"Тавин нэг"

2.4K 243 49
                                    

Jennie's POV

"Мин Жэнни? Дүүг чинь үнэхээр Мин Жэнни гэдэг юм уу?"

Миний гар хуруу салгалж, харааны талбай бүдгэрч байгааг би маш сайн мэдэрч байлаа.

"Тиймээ, түүнийг Мин Жэнни гэдэг"

Шюга өөдөөс минь толгой дохиод тааз ширтэн урт гүнзгий амьсгаа авах шиг болов.

"Хэдэн настайдаа алга болчихсон юм?"

Түүний амнаас гарах үг бүр үнэний гарц болж байх учиртай...

"Би аравтай байсан гэж бодвол миний дүү долоон настай байж. Одоо хэдийн 10 жил өнгөрчихсөн болохоор аль хэдийн 17 хүрээ биз"

"Тэ-тэгээд чиний жинхэнэ нэр чинь хэн юм?"

Аманд хуралдах шүлсээ гүд хийтэл залгихдаа түүнийг миний уулзахыг хүсэж байгаа хэн нэгэн байгаасай гэж итгэж ядан залбирна.

"Юу??? Чи алдартай рэппер Шюгагын жинхэнэ нэрийг мэддэггүй хэрэг үү?"

Өөд өөдөөсөө нүдээ ч үл анин ширтэлцэх биднийг хараад жийрхсэн бололтой харагдах Жимин сандлаа арагшлуулаад хоолой засав.

Би толгой сэгсэрлээ.

"Миний жинхэнэ нэрийг Мин Юнги гэдэг"

Түүнийг жинхэнэ нэрээ хэлэх мөчид би газарт өвдөглөж суугаад аяга дүүрэн нулимстай нүдээрээ түүнийг дээрээс нь доош хүртэл ахин ажиглав.

"Байж боломгүй юм, хажууд минь байж шүү дээ"

Би үсээ үгтээн зулгааж, амандаа өөрийгөө хараан уйлж байлаа.

"Өө тэгэхээр залуу минь, чиний хайж байгаа хүн чинь тэр охин биш бололтой. Тэр соло үзүүлбэр үзүүлдэг охин чинь манай ЖэИн байхгүй юу"

Бюн багш тэдэн рүү инээмсэглээд над руу хуруугаараа заалаа.

Тэр сандлаасаа босон над руу дөхөж ирснээ надтай адил түвшний өндөртэй болохын тулд газар явган суув.

"Ч-чи яаж миний дууг мэддэг юм?"

Баруун гараараа амаа таглан тасралтгүй уйлах би... Би зүүдлээд байна уу? Үгүй гэж хэлээч...

Би бага багаар толгойгоо дээшлүүлэн түүнийг харахаасаа өмнө өөрийгөө тайвшруулахыг хичээж байлаа.

"Эцэст нь би таныг оллоо"

Тэр над руу нүдээ онийлгон ширтсэн хэвээрээ л...

"Юу?"

"Хёнсо ахаа..."

Түүний нүд аяганаасаа бүлтрэх нь үү гэлтэй томорч, гүрээнийх нь судас нааш төвийн харагдана.

•••ТАГНУУЛЧ•••حيث تعيش القصص. اكتشف الآن