"Ес"

3.1K 276 17
                                    

S.coups's POV

"Жонхан?"

"Яасан?"

"Би тэр Гукдоны Луут гудамжинд очиж үзмээр байна"

"Юу? Яагаад? Яаж? Хаашаа? Хэзээ?"

Жошуа гэнэтхэн уншиж байсан номоо ширээн дээр шидээд намайг байцааж эхэллээ.

"Би үнэнээсээ хэлж байна. Би зүгээр л ямар газар байдгийг нь мэдмээр байна"

"За яахав, бид чамтай хамт явах болно"

Жошуа, Жонхан, Жүн хамтдаа дуу нэгтэйгээр бие биенээ дэмжицгээв.

"За тэгвэл явцгаая"

Тэд түргэхэн босч хувцаслаад танигдахгүйн тулд нүүрэндээ маск зүүцгээн дормоо орхин гарлаа. Тэд хаашаа явж байгаагаа бусад гишүүддээ хэлээгүй нь дээр гэж шийдсэн юм.

Jennie's POV

"Бэлэн үү?"

Би Жэксон руу харахад тэр өөдөөс толгой дохилоо.

Бид хоорондоо харилцах цагаан чихэвчээ шалгачхаад хувийн бэлтгэлээ дахин хянахаар өрөө өрөө рүү гээ явлаа. Би хэзээд өмсдөг 10 гаруй см өндөр зузаан ултай өсгийтөө углаад, жижиг хутгаа гуяндаа байрлах хуйндаа (хутганы гэр) хийж, буугаа хөхөвчиндөө аюулгүй байрлуулчхаад улаан өнгийн урт гоёлын даашинз өмслөө. Өнөөдрийн миний төрх бол хараал идсэн тачаангуй өлөгчин байх болно.

Жэксон гүн далай мэт өнгөтэй хослолоо өмсөөд толинд гарахдаа инээмсэглэж байв. Тэр багаасаа зангиа зангидаж чаддаггүй байсан учраас би түүнд туслахад тэр намайг тэврээд "Битгий айгаарай, миний дүү" гээд надад цахилгаан лазер атгуулаад холдлоо.

"Хүүхдүүд минь, болгоомжтой байгаарай. Би тэр газрыг судлаад та нарыг хаагуур гарах орохыг чинь хэлж өгөх болно, ойлгосон уу?"

Жүнсү авга бидэнд ийнхүү сануулаад түрүүлээд тийшээ хөдөллөө.

Жэксон эхэлж машинаас буун миний талын хаалгыг нээгээд намайг буулгасны дараа бэлхүүсээр минь тэвэрч байв. Бид Гукдонд байрлах "Луут гудамж" нэртэй шөнийн цэнгээний газрын үүдэнд ирлээ.

Бид өөрсдийн хуурамч үнэмлэхээ үзүүлэхэд хамгаалагч нь биднийг насанд хүрсэн гэдэгт итгэсэн бололтой олон юм асуулгүй оруулсан юм. Транс хөгжмийн чих дөжрөм чанга аялгуу, энд тэндгүй архи тамхины эхүүн үнэр.

Third POV

Сынчол, Жонхан, Жошуа ба Жүн мөн энд хүрч ирсэн бөгөөд тэд яагаад энэ газар гудамжны нэртэй хэрнээ клуб байгааг гайхна.

•••ТАГНУУЛЧ•••Where stories live. Discover now