Jennie's POV
"Чи эндээ намайг иртэл хүлээж байгаарай, ойлгосон уу?"
Самүэлын гарыг хувцаснаасаа урсан сэмэрхий даавуугаар боож цусыг нь тогтооход Самүэл өвдсөндөө ч юм уу, айсандаа ч юм уу уйлж байсан юм. Би нулимсыг нь арччхаад тайвшруулахын тулд хацран дээр нь үнслээ.
"Хэрвээ хэн нэгэн чамайг гэмтээх гэж оролдвол намайг чангаар дууд"
Би Жэксоныг олохоор гэртээ орлоо. Дээд давхарт хүмүүс пижигнэлдэх чимээг сонсоод шал алгасан харайсаар очсон юм.
Тав гаруй хүмүүс Жэксон дороо хийн зодож байхыг хараад миний дотоод мангас амьлах шиг л болов.
Би тэдний ард чимээгүйхэн гэтэж очлоо.
Жэксон над руу бул болтлоо цохиулсан нүдээрээ харахтай үгүйтэй инээмсэглэж байсан юм. Би хэзээ ч түүнийг ийм сул дорой байхыг харж байгаагүй.
"Чи сая инээсэн үү?"
Тэдний нэг нь Жэксоны үснээс зулгаан өргөж ирээд нүүр рүү нь нулимаад гэдэс рүү нь өшиглөхөд Жэксон цусаар ханиаж байлаа.
"Хөөе 5ын эсрэг 1??? Энд ямар ч шударга зүйл алга"
Би хуруугаа дуугарган ёжтой инээмсэглэнэ.
Тэд над руу эргэж хараад гайхсан ч тэр дороо үргэлжлүүлэн Жэксонг зодсоор л байсан юм.
"Ядаж байхад дүлий гэж хэн санахав дээ"
Хутгаа шидэхэд нэгнийх нь духанд зоогдож, тэднийг амьсгаа ч авч амжаагүй байхад хоёрыг нь тийрч унагаана. Хутгаа аваад цусыг нь хувцсандаа арччхаад үлдсэн хоёр руу нь харахад нударгаа зангидан хойш ухарна.
Арагш унах мэт дүр эсгээд нэгийг нь дэгээдэж унагаад зүрхэн тушаа газар нь бүлчихлээ. Нөгөөх нь шүлсээ залгилан хойш ухарсаар л байх бөгөөд би нүүрэн дээр наалдсан цусаа шударч инээмсэглээд түүнийг тонилгохоор өөдөөс нь алхалсан юм.
Ухаан балартсан хоёр босч ирэхэд Жэксон өрөөний буланд байх төмөр цохиураа аваад тэднийг ч бас нөгөө ертөнц рүү нь явуулчхаад газарт уначихлаа.
"Баярлалаа Жэнни, чамайг байгаагүй бол юу болохыг ч төсөөлж чадахгүй нь"
Жэксон хэдий хүчтэй харагдахыг хичээж байсан ч үе үе ярвайж байсан нь хэр их өвдөж байгааг нь гэрчилнэ.
Ахыг дамжлан бууж байхад Самүэлын хоолой хангинаж байлаа.
"ЭГЧЭЭ??"
Новш гэж, дүүгээ гадаа үлдээснээ бараг л мартах дөхөж.
Жэксонг хана түшүүлж үлдээгээд Самүэлыг авахаар хөдлөв.
Байшингийн гадаа хүлээд үлдээсэн хоёр залуус хүлээснээсээ мултраад Самүэлыг алахаар хутга барин ойртож байлаа.
"Та нар түүнийг ална гэдэгтээ итгэлтэй байна уу?"
Би тэдний анхаарлыг сарниулах зуураа Самүэлд гэрийн ард байх усан сан руу яв гэсэн дохиог өглөө.
"Тийм ээ, чи одоо харин биднээс зугтаж чадахгүй шүү"
Тэд инээлдэж байх зуур Самүэл хурдан зугтаж тэднээс нуугдаж чадлаа. Ингээд би л тэр хоёртой үлдэх шив.
"Асуудал байвал надтай л учраа ол "
Би ардаа нуусан хутгаа нэгнийх нь гуя руу шидэхэд тэр ёолон газарт уналаа. Тэднийг зүйл дуусгаж чадах байх гэж бодсон ч тэр залуу дэндүү шаламгай хутга эзэмшиж суржээ.
Над руу нисэж ирэх балиусыг зүүн гараараа хаахад миний зүүн тал тэр чигтээ мэдээ алдсан мэт санагдана.
"Очоод толгойлогчдоо хэл. Би тэрнийг олох л юм бол шууд ална гэдгийг. Ойлгосон уу?"
Шуунд зоогдсон хутгыг сугалаад түүний өөдөөс гүйж очоод баруун мөрөнд нь дүрчхээд анхааруулга өгсөн минь энэ байлаа.
Тэд шархадсан чигтээ цааш гүйж явсан юм. Бусад нь хэдийн амьгүй болсон...
S.coups POV
"Ээ бурхан минь, тэр хүн алчихлаа шүү дээ"
Хоши хөлөө дэвслэн орилоход бүгд амыг нь дарахаар гараа сарвайна.
"Тэр алуурчин биш ээ, тэр зүгээр л бурхны хамгаалагч байх"
Жонхан, Жошуа хоёр зэрэг шивнэлдэнэ.
"Тэр үнэхээр, үнэхээр, хэлэх ч үг олдохгүй юм аа"
Вүүзи толгой сэгсрэн алгаа ташна.
"Эгчтэй орооцолдсон хүн бүр хариугаа заавал амсдаг юм байна"
Вернон хөмсгөө атиралдуулан байн байн уруулаа хазлана.
"Бид цагдаа дуудах хэрэгтэй байх. Тэд нэлээн их шархадчихлаа шүү дээ"
Жүн утсаа гаргаж ирээд 911 залгах гэхэд Синкван түүнийг болиулна.
"Хэрэггүй байх өө, тэрийг хар даа"
Том хар машин ирээд Жэксон, ЖэИн, Самүэл гурвыг аваад явчихлаа.
Би зүгээр л эргэлзэж байна. Үнэхээр их. Ярвигтай асуудал юм. Нөхцөл байдлыг ойлгож ч чадахгүй байна.
Бид гэртээ ирэхэд хаа сайгүй ЖэИныг ямар гайхалтай байсныг шагшин магтах үгс сонсогдсоор л.
Орж ирээд хувцсаа ч тайлалгүй орон дээрээ хэвтээд өнөөдөр харсан бүхнээ шүүн тунгаахыг хүсэж байна.
Чи хэн юм бэ ЖэИн?
Жэнни гэж чи юм уу?
YOU ARE READING
•••ТАГНУУЛЧ•••
אקשן/2017.07.01 - 2018.02.10/ Нүд ирмэхийн зуур гэр бүлээ алдсан охин тэднийгээ олохын тулд хоёр дүр ашиглан тэмцэнэ. Мин Жэнни, Жон ЖэИн. Өөрийн "мөнхийн дайсан"-с цуст өшөөг авахын тулд бие хамгаалах чадварыг гаргууд эзэмшиж, чадварлаг мэргэжлийн таг...
