"Дөч"

1.9K 277 41
                                    

Jennie's POV

"Гэнэтийн бэлэг таалагдаж байна уу Мин Жэнни?"

Намайг өрөөнд орж ирээд байрандаа хөдлөлгүй зогсохыг харсан Ну Ханвү надаар доог тохуу хийнэ.

"Чи намайг хүлээж байжээ... За яахав. Би урьдчилж таахад дэндүү амархан хүн байсан байна уу?"

Маскны цаанаас инээмсэглэлээ.

Түүний юуг ч үгүйлэшгүй хоосон нүх мэт харцыг хөлдөөх мэт хүйтнээр ширэв татав. Тэр инээхээ болиод хоолой засах дуулдлаа.

"Мин Жэнни. Чи үнэхээр ямар тэнэг жаахан охин гэдгээ мэдэх үү? Намайг барьж чадна гэсэн яасан агуу итгэл вэ? Мэдээж би энэ урхийг бэлдсэн юм. Чамайг барьж чадвал бүх хөрөнгө минийх болно гээд бод доо, гайхалтай биш гэж үү?"

Тэр буугаа цэнэглээд над руу ёжтой харан инээмсэглэв.

"Чи энэ олон жилийн турш... энэ бүхнийг... мөнгөний л төлөө хийгээ юу?"

"Мэдээж тэгэлгүй яахав. Би аз жаргалтай амьдармаар байна. Им Жэжин бол тэнэг амьтан. Тэр намайг өөрт нь туслаад л гүйдэг сайн ажилтан нь гэж бодож байгаа ч яг үнэндээ тийм биш. Би түүнийг удахгүй үгүй хийгээд бүх мөнгийг аваад зугтах болно"

"Чи шударга хөдөлмөрөөр мөнгө олох хэрэгтэй шүү дээ Ханвү. Энэ тийм ч хэцүү биш. Бага зэрэг хугацаа, эрч хүч л шаардлагатай"

Тагнуулч болохоор бэлтгэгдэхдээ сурсан олон эрдэм надад бий. Үүнээс хамгийн чухал санамж бол хүнийг тайвшруулах хамгийн шилдэг арга нь амьдралын үнэнийг эвтэйхэн ойлгуулах явдал юм.

"Чамайг эхнэр, хүүхдүүдтэйгээ амьдардагыг би мэднэ. Бохир замаар олсон мөнгө тэдэнд чинь аз жаргал бэлэглэж чадах юм уу? Хэрвээ тэд бүх үнэнийг мэдвэл чи юу гэж хэлэх юм?"

Тэр хэсэг бодлогошрон буугаа буулгах аядсан ч удалгүй над руу өнөөх л хоосон харцаараа ширтэж эхэлсэн юм.

"Чи юу ч мэдэхгүй, жаахан охин минь. Би хэний ч үзээгүй шаналал зовлонг туулсан. Би хар тамхи худалдаалж явсаар томоохон мафийн бүлэглэлийн толгойлогч болсон. Им Жэжины үнэнч нохой шиг хар ажилд зүтгэж, түүнд хараалгуулж, зодуулж явахдаа би мөнгөний төлөө л түүнийг тэвчсээр ирсэн. Би хоёр хүүхдийнхээ амийг аврахыг л хүссэн. Тэд минь хавдартай, бүр хоёул хоёулаа гээд бодоод үзээч? Би өдөр шөнөгүй ажилласан, гэтэл хангалтгүй байсаар л байна"

Түүний харцанд гуниг гутрал хэдийн байр сууриа эзэлжээ.

"Гэхдээ яагаад? Чи үүнээс бусад бүхий л ажлыг хийж болох л байсан шүү дээ. Хар тамхи зарах, хүний амь хөнөөх, хэн нэгнийг гэр бүлээс нь салгах, хэн нэгэнд амьдын там үзүүлэх... Энэ бол амьдрах маш буруу арга. Надад ч бас гэр бүл байгаа. Гэхдээ Им Жэжин тэднийг минь алчихсан эсвэл булчихсан гэдгийг ч би мэдэхгүйгээр өдөр хоногыг өнгөрөөж явна"

•••ТАГНУУЛЧ•••Wo Geschichten leben. Entdecke jetzt