"Тавин дөрөв"

2K 259 62
                                    

Jennie's POV

Цаг аль хэдийн 3 болж байна. Юу вэ???

Тэр үнэхээр их хоцорч байна шүү. Хаана байгаа юм бол оо?

Би хөлөө чанга чанга дэвслэн гараа энгэртээ зөрүүлэн барьж түүнийг хүлээж байхдаа өөрийн ямар тэвчээргүй болсныг гайхаж байна. Нүүр рүү гээ унжсан үсээ үлээж хойшлууллаа.

Хэдэн минутын дараа миний таних тэр залуу намайг чиглээд гүйж яваа харагдав. Миний өмнө хүрч ирээд давхацсан амьсгаагаа дарахын тулд тонгойж байлаа.

"Хоцорсонд уучлаарай"

"Зөөз, одоо тэгье дээ"

"Би харин болзоогоо мартаад унтчихжээ, уучлаарай цасхаан"

"Арай шүү, таныг энд нэг цаг гаруй хүлээхдээ золтой л өлсөөд үхчихсэнгүй"

"Харин өчигдрийн ажил оройтож дуу---"

"Заза март март, явж хоол идэцгээе"

Тэр над руу инээмсэглээд духан дээр минь үнсэв. Миний нүд хэвийн хэмжээнээсээ хэд дахин илүү томорч түүнийг тохойлдоод амжлаа. Ядаж байхад маскаа зүүхгүй яасан юм бол? Нэг л буруу хөдөлвөл том асуудалд орохоо мэдсээр байж.

Бид хажууханд байрладаг гэх  рестораныг зорин алхаж байхад тэр миний бэлхүүсээр гараа оруулан тэвэрч, үе үе духан дээр минь үнсэж байсан юм.

Тун удалгүй биднийг хэн нэгэн дагаад байгааг өөрийн зөн совингоороо мэдэрсэн би огцом эргэж хартал замын цаанаас өндөлзөх том камер барьсан папараццийг илрүүлэв.

"Хэрэгт дуртай хэн нэгэн бид хоёрыг байгаа болгочиж дээ"

"Зүгээр дээ, битгий тоо"

Би толгой дохиод түрүүний хачин залууд анхаарал хандуулахаа болив.

"Өнөөдөр үхрийн мах шарж идэцгээх үү?"

Би түүний санааг дэмжин алгаа таших үед тэр инээмсэглээд гараас минь хөтлөв. Би түүний хийе гэсэн бүхнийг хориглох эрхгүй, харин ч дэмжих ёстой. Учир нь надад таалагдаж байсан юм.

Өнөөдөр бидний гурав дахь болзоо... Яагаад ч юм бид ижилхэн улаан цамцаар гангарчээ. Ихэр мэт бодож сэтгэнэ гэдэг нь энэ байх, тийм үү?

"Жэнни?"

"За?"

"Хоёрхон долоо хоногын дотор чамтай ахин дотно болсондоо би их баяртай байгаа. Чамгүйгээр өнгөрүүлсэн арван жилийнхээ хариуг хэд дахин нугалж авмаар байна. Дүүдээ хийж өгч чадаагүй бүхнээ гүйцэтгэж өгөхдөө би бэлэн"

•••ТАГНУУЛЧ•••Onde histórias criam vida. Descubra agora