"Гучин хоёр"

2.3K 243 70
                                        

Jennie's POV

Өдрийн 12 цагаас нислэгтэй байсан учраас өглөө эрт босоод өөрийгөө бэлдээд бичиг баримтаа цүнхлээд хүмүүст авсан бэлгүүдээ боож баглаад буудлын өрөөг орхин гарлаа.

"Манайхаар дахин үйлчлүүлээрэй, баяртай"

Үүдний ресепшн бүсгүй надаас түлхүүрийг авахдаа эелдэг инээмсэглэлээ. Би бага зэрэг бөхийчхөөд нисэх буудал руу явлаа.

Нислэгээ хүлээх зуур Юнги ахын хөгжмийн дэвтрийг нээгээд хамгийн түрүүнд нүдэнд туссан төгөлдөр хуурын нотыг гитарын нот болгон өөрчилж, аялгууг дахин амьдруулахыг хүсэж байв.

"ЖэИн?"

"Өө сайн уу Вону?"

Би түүнийг анх харж байгаа мэт сэтгэл хөдлөл гаргах гэж хичээж байлаа. Тэднийг Бусанд ирснийг мэдсэн ч өнөөдөр буцах юм гэж санасангүй.

Тэр үргэлж байдаг шигээ тайван харагдах бөгөөд миний хажуугийн хоосон суудалд ирж суулаа. Ахын дэвтрийг буцаагаад цүнхлэв.

"Ганцаараа яваа юм уу? Бусад чинь?"

"Тэд кафед байгаа. Би энд хүлээж байя гэсэн ч чамтай таарах юм чинээ бодсонгүй шүү"

"Ммм та нар яагаад Бусанд байгаа юм? Өдийд хичээлдээ сууж байх ёстой биш билүү?"

"Захирал бидэнд 3 хоногын амралт олгоод л... Харин чи?"

"Аан би юу? Ижилхэн ижилхэн"

Түүний гүн хар нүднээс бултахын тулд тааз ширтэн дуу аяллаа.

"Яг байсан уу?"

Вону надад итгээгүй байх.

"Үгүй, би худлаа ярьж байсан юм"

"Тэгээд?"

"Би энд чамайг тагнахаар ирсэн сэсан фэн чинь байна аа"

Царайгаа чадахаараа гажиг болгохыг хичээхэд Вону эхэндээ айсан дүр үзүүлж байгаад эргээд ямар ч сэтгэл хөдлөлгүй байдалдаа шилжив.

"Би чиний хошигнолыг худалдаж авах ёстой гэж чи бодож байна уу?"

"Тэгээд? Би чамд ижилхэн шалтгаантай гэж хэлсэн шүү дээ. Ганцаараа байх хугацаа хэрэгтэй байсан юм"

"Яагаад? Чамд асуудал гараа юу?"

"Чи мэдэх хэрэггүй ээ..."

Вонуд сонсгохгүй гэсэндээ амандаа бувтналаа.

"Юу? Сая юу гэсэн бэ? Чихэвч удаан зүүсээр байгаад баруун чих дүлий болчихсон шүү хөөе. Дахиад чанга хэл дээ?"

•••ТАГНУУЛЧ•••Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon