"Дөчин тав"

2.1K 236 60
                                    

Joshua's POV

"Ахаа, би муу хүн. Аавыг нь шорон руу илгээсэн хүнтэй уулзахыг хүсэх хүн байна гэж үү дээ?"

ЖэИны хэлсэн үгсийг сонсоод толгойд янз бүрийн бодол эргэлдэж эхлэв.

ЖэИн юу хийчихсэн юм бэ?

ЖиДи ах, ЖэИн хоёр Минагын хэвтэж байгаа эмнэлэг рүү орохыг би харсан юм. Тэд маск зүүцгээсэн байсан ч хаана ч явсан ЖэИныг бие галбир, дуу хоолойгоор нь таниж чадах хүн би шүү дээ. ЖэИн бол яг л миний сонирхолд төгс нийцэх охин ч гэлээ тэр чинь Сынчолын хайртай хүн учраас би халдаж чадахгүйгээр дүүгээ гэх бодлоор л өдийг хүртэл явна даа...

Тэднийг сувилагчын пост хүртэл сэмээрхэн дагасны эцэст Минагын бяцхан "найзууд" болох ах дүү хоёр дээр айлчилж байгааг мэдэж авав.

Ну Ханбёл? Ну Мүнбёл байх аа? Мина эмнэлэгт ирснээсээ хойш эдгээр бяцхан жаалуудтай л өдрийг өнгөрөөдөг тухайгаа надад ярьж байсан санагдана.

Миний бодлоор тэдний аавыг нь Ну Ханвү гэдэг санагдах юм? Тиймээ, Ну Ханвү гэдэг.

Тэр залуу зарим шалтгааны улмаас шоронд орсон гэж дуулдсан. Цагдаа нар учрыг нь хэлэхгүй эсвэл бүр мэдэхгүй байгаа байх.

Гэхдээ ЖэИн тэдний аавыг шоронд суулгасан хүн нь юм байх даа? Гэхдээ тэр Ханвү гэгч маш нүдэнд дулаахан, сайхан сэтгэлтэй л хүн шиг санагдсан юм даа... Бидэнтэй таарах бүртээ халуун дотноор инээмсэглээд зөрдөгсөн.

ЖэИны хэлснээс үзвэл Ну Ханвүг ЖэИн баривчилсан юм уу? Ээ бурхан минь надад ойлгох юм юу ч алга...

ЖэИныг тулалдаж чаддагыг мэддэг ч үүнийгээ буруу зүйлд ашиглаагүй байгаасай гэж хүсэх юм...

Би угаасаа замбараагүй байгаа үсээ сэгсийлгэн толгойгоо хэд хэд үрээд тэднийг орхин Минагын байгаа өрөө рүү орлоо.

"Сайн уу Мина?"

"Өө ахаа? Ямар сонин хүн бэ?"

Би түүн рүү инээмсэглээд түүнд авчирсан амтат жигнэмэгээ өглөө.

Тэр алгаа ташаад ус ч уухгүйгээр шууд идэж эхлэв.

"Хүүе хүүе тайван ид л дээ. Наад жигнэмэгүүд чинь хаашаа ч явахгүй шүү дээ. Горойлоо горойлоо"

Би түүний амыг нь арчиж өгөөд гарт нь савтай ус атгуулав.

Тэр хөөрхөн инээмсэглээд толгой дохиж, үргэлжлүүлэн жигнэмэгээ амтархан идлээ.

•••ТАГНУУЛЧ•••Où les histoires vivent. Découvrez maintenant