"Жаран хоёр"

1.8K 232 45
                                    

Jennie's POV

Өчигдөр цохиулчихсан гар минь бараг л хугарчихсан бололтой янгинан өвдөнө. Мэдрэл булчин руу гаа дамжин өвдөлт өгөх нь тэсэхийн аргагүй юм. Яах ч аргагүй энэ байдлаас болж эмчид үзүүлэх шаардлагатай болчихжээ.

Минагын хэвтэж эмчлүүлдэг эмнэлгийг зорьж байхдаа би дотроо түүний тухай бодоод амжлаа. Бие нь хурдацтай дээрдэж байгаа тухай Минсок эмчээс дуулсан учраас төдийлөн санаа минь чилэхгүй байгаа ч үргэлж л түүний тухай санаа зовдогоо нуухгүй ээ.

Минсок эмчид үзүүлэхээр цаг аваад хүлээлгийн танхимд сууж байхдаа хаанаас ч юм Мина гарч ирээд намайг тэврээсэй гэж үнэхээр их хүсэж байна. Гэхдээ энэ боломжгүй л дээ. Сынчол намайг дүүтэйгээ уулзаасай гэж хүсэхгүй байгаа шүү дээ. Тийм болохоор аль болох тэднээс хол байх хэрэгтэй. Би уулзлаа гээд юу ч дээрдэхгүй шүү дээ...

Эмчийн өрөөгөөр шагайхад тэр урьдын байдгаараа инээмсэглэн сууж байлаа. Ирсэн зорилгоо хэлэхэд яаралтай шинжилгээ, үзлэг хийгдэж эцэст нь түүнтэй гэмтсэн гараа хэрхэн эмчилж эдгээх талаар уулзалт хийв.

"Чамд хэд хэдэн эмчилгээ бичиж өгөх болно. Цаг алдалгүй эмчилгээгээ эхлэх хэрэгтэй. Эдгээр эмийг цагаар нь уугаад байхад эдгэрчихнэ. Аз болж CT зургийг харахад яс чинь хугараагүй юм байна. Гэхдээ нэг удаагийн боолт хийлгэсэн байхад гэмгүй дээ. Харин гараа хөндөх зүйлс хийж болохгүй шүү"

"За баярлалаа танд"

Сувилагчыг дагаж очоод нэг удаагийн боолт хийлгээд хэд хэдэн дусал тариа хийлгэв. МӨн эмийн сангаас нь хэдэн эм бэлдмэл аваад эмнэлгээс гарахаар эргэлээ. 

Бие махбодь минь хурдан эдгэрнэ л гэж найдъя даа.

Тэр өдрөө хичээлдээ явалгүйгээр Чэёоныг тарах цагийг хүлээж байгаад түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр явах үед Чэёон боолттой гарыг минь харчхаад надаас түм буман юм асууж үглэсээр амар заяаг минь  үзүүлсэнгүй.

"Та чинь гараа яачихаа вэ? Ямар нэг зүйл болоо юу? Хэн таныг ингэдэг байна аа? Та болгоомжтой явж бай л даа? Хэрвээ муу хүмүүс миний эгчийг ингэсэн байвал би ёстой болгоод өгөх байсан юм"

"Хүүе Чэёон, тайвширч үз. Өчигдөр дугуйтай явж байгаад урд минь гэнэт муур гараад ирэхээр нь буруу тийшээ жолоогоо залчихсан юм. Сүртэй хүүхэд шүү"

"Юу??? Өвлийн улиралд хальтиргаатай замаар дугуй унаад явж байсан юм уу та?"

Би худлаа бурчихсандаа бантаад хоолой засан инээмсэглэн явж байлаа. Хажууд Чэёон юу ч юм шулганан явах аж.

•••ТАГНУУЛЧ•••Opowieści tętniące życiem. Odkryj je teraz