Jennie's POV
"Түүний биеийн байдал өдөр ирэх тутам муудаж байгааг хэлэхэд тун харамсалтай байна, хатагтай ЖэИн. Зам тээврийн хүнд ослоос үүдэн Минагын дархлал системийн үйл ажиллагаа эрүүл хэмжээнд хүрч чадахгүйгээр доройтсон учраас нэмэлт вирусын халдвараар өвчилсөн. Одоогоор манай улсад үүнийг төгс эмчлэх арга нээгдээгүй ч бид түүний амь насыг эрсдэлд оруулахгүйн тулд чадах бүхнээ хийнэ"
Их эмч надад түүний биеийн байдлын талаар хангалттай их мэдээллийг энгийн үгээр ойлгогдохуйц тайлбарлаж өгсөн юм. Бүхнийг сонссоны дараа миний амьсгаа давхцаж, юу хийх ёстойгоо эргэцүүлэх тэр нэгэн бодлогоширолыг надад өглөө.
"Гэхдээ эмчээ... Мина эмчилгээгээ маш сайн хийлгэж байгаа гэсэн шүү дээ?"
"Үнэндээ уг вирусын хоруу чанар үүсгэх механизм одоогоор тодорхой биш байгаад л асуудал байгаа юм. Гэр бүлийн гишүүд нь төлбөрийн чадамжгүй байгаагаас болж яг хэрэгтэй эм, эмчилгээгээ тодорхой хугацаандаа хийлгэлгүйгээр түүнээс арай хүч султайг сонгон хэрэглэж байгаа нь биеийн байдлыг нь хүндрэхэд хүргэсэн байж болох юм"
"Тэгээд түүнийг аврах ямар ч боломж байхгүй гэж үү? Юу ч үгүй юм гэж үү? Би хэрэгцээтэй мөнгийг нь танд өгөх болохоор ид шид хэрэглээд ч хамаагүй бяцхан Минаг аварч өгөөч"
Надад эргэлзэх бодол төрөөгүй юм. Түүний гэгээлэг инээмсэглэлийг олон жил харахыг хүссэндээ ямар ч "Үгүй" байхгүйгээр түүнд туслахаар шийдсэн минь энэ. Эмч миний гуйлтыг сонсоод юу ч хэлэлгүй өрөө рүү гээ орчихлоо. Тэр ч бас ямар нэгэн арга сэдэж байгаа байх, би түүнд найдаж байна...
Хёнсо ахтай хамт өдрийн хоол идсэний дараа Минаг эргэхээр түүний эмчлүүлж буй Солонгос улсдаа л урдаа барих төв эмнэлгийг зорьж ирсэн минь энэ. Түүн дээр зочлохоосоо өмнө түүний эмчилгээг хариуцсан эмчтэй харилцан яриа өрнүүлсэн минь олигтой үр дүнд хүрсэнгүйд би бухимдалтай байлаа.
Минагын өрөөнд ороход тэр эмнэлгийн цагаан орон дээрээ арай ядан амьсгалах дүр зураг намайг угтах нь тэр. Би тэрүүхэн тэндээ ихээхэн сандарч байсан ч богино хугацаанд яаралтай арга хэмжээ авахыг урьтал болгон аюулын улаан товчыг олон удаа дарсаар эмч, сувилагчдыг дуудав.
Тэд өрөөнд гүйх шахам орж ирээд түүний хиймэл амьсгалын аппаратыг зүүлгэн зүрхэнд нь массаж хийсний дараа Минагын зүрх дахин цохилж эхэлсэн юм. Яаралтай тусламжыг хожимдолгүй үзүүлсний дараа эмч намайг дагуулан Минагын өрөөнөөс гарлаа.
YOU ARE READING
•••ТАГНУУЛЧ•••
Action/2017.07.01 - 2018.02.10/ Нүд ирмэхийн зуур гэр бүлээ алдсан охин тэднийгээ олохын тулд хоёр дүр ашиглан тэмцэнэ. Мин Жэнни, Жон ЖэИн. Өөрийн "мөнхийн дайсан"-с цуст өшөөг авахын тулд бие хамгаалах чадварыг гаргууд эзэмшиж, чадварлаг мэргэжлийн таг...