"Дөчин гурав"

2.2K 259 89
                                    

Jennie's POV

Нэгэн хэвийн өнгөрсөн долоо хоногын дараа хичээлдээ явж буй минь энэ. Одоо арай дөнгүүр алхаж чадаж байна. Жаахан асуудалтай ч гэсэн бараг л хэвийн.

Өнөөдөр бол хөгжмийн фестивалийн өдөр.

Өнөөдөр бол тэр өдөр. Ахынхаа дууг олон түмэнд сонсгох ёстой тэр өдөр.

Бага зэрэг доголсоор сургуулийн хөгжмийн өрөөнд очиход Бюн багш намайг хүлээгээд сууж байв.

"Сайн байна уу багшаа"

Би түүнд бөхийгөөд толгойгоо өргөтөл багш эргэж хараад цочсон бололтой намайг түшсээр сандалд суулгалаа.

"Өө бурхан минь ЖэИн. Чамайг эрүүл мэндийн шалтгаанаас болоод ирж чадахгүй нь дээ гэж их айж байлаа. Гэсэн ч чи хүрээд ирсэн байна шүү дээ"

Би толгойгоо сэгсрээд инээмсэглэв.

"Би танд амласан амлалтаа зөрчиж чадаагүй юм аа багшаа"

Бюн багш сэтгэл зөөлөртөл инээмсэглэв.

"Чи алхаж чадаж байгаа юм уу?"

Би толгой дохив.

"Чамайг өнөөдөр бут авна гэдгийг мэдэж байна ЖэИн. Нэмээд хэлэхэд чамайг дуулна гэдгийг найз залуу чинь хүртэл мэдээгүй байгаа шүү"

Тэр хөмсгөө өргөн над руу жогтой харчхаад инээв.

"Би бэлээн Бюн багшаа. Хоёр дууг хольж дуулахаар бэлдсэн. Дуугаа бэлдэж байхдаа хийсэн бичлэгээ үзүүлье"

Багш миний явцыг бичлэгээр дамжуулж дүгнэлээ.

"Үнэхээр гайхалтай байлаа"

Тэр намайг тэврэхэд би чимээгүйхэн хөхрөв.

"Баярлалаа багшаа"

"Зүгээр дээ. Чи өнөөдөр тэслээд өгөх нь бололтой"

Багш нуруун дээр минь зөөлхөн товшиход би зөрүүлээд толгой дохилоо.

"За би ингээд явъя даа. Тоглолтынхоо хувцсыг өмсөх хэрэгтэй"

Түүнд дахин бөхийчхөөд хөгжмийн өрөөнөөс гарав.

Хар бариу өмд, хар цагаан өнгө хосолсон дэгжин цамцаа солиод өмсчихлөө. Нэг л зүйл дутаад байх шиг санагдахаар нь цэлмэг тэнгэр шиг цэнхэр өнгөтэй хүрмээ давхарлаад өмсөв. Ээжээс минь үлдсэн ганц хувцас юм уу даа...

Би үсээ нарийн ширхэгтэй сүлжээд мөрөө давуулан хойшлууллаа. Хөнгөхөн будалт хийсний дараа царайгаа харуулж болохгүйгээ гэнэт санаад өөрийгөө шоолон инээх аядав.

•••ТАГНУУЛЧ•••Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang