"Дөчин хоёр"

2K 248 62
                                    

S.coups's POV

"Ахаа одоо болно оо тэр явчихлаа шүү дээ"

Вүүзи хажууд ирээд мөрөнд минь наалдан уйлж эхэллээ.

Түүнийг дагаад манай багачуул бүгд яахаа мэдэхгүй тэвдэж сандран зарим нь бүр газарт сууж толгойгоо цохиж харагдана.

Үгүй ээ, тэр минь заавал сэргэх ёстой... Би түүндээ хичнээн их хайртайгаа харуулж, мэдрүүлж, хэлж амжаагүй байхад надаас явах ёсгүй...

Би аргаа барагдтал түүнийхээ зүрхэн тушаа массажлан хиймэл амьсгаа өгч, чадах чинээгээрээ тусламж үзүүлэхийг хичээж байлаа.

Би оролдсоор л... би цөхрөөгүй оролдсоор л байсан...

Гэтэл гайхамшиг тохиов уу гэлтэй зүрхний цохилт бүртгэх машины чаг чаг хийх дуу гарах нь тэр...

"ЭМЧЭЭ???"

Би түргэхэн эмч рүү эргэж харахад тэр нүдэндээ ч итгээгүй бололтой хэсэг гацаж зогссоноо сувилагчдыг дуудан биднийг өрөөнөөс хөөж гаргав.

Бид чимээ аниргүй дунд бодолдоо живэн хүлээж суух зуур удалгүй нүүр дүүрэн инээмсэглэсээр ЖэИны эмч гарч ирлээ.

"Би яг юу гэж хэлэхээ мэдэхгүй юм. Гэхдээ үүнийг гайхамшиг л гэж нэрлэх байх даа. Түүний зүрх арваад минут зогссоны дараа эргэж ажиллаж эхэллээ. Одоо бүх зүйл бидний хяналтанд байх болно. Тэр охин үнэхээр амьдрах гэсэн хүсэлтэй байжээ. Иймэрхүү зүйл өдөр болгон тохиогоод байдаггүй юм. Би гучаад жил эмчээр ажиллахдаа анх удаа л ийм зүйлтэй нүүр тулгарлаа"

Миний хамаг бие тайвшрах шиг болж, амьсгаагаа гаргачхаад түүнийхээ хэвтэж буй өрөө рүү яаравчлан орлоо.

Хэсэг хугацаанд биений минь нөгөө тал хоосроод явчих шиг санагдсан бол одоо буцаад бүтэн болсон мэт түүнийхээ тайван унтаж байгааг хараад сэтгэл уужраад л явчихав.

Jennie's POV

Сынчол өөрсөддөө хоол авахаар түр зуур гарсан юм. Хүмүүс ч мэднэ дээ... эмнэлгийн хоол ямар билээ дээ? Амнаас ойчмоор...

Би сэргээд удаагүй байна. Жэксон намайг үхлээс эргэж ирсэн хүчтэй охин гээд л барьж авч үнсээд байсан. Яг үнэндээ надад хэн ч юу болсон талаар хэлээгүй нь миний сонирхлыг үнэхээр их татаж байна. Гагцхүү хөлөндөө л буудуулсан байж яахаараа тийм хүнд байдалд орчихдог байна аа?

Надад хэрэвзээ ямар нэг зүйл тохиолдсон бол тэр маргаангүй Жэжин л байж таарна. Өөр хэн байв л гэж дээ.

•••ТАГНУУЛЧ•••Where stories live. Discover now