Jennie's POV
"Эгчээ? Та зүгээр үү?"
Чэёон намайг зөөлөн түлхэж байсан нь энэ байж.
"Өө Чэёон чи сэрчихээ юу?"
"Тийм ээ, гэхдээ хичээл нэг цагийн өмнө тарчихсан"
"Тийм үү? Би явж цүнхнүүдээ аваад ирье, намайг хүлээж байгаарай"
"Хэрэггүй ээ, дөнгөж саяхан Вернон, Дино ах нар авчраад өгчихсөн"
Тэгэхээр тэд цүнхийг минь авч иржээ? Сэтгэлтэй хүүхдүүд шүү.
"Дино ах таньтай ярилцахыг хүссэн ч та унтчихсан байсан болохоор сэрээхийг хүсээгүй юм. Дино ахад учирлаж хэлээд явуулчихсан. Намайг хурдан эдгээрэй гэж сүү, талх авчирсан"
Тэр ичиж байгаа бололтой доош тонгойн гараараа алгаа даран мишээнэ. Би хөмсгөө өргөөд бага зэрэг инээмсэглэлээ.
"Заза хоёулаа харьцгаах уу?"
"Тэгье"
Биднийг замдаа явж байх үед Чэёоны утас дуугарав.
"Байна уу?"
"Өө Чэёон ах нь өнөөдөр эрт очиж чадахгүй юм шиг байна. Эргэн ирэлтдээ зориулж маш их бэлтгэл хийх хэрэгтэй болохоор эндээ хонож таарах нь"
"Зүгээр дээ ахаа, би ганцаараа байж чадна. Та харин хоолоо идсэн үү?"
"Аан идээгүй л байна"
"Ахаа, би танд юу ч болж байсан хоол сайн идэх хэрэгтэй гэж хэлдэг шүү дээ"
"Мэдэж байна аа, мэдэж байна. Чи тэгвэл ахдаа хоол хийгээд манай бэлтгэлийн өрөөнд авчраад өгөх юм уу?"
"Ммм заза тэгье ээ"
"Баярлалаа миний дүү, чи хамгийн шилдэг нь"
Би тэдний ах дүүсийн нандин холбоонд атаархаж байна шүү. Хёнсо ахыгаа үнэхээр их санаж байна.
"Чэёон, чи гэмтчихсэн байж яаж хоол хийх гээд байгаа юм??"
"Зүгээрээ, би хийж чадна"
Бид удалгүй гэрийнх нь гадаа ирэхэд тэр гэртээ ороод шуудхан буйдан дээрээ хэвтлээ.
Санаа алдах чимээ бодлыг минь сарниулахад өөрийн эрхгүй түүнийг өрөвчихлөө. Надаас л болж гэмтчихсэн шүү дээ.
Жэксон руу оройтож магадгүй гэдгээ хэлчхээд Чэёоныг асрахаар гэрт нь үлдэхээр шийдлээ.
"Чэёон, чи хурдан өрөөндөө орж амар. Би ахад чинь хоол хийгээд өгье"
"Үнэхээр зүгээр үү эгчээ?"
ESTÁS LEYENDO
•••ТАГНУУЛЧ•••
Acción/2017.07.01 - 2018.02.10/ Нүд ирмэхийн зуур гэр бүлээ алдсан охин тэднийгээ олохын тулд хоёр дүр ашиглан тэмцэнэ. Мин Жэнни, Жон ЖэИн. Өөрийн "мөнхийн дайсан"-с цуст өшөөг авахын тулд бие хамгаалах чадварыг гаргууд эзэмшиж, чадварлаг мэргэжлийн таг...