"Жаран дөрөв"

2.2K 311 182
                                    

Jennie's POV

"Ааваа!!!"

Шинби өрөөнөөсөө гүйхээрээ гарч ирээд танигдахын аргагүй болтлоо шатсан эцгийнхээ цогцосыг тэвэрч аваад уйллаа. Тэр аавыгаа хүчтэй сэгсрэн сэрээхийг оролдох ч бүх зүйл ард өнгөрчээ. Тэр явчихсан шүү дээ. 

Тэрхэн үед цагдаагийн хүчнийхэн орж ирээд Им Жэжинд ажилладаг байсан хэн бүхнийг баривчлан гарч байв. 

Шинби ч бас баригдсан, учир нь тэр ч бас Им Жэжины гар хөл болж ажилладаг байсан шүү дээ. Түүний сэтгэлд гэнэн цагаахан охин байгааг мэдэж байсан хэрнээ би үг дуугараагүй юм. Хүн нэгэнт сонгосон замаасаа эргэж буцах сонголтгүй байдаг. Шинби ч өөрийн замаа сонгосон, тиймээс тэр одоо хаашаа ч холдохгүй. 

Би түүнийг чин сэтгэлээсээ уучлалт гуйвал гэмгүй нэгнээр үлдээе гэж бодсон ч тэр цагдаа нарт чирэгдэн явах зуураа намайг эсэн бусаар хараан орилож байсан юм. Миний шийдвэр өөрчлөгдөхгүй болжээ. Тэр хийснийхээ төлөөсийг амсах ёстой.

Гарт минь байх өв хөрөнгө залгамжлах бичгийг харвал яалт ч үгүй миний нэрийг цагаан дээр хараар бичсэн нь тодрон харагдаж байлаа. Мин гэр бүлийн хурааж хуримтлуулсан энэ их хөрөнгийг буруу хүний гарт орохоос урьтаж хамгаалсандаа баяртай байна.

Би нэгэнтээ хүчтэй санаа алдаад "дайн" гэж хэлж болохуйц саяны явдалд оролцсон хүн бүрийг харж байлаа. Зарим нь дэндүү ядарсан харагдах бол зарим нь энэ бүхэн ингээд дуусч байгаад санаа амарсан бололтой тайван харагдана.

Би гадагш гараад том чулуун дээр суух зуураа Им Жэжины залуусыг цагдаагийн том машинд оруулж буй дүр зураглалыг хэзээ ч мартахгүйгээр харж байсан юм.

Үнэхээр дуусчээ. Арван жилийн өшөө хорсол минь ингээд үнэхээр дуусчихаж.

"Жэнни?"

Хажуу талаас минь хэн нэгний гар намайг нудраад амжив. Эргэж харвал Жэксон байх нь тэр. Би түүн рүү инээмсэглэлээ. Бидний хэн хэнийх нь царайнд аз жаргал гэхээсээ илүүтйгээр ядарч цөхөрсөн шинж илэрч байсан юм.

"Тэгэхээр чи гэр бүлээ олчихсон байжээ?"

Жэксон бидний дундах хүйтэн хөндий ч гэмээр мэдрэмж төрүүлсэн харилцан яриаг эхлүүлэв. Түүний харцанд "Яагаад надад хэлээгүй юм бэ?" гэх урам хугарлын байдал үзэгдэнэ.

"Намайг уучлаарай гэгэ..."

Би толгойгоо бөхийлгөн түүнд юу ч гэж хэлсэн тэр намайг уучлахгүй гэдгийг мэдэж байлаа.

•••ТАГНУУЛЧ•••Where stories live. Discover now