"Дөрөв"

3.3K 332 2
                                    

Jennie's POV

"Тамд очоосой, хамгийн ядаргаатай амьта- би охин гэх гэсэн юм. Би шуудхан түүнийг шанаадаад энэ сургуулийг үнсэн товорго болгоод үсийг нь хайчлаад..."

"Жэ-Жэнни?"

Дуу гарсан зүг толгойгоо эргүүлэн харвал Жэксон нэлээд айсан байртай намайг дуудаж байлаа.

"Яасан?"

Би Жэксонг над руу ирэхээсээ өмнө өөрийгөө зоригжуулж байгааг харлаа. Инээдтэй юм, би түүнийг бариад идчихгүй шүү дээ.

"Тайван бай Жэнни. Тэр алиалагч хүртэх ёстойгоо л хүртсэн"

"Би уурлаагүй байна. Түүнээс болж багахан л стрессдсэн юм. Санаагаа зовоох хэрэггүй дээ"

"Стрессдэх, уурлах чинь ижил зүйл шүү дээ, тэнэг минь"

Энэ залууг яг яах ёстой юм бэ? Түүнийг алж чаддаг бол хэрчээд хаяхсан.

"Би чамайг түүнийг цохиогүйд чинь их бахархсан шүү. Түүнийг зэвүү хүргэм үг хэлсэн ч чи өөрийгөө сайн барьж чадсан Жэнни. Чи бага багаар суралцаж байна шүү дээ"

Би зүгээр л инээмсэглэлээ. Би биеэ барих тал дээр жаахан асуудалтай юм л даа. Ойрын үед түүнийгээ хянах талаар зөвлөгөө авч байгаа.

"Жэксон ахаа"

"Жэксон?"

"Бурхан минь, энэ залуус ч тоглоом биш шүү"

Жэксон ийнхүү хэлээд миний хажууд намайг хамгаалах шиг суулаа. Тэрний ярианаас сонсоход өглөө сануулаад байсан найзууд нь бололтой.

"Та нар яагаад намайг дагаад байгаа юм бэ?"

Намайг утсаа ширтэж байх зуур Жэксон найзуудаасаа асууна.

"Ахаа, энэ таны хайгаад байсан охин юм уу?"

"Энэ охин үнэхээр чиний дүү юм уу?"

"Үнэхээр үү? Гэхдээ залуусаа, та нар хоорондоо ямар ч төс алга"

"Тэр үнэхээр хөөрхөн юм, гэтэл чиний байж байгаа байдал ч...."

Жэксон гэнэт үсрэн босч ирээд тэдэн рүү муухай харлаа. Энэ хооронд утсаа оролдож суусан би утсаа халаасандаа хийгээд тэдэн рүү харав.

"НЭГДҮГЭЭРТ. Тийм ээ тэр миний хайж байсан охин. Тийм ээ, тэр миний дүү. Хоорондоо адилхан биш гэдэг үгээрээ юу илэрхийлэх гэсэн юм бэ Бэмбэм? Юу гэнээ? миний байгаа байдал яачихсан юм???"

Тэр бүх үгсээ хурдан урсгачихсан учраас би юу ч ойлгосонгүй.

Малгайтай залуу нь урагшаа гарч ирээд "Жэксон минь, тэгээд хөөрхөн дүүгээ бидэнд танилцуулаач дээ?" хэмээлээ.

•••ТАГНУУЛЧ•••Where stories live. Discover now