"Тавь"

2.3K 276 62
                                        

Jennie's POV

Сүүлийн үед тайван ч амарч чадахаа байж дээ. Ямар нэгэн байдлаар унтахаар хэвтэнгүүт л тархины эсүүд минь хэдэн сая тэрбумаараа хөөрч баясаад бүжиглэж байгаа мэт ажиллаад намайг зүгээр байлгахгүй юм.

Аавынхаа өгсөн пикачу чихмэлийг тэврээд орон дээрээ бараг гурван цаг гаруй элдвийг эргэцүүлэн хөрвөөж хэвтлээ. Хүний бие махбодь нь цаг тухай бүртээ хангалттай нойроо авч чадахгүй бол галзуурдаг юм гэсэн, би аль хэдийн галзуурчихсан бололтой...

*утас дуугарах*

"Энэ удаа л биш шүү Им Жэжин. Хар үүрээр залгаад л энэ яг толгойдоо юмтай байхаа"

Би орноосоо өндийн ширээн дээр байсан утсаа аваад чихэндээ ойртууллаа.

"Байна уу?"

Хэт их ядарсан биенээс минь иймэрхүү хэмжээний дуу гарч байгаа нь их юм.

"Эгчээ?"

"Аан Чэёон уу?"

Азаар Им Жэжин биш, Чэёон залгаж байж. Эртээд Жэксоноос болж утсан дээрээ ууж байсан шүүсээ асгаснаас болж дэлгэцний тал нь харлаад хэн залгаад, хэн мессеж бичээд байгаа нь мэдэгдэхгүй болчихсон юм.

"Та өнөөдөр хичээлдээ ирнэ биз дээ?"

Би ширээний цаг руу харав. Дөнгөж өглөөний 6 цаг болж байна. Өө тийм л дээ, нээрээ өнөөдөр чинь хичээлтэй шүү дээ.

"Ммм тиймээ, яасан?"

"Жимин ах манай сургууль дээр ирж хүнтэй уулзах ажилтай гэсэн. Гэхдээ би түүнд газарчилж чадахгүй нь ээ, учир нь өнөөдөр томоохон хурлын зохион байгуулагчаар ажиллахаар Ионсей сургууль дээр ирчихсэн байна аа. Та түүнд туслах уу?"

"Ммм за ойлголоо. Жиминийг ирэнгүүтээ над руу дохичих гээд хэлчхээрэй"

"Ойлголоо эгчээ. Баярлалаа..."

Би харласан дэлгэц рүү гээ харж инээмсэглээд утсаа ширээн дээрээ тавьлаа.

"АЛИВ ХОНГОР МИНЬ... СЭРЭЭД СЭРЭЭД--- өө сэрчихсэн байсан юм уу?"

Жэксон сүүлийн үед... сүүлийн үед ч гэж дээ, ер нь ихэвчлэн миний өрөөнд ямар ч зөвшөөрөлгүй дайрч орж ирээд тухайн өдөр миний өмсөх хувцсыг сонгож өгчхөөд гардаг хачин гэмээр зуршилтай болчихсон.

Уламжлалт ёсоор тэр надад хар бариу өмд, цагаан цэнхэр судалтай цамц сонгож өгчхөөд өрөөнөөс минь гарлаа.

•••ТАГНУУЛЧ•••Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang