"Дөчин найм"

2.1K 262 34
                                    

Jennie's POV

Би тэдний бүжгийг ажиглагчын түвшнээс харж байгаад Seventeen-г бэлтгэлээ дуусгахыг сануулан алгаа ташлаа.

Тэдэнд нэг нэгээр нь ус дамжуулж явсаар хамгийн сүүлд Сынчол дээр ирэв. Над руу цэвэр цагаан том алчуураа сунган уруулаа унжуулан зогслоо.

Би түүн рүү өхөөрдөнгүй ширтэв. Ийм сайхан залуугийн хөлсийг нь арчиж өгөх нь бусдын хувьд зүүд зэрэглээ шиг тансаг ажил биш гэж үү?

Ойрд Сынчолтой уулзаж чадалгүй хэд хоносон болоод ч тэр үү... түүнийг маш их санаснаа мэдрээд уван цуван урсах хөлсийг нь зөөлөн дарж арчиж өгчхөөд уруул дээр нь үнсэв.

Ойрын үед хэтэрхий нялхраад юм л болвол эрхлэх гээд болчхоод байгаа юм даа энэ царайлаг залуу...

"За хөвгүүдээ, хоолоо идэцгээе. ЖэИн миний бие бээр өнөөдөр маш амттай хоолнууд хийж авчирсан"

Ядарсандаа болоод амьсгаадан суух хөвгүүдээ сэргээхээр хөгжилтэй царайлан эгёо хийж үзүүлэв. Тэдний дебют өдөр нь дэндүү ойрхон ирчихсэн байгаа учраас ядаж л гэрийн хоол идэж, алдсан эрч хүчээ нөхөх хэрэгтэй шүү дээ.

"Өө бурхан минь"

"Та хоол хийгээ юу?"

"ЖэИн эгч хийсэн юм чинь амттай байх нь ойлгомжтой"

"Хурдан идэцгээе ээ, яг өлсөж үхэх нь байна"

"ЖэИн эгчийн гарын хоолыг идээгүй хэдэн сар жил ч өнгөрчихсөн юм бэ дээ"

Би инээмсэглээд хийж авчирсан бүх хоолоо ширээн дээр нь өрж өгөөд Сынчолын хажууд суулаа. Шарсан үхрийн махыг буудайн үртэй амтлагчаар амтлаад ногоон навчин дээр тавин хайрынхаа аманд хийж өгнө. Тэр гэнэт аманд нь орж ирсэн том махнаас болж хахах аядсан ч удалгүй намайг хараад царай нь гэрэлтэж эхлэв.

Мингюү, Вону хоёр нэгэн зэрэг нүдээ эргэлдүүлэн бид хоёрыг жигшсэн харцаар харлаа.

"Ээ хорвоо... мөн ч нялуун хүмүүс юм даа"

Тэд ам амаа дамнан зэрэг хэлцгээв. Үүнийхээ дараа бие биен рүү гээ ирмэж байгаа харагдлаа.

Би тэдэн рүү хэлээ гаргачхаад үргэлжлүүлэн бяцхан жаалаа хооллолоо. Хөвгүүд маань хоолоо сайн идэж байгааг хараад би дотроо маш их баярлав. Тэд минь ийм жижигхэн ч гэсэн энэ халамжыг хүртэл хүртэх эрхтэй хүмүүс шүү дээ.

Би дахиад л хоолоо хийж дуусахын алдад хуруугаа зүсчихсэн ч нээх сүртэй зүйл биш л дээ. Өдөр ирэх тутам сайн хоол хийж сурч байгаадаа баярлаж байгаа. Хэзээ нэгэн цагт хэн нэгэнд зориулж насаараа хоол хийх ч юм билүү?

•••ТАГНУУЛЧ•••Where stories live. Discover now