гаргаж эхэллээ. Намайг ямар ч хувиралгүй зогсоод байхад хүртэл өөдөөс нэг инээж, нэг гомдож, нэг уурлаж янз бүр болсоор байв. Би чимээ шуугианыг үзэн яддаг учраас яах ч аргагүй зөвшөөрлөө. Миний урд байх гурван сармагчин яг л гадил харсан мэт дороо дэвхцэн орилно.
Бид хамтдаа хоолны газар руу очих замд Дино өчигдөр орой хэрхэн компьютер тоглоомоор Синкваныг хожсоноо бахдалтай нь аргагүй ярин алхана. Вернон харин бидний ард чимээгүйхэн дагаж явсан юм.
Бид тэдний сууж заншсан ширээн дээр ирэхэд бусад нь бололтой залуус чимээгүйхэн хооллон сууна.
"Сайн уу ах нараа"
Өнөөх гурав ёслон ширээндээ сууцгаалаа.
"Эгчээ, та миний хажууд суучих тэгэх үү?"
Дино босч ирээд чихэнд минь шивэгнэхэд би нүдээ эргэлдүүлээд хажууд нь байх сул суудалд тухаллаа.
"За хүүхдүүдээ бүгд түүнтэй мэндлээрэй"
Ширээний хамгийн захад суух хар үстэй залуу бусдадаа хэлсэн ч энэ нь надад тушааж байгаа мэт сонсогдов.
"Сайн уу, намайг Мингюү, харин энийг Вону гэдэг"
Цэнхэр үстэй хөвгүүн хажуудах чимээгүй байрын хүүхдийг зааж хэллээ.
"Минхао гэдэг"
"Жүн"
"Намайг ДК гэдэг л дээ, гэхдээ намайг Сокмин гэж дуудаж болно"
"NAEGA HOSH!!!"
Би саяхан өөрийгөө танилцуулсан шар үстэй, онигор нүдтэй залуу руу хачин харж байтал хажууд нь дуу сонсож суусан ягаан үст над руу инээмсэглээд "Энэ угаасаа ийм хачин л даа, битгий тоо. Намайг Вүүзи гэдэг" гээд гар барьлаа.

VOCÊ ESTÁ LENDO
•••ТАГНУУЛЧ•••
Ação/2017.07.01 - 2018.02.10/ Нүд ирмэхийн зуур гэр бүлээ алдсан охин тэднийгээ олохын тулд хоёр дүр ашиглан тэмцэнэ. Мин Жэнни, Жон ЖэИн. Өөрийн "мөнхийн дайсан"-с цуст өшөөг авахын тулд бие хамгаалах чадварыг гаргууд эзэмшиж, чадварлаг мэргэжлийн таг...