"Хорин найм"

2.6K 266 61
                                    

(Энэ бүлэгт тод фонтоор бичигдсэн үгс Япон гэж ойлгож болно)

Jennie's POV

"Та нар юу хүсээв?"

"Эзэн биднийг чамайг газар дээр нь зүйл дуусгахыг хүссэн. Чи бол бидний наймааг тасалдуулсан адгийн шаар"

"Үнэхээр үү? За тэгвэл над дээр хүрээд ир л дээ?"

Азаар "Харанхуйд тулалдахдаа хэрэглээрэй, ер нь өдөр бүр зүүж бай, хараанд нөлөөлөхгүй" хэмээн авга ахын надад тусгайлан захиалж авчруулсан шөнийн хараатай тусгай линзтэй байснаараа би тэднээс илүү сайн харж чадаж байв.

Тэднийг ажиглахад Жэжины хүмүүс биш байх шиг. Жэжины бохир боолууд шиг шивээсгүй байсан нь эднийг хэн гэдгийг таахад дэндүү адармаатай болгож байлаа.

"Ахаа бид түүн рүү дайрахдаа төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй байх, манай хүмүүс түүнийг маш сайн зодолддог гэсэн шүү дээ"

Юу вэ? Японоор ярих?

"Тэгэлгүй яахав, бидний гурав нь түүн рүү баруун талаас нь дайрах болно. Үлдсэн гурав нь зүүн талаас нь хөдөлгөхгүй болгох хэрэгтэй. Харин би урдаас нь гэнэдүүлнэ"

Тэдний толгойлогч бололтой зүүн хацартаа хутганы гүн сорвитой оворжуу залуу бусдадаа тушаал буулгах нь тэр.

Надаар тоглоод байгаа байлгүй дээ? Намайг ойлгож чадахгүй арай дийлдчихнэ гэж санаа юу? Ямар тэнэг юм бэ. Би цэвэр цусны Япон хүнээс ч илүү энэ хэлийг төгс эзэмшсэн юм шүү дээ.

Би шүлсээ газарт хаяад гараараа "Хүрээд ир" гэх дохиог өглөө.

Долуулаа зэрэг өөдөөс минь гүйгээд гурван тийш салахад хамгийн түрүүнд баруун талаас дайрахаар шийдсэн гурвынх нь учрыг олохоор яаравчиллаа.

Гуянаасаа нууц хутгаа гаргаж ирээд нэгнийх нь цохилтыг хутгаараа хаагаад түүнийг өвдөлтөндөө тонгойх зуур гаранд нь гүн зоогдсон зэвсгээсээ дэм аваад үлдсэн хоёрынх нь гэдсэнд жийж унагаав. Ямар ч үед өсгийт өмсдөг минь энэ удаад үнэхээр тус боллоо. Гутлын минь өсгий ямар нэг зүйлд хүчтэй хүрэх үедээ өөрөөсөө жижиг зүү гаргаад хор ялгаруулдаг тусгай эд юм. Хор нь сүртэй үхлийнх биш ч тэр хавийн эрхтнээ мэдээ алдуулах чадвартай эртний Хятдын жороор бэлтгэсэн ургамлын шүүс билээ. Ишиндээ алтан оруулгатай, цэвэр цагаан алтаар бүрсэн миний үнэт эрдэнэ болох чинжаалаа орилон уйлах нэгнийх нь гарнаас сугалж аваад хойш эргэлээ.

•••ТАГНУУЛЧ•••Donde viven las historias. Descúbrelo ahora