Jennie's POV
"Жэнни?"
"За ахаа?"
"Миний зангиаг янзлаад өгөөч"
Хёнсо ах надаас тусламж гуйхад би инээгээд толгойгоо сэгсэрнэ.
"Би чадахгүй ээ, та хэтэрхий өндөр шүү дээ"
Хёнсо ах миний өмнө өвдөглөхөд би түүний эрвээхий зангиаг янзлаад өөрийн хийсэн ажилдаа сэтгэл ханамжтай мишээнэ.
"Баярлалаа, гүнжхэн минь"
Хёнсо ах хацарнаас минь чимхээд духан дээр минь үнсээд үсийг минь сэгсийлгэнэ.
"ХҮҮХДҮҮД ЭЭ, БИД ХОЦРОХ НЬ БАЙНА. ЖЭННИ МИНИЙ ОХИН АХ ДҮҮГЭЭ ДАГУУЛААД БУУГААД ИРЭЭРЭЙ"
"ЗА ЭЭЖ ЭЭ"
"Хёнсо ахаа та хичээлийнхээ эхний өдөр хоцормоор байна гэж үү?"
"Ах нь шилдэг учраас хоцрохгүй ээ"
Намайг үсээ боох гэж мунгинаж байхад ах миний үсийг самнаж өгөөд бид хамтдаа Жинуг аваад бууцгаалаа.
"За бүгдээрээ өглөөний цайгаа ууцгаагаарай. Ээж нь хүүхдүүдийнхээ дуртай бинг хайрчихсан. Миний хүү яасан царайлаг болоо вэ? Ангийнх нь охид ч дурлаад салахгүй нь дээ"
Ээж Хёнсо ахын хацар дээр үнсэнгээ Жинуг хооллож байлаа.
Байшингийн гадаа буун дуу гарах үед аав хаалга руу хурдан гүйх нь тэр. Ээж биднийг эндээ аюулгүй байж байхыг сануулаад аавын араас явлаа.
Аав ээжийг гараад удахад Хёнсо ах тэдний араас явсан ч хэн нь ч эргэж ирсэнгүй.
Би Жинугаа дагуулаад гэрээсээ гарлаа. Тэнд миний хамгийн их хайрладаг хүмүүс амьгүй хэвтэж байхыг харсан юм.
"Аав? Ээж? Ахаа?"
Би дүүгээ айлгахгүй гэсэндээ гараараа амаа даран чимээгүй уйлж байв. Миний бяцхан дүү юу болоод байгааг ч ойлголгүй эргэн тойрныг сониучирхан ажиглана.
Гэтэл Хёнсо ах гэнэт босч ирээд чихэнд чийртэй муухай инээж байснаа аавын биенээс хутгаа сугалан аваад над руу дөхөж байлаа.
"Жэнни ахдаа хүрээд ир"
"ҮГҮЙ ЭЭ!!!"
Ах над руу аажим дөхөж байхад би Жинуг тэврэн алхам алхмаар арагшилсаар л.
"Үгүй ээ, надад битгий хүр. Чи миний ах биш байна. Жинуг тайван орхи. Үгүй ээ Жину. Миний дүүг тавиач. Надаас холд"...
![](https://img.wattpad.com/cover/114548843-288-k284584.jpg)
VOCÊ ESTÁ LENDO
•••ТАГНУУЛЧ•••
Ação/2017.07.01 - 2018.02.10/ Нүд ирмэхийн зуур гэр бүлээ алдсан охин тэднийгээ олохын тулд хоёр дүр ашиглан тэмцэнэ. Мин Жэнни, Жон ЖэИн. Өөрийн "мөнхийн дайсан"-с цуст өшөөг авахын тулд бие хамгаалах чадварыг гаргууд эзэмшиж, чадварлаг мэргэжлийн таг...