Jennie's POV
"Миний амьдрал ч ганцхан минутын дотор сүйрэх нь дээ"
Би одоог хүртэл Самүэлын гараас хөтөлсөн байх бөгөөд намайг чиглээд ирж яваа сүрэг хонь шиг Seventeen-нхэнг хараад ийнхүү бодож байлаа.
Самүэл тэднийг харчхаад миний араар орж зогслоо. Дино хурдтай гүйж ирээд Самүэлын гарыг тавиулан намайг тэврээд авав. Вернон, Синкван хоёр гайхаж байснаа Диног дуурайн над руу ирж тэвэрцгээсэн юм.
"Чи одоо хэн юм бэ хөөе? Яагаад миний ЖэИн эгчийн ариухан гарнаас хөтлөөд зогсож байдаг юм айн?"
Дино Самүэл руу муухай харан тэврэлтээ улам чангална.
"Гэхдээ та нар яагаад манай эгчийг тэврээд байгаа юм?"
Самүэл саяхан урссан нулимсаа шударч арчаад тэднээс асуулт нэхэн харахад тэд хоорондоо шивнэлдээд надаас салахгүй байв.
"Хүүе залуусаа та нар үнэхээр их хөлөрчихсөн байгаагаа мэдэж байна уу? Заваан юм аа, надаас холд оо холд"
Би тэднийг өөрөөсөө түлхэчхээд Самүэл дээр очлоо.
Манай гурван муужгайнууд хошуугаа унжуулан өрөвдөлтэй харцаар над руу харна.
"Бид дөнгөж сая бүжгийн бэлтгэлээ тарчхаад л явж байна шүү дээ. Заваан юм аа гээд байх юм. Бид нарын буруу биш. Энэ чинь их хөдөлгөөн хийхээр гоождог хөлсний л буруу шүү дээ"
Верноныг анх удаа надад гомдоллож байхыг харлаа.
Жошуа ардаас нь хүрч ирээд толгой руу нь цохиод "Бид энийг нууцлах хэрэгтэй шүү дээ" гэж сануулахад Вернон буруу зүйл хэлснээ мэдэх шиг доош газар ширтсээр л зогсоно.
"Эгчээ, одоо хоёулаа явж болох уу? Би үнэхээр өлсөөд байна"
Самүэл миний хувцаснаас зууран надад шивнэхэд Дино гэнэтхэн Самүэл руу харах нь тэр. Самүэл мэдчхээд Дино руу хэлээ гаргаад намайг авч явахаар татаж эхэллээ.
"За хүлээгээрэй, би найзуудтайгаа хэдхэн үг солиодхъё"
"ЖэИн? Тэр чиний найз залуу юм уу?"
Мингюү над руу ёжтой инээмсэглэн асуусан ч хариуд нь Самүэл бид хоёроос хангалттай хэмжээний зэмлэлттэй харц хүлээн авсан юм.
"Үгүй"
"Тэгээд тэр чиний дүү юм уу?"
Вону байдлыг эвгүйтэхийг мэдрээд уур амьсгалыг өөрчлөхийг хичээлээ.
BINABASA MO ANG
•••ТАГНУУЛЧ•••
Action/2017.07.01 - 2018.02.10/ Нүд ирмэхийн зуур гэр бүлээ алдсан охин тэднийгээ олохын тулд хоёр дүр ашиглан тэмцэнэ. Мин Жэнни, Жон ЖэИн. Өөрийн "мөнхийн дайсан"-с цуст өшөөг авахын тулд бие хамгаалах чадварыг гаргууд эзэмшиж, чадварлаг мэргэжлийн таг...