"Хорин дөрөв"

2.6K 246 67
                                    

Jennie's POV

Би Чэёоны гэмтсэн бугуйг алсаас ажиглалаа.

Шинби чи үнэхээр хол явжээ. Би дүү нараа хамгаална гэж өөртөө тангараг өргөсөн хүн юм шүү.

Би байр байдлыг ажиглаж байгаад гарч ирэх хамгийн зөв цагаа хүлээж байлаа.

"ЧИ МУУ ЖИЖИГХЭН БУЗАР ОХИН МИНЬ!!! ЧИ МИНИЙ БИЕИЙН ТАМИРЫН ЦАМЦЫГ ЦЭНХЭР БУДГААР БУЗАРЛАА БИЗ ДЭЭ?"

Шинбигийн дагуул минионуудын нэг болох охин Чэёон руу ориллоо.

Тэр хэн билээ? Сохүн? Соёо? Аан аан СоЮн. (2р бүлэгт нэр нь дурдагдаад өнгөрсөн охин)

"Энэ би бишээ. Би тэнд зүгээр л хувцсаа л сольж байсан шүү дээ"

"ДУУГАА ТАТ. ЧИ ТЭР ЖЭИН ГЭХ АДГИЙН ШААРТАЙ НАЙЗУУД, ТИЙМ БИЗ? ТА ХОЁР ЯГ АДИЛХАН ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ХОГ ШААРНУУД"

Шинби Чэёон руу хоолойныхоо чадлаар бархирлаа.

Аан би одоо л учрыг нь оллоо. Чэёон миний ганцхан эмэгтэй найз учраас Шинби түүнийг дараагийн байгаараа сонгочихож.

Би түүнийг бодол дундаа хэдэн зуун янзаар алж байлаа. Тэр Чэёоныг Жимины дүү гэдгийг мэдэх үедээ гутлын улыг нь долоох байх гэдэгт итгэлтэй байна.

Би цамцныхаа малгайг доош нь дарж өмслөө. Би Шинбигийн найзуудыг нэг нэгээр нь ажиглаж байв. Хамгийн сүүлд нь мэдээж Шинби. Тэд яагаад ч юм надад сэжигтэй л санагдаад байна даа.

Хараал ид, тэд Чэёоныг хийгээгүй хэргийнх нь төлөө шийтгэх гэж байдаг...

Гэнэтхэн Шинби гараа алчуураар дарж байхыг би олж харлаа. Нүдээ онийлгон дахин нягтлан харвал алчууранд нь цэнхэр будаг нэвчээд гарыг нь даган цэнхэр мөр татсан байхыг мэдээд миний уур буцалж байлаа.

Тэгэхээр Шинби л тэнэг найзынхаа цамцыг будчхаад хийсэн хэргээ Чэёон руу чихсэн юм шив. Ядаж гараа угаачхаад ирэхгүй дээ. Дэндүү тэнэг Шинби.

Араас нэг хүн татахад эргэж харвал Жошуа байлаа. Түүний ард Seventeen-ы залуус дөнгөж бэлтгэлээ тарсан аятай ядарсан зогсож харагдав. Жошуа над руу санаа зовнингуй ширтлээ.

"Тэр үүнийг хийсэндээ үхэн үхтлээ харамсах болно"

Жошуад сонсогдох хэмжээний чанга шивнэхдээ уруулаа хазалж байлаа.

--------

Жошуа ЖэИны зэвүүцлийн хоолойг сонсоод шар үс нь босох шиг санагдав.

•••ТАГНУУЛЧ•••Onde histórias criam vida. Descubra agora