"Тавин ес"

2.3K 278 53
                                    

Jennie's POV

Туйлд минь хүргэж ядраасан нэгэн долоо хоног ийнхүү өнгөрлөө.

Өнгөрсөн хоногуудад амрах ч завгүй бэлтгэл сургуулилт хийсээр өнжив. Им Жэжин над руу дайрах үе нь тун удахгүй, магадгүй одоо ч байж болох учраас ямар ч тохиолдолд тэмцэж чадахаар байх хэрэгтэй. Тэр хаанаас минь яаж ч довтолж болно.

Миний өдөр бүр хийдэг зүйлс яг л нэгэн хэвийн уйтгарт дуу шиг аж. Дуг хийх, босох, идэх, сургуульдаа явах, бэлтгэлээ хийх, тэгээд эхнээсээ давтагдана.

Ухаан санаанд минь эргэлдэх бүтэлгүй хайрын тухай бодлуудаа түр ч болов мартахын тулд би өөрийгөө завгүй байлгаж хүчилнэ. Чой Сынчол гэгч хүн сэтгэл зүрхний минь хаа нэгтээ үүрлэсэн халдвар шиг намайг зовоох аж.

Толгойгоо хэд хэд хүчтэй сэгсэрчхээд угаалгын өрөөнд ороод нүүрээ хүйтэн усаар хэд хэд шавшчхаад хананд өлгөгдсөн том толь руу ширтэн зогсоход урдаас минь намайг ёжлон инээмсэглэх өөрийнхөө тусгалыг үзэн ядаж байна.

Би өөрөө өөрийгөө их гайхаж байна. Бүүр маш ихээр.

Ханлым сургуульд анх элсэж ороод энэ бүх бохир зүйлсийг эхлүүлэхдээ би хичнээн хүйтэн, хахир нэгэн байсан юм бэ? Миний эсрэг зогссон хэнийг ч хамаагүй алж чадахаар цэвдэг нэгэн байсан... алчихсан гэвэл илүү зохих байх... Хэний ч өмнө бөхийж үзээгүй дэндүү сэхүүн зантай байсан мөртлөө би одоо юу болж хувирчхаад байгаа юм бэ?

Нэг залуугийн араас уйлж унжаад л, шаналж суугаад л... Хэдхэн сарын өмнөх Мин Жэннигээс тэс өөр хүн болчихжээ. Мөсөн уул мэт зориг зүрхтэй байсан тэр одоо бол уян зөөлөн сэтгэлтэй, хайлсан тугалга шиг эмзэгхэн нэгэн болчихож.

Чой Сынчол намайг ингэтлээ өөрчлөгдөхөд хүргэжээ. Өөрийгөө ч танихгүй болтол нь өөрчилж чадсан тэр залуу надад хамгийн их хэрэгтэй үедээ хаана байгаа юм бэ? Түүний дулаан тэврэлт юу юунаас ч илүү үнэтэй байгаа энэ үед тэр хаана яваа юм бэ? Намайг ямар ч тохиолдолд хайрлана гэсэн тангараг өргөсөн тэр залуу яагаад хэлсэндээ хүрэхгүй байгаа юм бэ?

10 гаруй жил хэнтэй ч дотносож зүрхлээгүй тэр өндөр хана хэрэмийг минь цөм цохин нураасан мөртлөө яагаад тиймхэн зүйл дээр жинхэнэ зангаа таниулсан юм бол? Би түүнээс материаллаг зүйл хүссэн гэж үү дээ? Ийм ч хувцас, тийм ч машин, тэр ч зүүлт, энэ ч гутлыг авахуулмаар байна гэж өдөр шөнөгүй зовоосон гэж үү? Би түүнээс өөрөөс нь өөр юуг ч хүсээгүй байхад намайг зүгээр л нэг хөгийн нэгэн шиг орхиод явах нь шударга юм уу?

•••ТАГНУУЛЧ•••Место, где живут истории. Откройте их для себя