"Дөчин зургаа"

1.9K 241 20
                                    

Jennie's POV

"Та нар юу хүсээв, B.T.O.B?"

Тэднийг ажиглаж байх зуур халзан мөртлөө нүүр дүүрэн инээсэн залуу нь дээврийн хаалга цоожилж байхыг харав. Би юбканыхаа хормойг янзлах нэрийдлээр утсаа ардаа аваад хурууныхаа мэдрэмжээр 1 гэсэн товчыг удаан дарснаар Жэксонд аюулын дохио өгч байгаа минь энэ.

Тэд над руу ёжтой ширтэнэ. Би ч мөчөөгөө өгөлгүй тэднээс ч хэрцгий харахыг хичээв.

"Жон ЖэИн"

"Яасан?"

"Өө яагаачгүй ээ. Зүгээр биднийг хар тамхи борлуулдагыг яаж мэдсэн юм бол гэж гайхаад л... гэж хэлэх ёстой юу?"

Минхюг шүлсээ газарт хаян дээрээс нь хөлөөрөө дэвслэнэ.

"Үнэхээр мэдмээр байна уу?"

"Тэгэлгүй яахав, хонгор минь"

"Юу гээч? Би чиний хонгор биш, сармайсан нүүрт минь"

Тэднийг нэг нь ууртай нь аргагүй хүрч ирээд намайг хана руу савж орхив.

"Та нар надаас яг юу хүсээд байгаагаа хэлчхээч? Хүүхдүүд шиг хөөцөлдсөөр байтал би туйлдаж гүйцэх нь байна шүү"

"Чи тэглээ гээд яах юм Жон ЖэИн? Өө байзаарай, нээрээ чиний жинхэнэ нэр чинь арай өөр байх тэ?"

Сонжэ хажууд ирээд үсээр минь оролдож эхлэв.

Тэд энэ тухай яаж мэддэг байна аа?

Нударгаа зангидсан чигтээ түүний дараагийн үгсийг хүлээж зогсоно.

"Та нар Им Жэжины гар хөл юм уу?"

"Хэрвээ тийм гэвэл чи яах юм? Биднийг зодох уу? Даанч бид долуулаа, харин чи ганцаараа шүү"

"Тэгвэл та нар насаараа харамсах болно гэж мэд"

"Харин чи л тэгэх байх. Чи л энд байгаа хамгийн муу хүн бол чи, Жэнни гуай"

Минхюг надтай маш ойрхон тулж ирээд нүд рүү минь амьсгалав. Амаа угаагаасай, бурхан минь гэж. Анх тааралдахдаа л ингэж бодсон одоо хүртэл яг хэвээрээ. Ухаан алдах нь ээ...

"Өршөөгөөрэй??? Би л хамгийн муу хүн юм гэнэ ээ?"

Тэд инээлдэж, бие биенийгээ нударч байлаа.

"Яг үнэндээ хамгийн муу хүн бол танай босс Им Жэжин гэдгийг та нар мэдэх үү?"

"Чи л түүнийг тийм болгоогүй бол тэр сайн залуу байх байсан юм"

•••ТАГНУУЛЧ•••Onde histórias criam vida. Descubra agora