Jennie's POV
Сургуулийн хоолны танхимд орж ирэв үү үгүй юу бүгд л шуугилдаад эхэллээ. Миний булдруу болтлоо хавдсан царай, хөхөрчихсөн хүзүү, боолттой гар хөл бас тэгээд хэтэрхий ядарсан мэт харагдах миний бие тэр чигтээ намайг бусдаас тэс өөр харагдуулж байсан юм.
Жэксоны зүг харвал Жэксон ч бас над шиг байдалд байлаа. GOT7 хамтлагынхан нь түүнээс юу болсон тухай зогсоо зайгүй шалгаана. Ялангуяа Марк гэх сайн найз урд хойно нь орж Жэксонг бөөцийлнө.
Ядаж байхад BTOB-нхон бас ийм байдалтай байж байдаг. Сургуулийн хүүхдүүд бид хэд рүү байн байн ээлжлэн харах нь миний дургүй, ядаргаа хоёрыг зэрэг хүргээд эхлэх нь тэр.
Шинбиг цагдаа нар бариад саатуулах байр руу аваад явсан гэх мэдээлэл хуурай өвсөнд авалцах гал шиг хурдан тархжээ.
Хоолоо аваад Чэёонтой хамт хооллохоор эргээд алхав.
Хараал идсэн фэн охид. Урдуур хойгуур гүйгээд алж хаях нь ээ...
Seventeen-ыг шүтэж байгаа эдгээр тэнэгхэн охидоос болж хичнээн олон гэмгүй хүүхдүүд хохирох бол? Галзуурсан бухнаас ч долоон дор авирлах юм. Ядаж соёлтой байх хэрэгтэй шүү дээ.
Хөвгүүдийн сууж байгаа ширээний хажуугаар өнгөрөхөд ширээн дээр нь багтахааргүй их бэлэг овоороостой байна. Сайхан юмаа, сайхан юм.
Сынчол руу зэрвэсхэн ширтвэл тэр ч бас над руу харж байх нь тэр. Би ч түүнийг тоогоогүй царайлаад Чэёоны ширээнд ирлээ.
"Эгчээ? Та идэж чадаж байна уу? Би халбагадаад өгөх үү?"
Би түүн рүү инээмсэглээд толгой дохиход тэр ч мөн адил хөөрхөн инээгээд хоолыг минь ганц хоёр халбагадан өгч байлаа. Учир нь нэгэнтээ гэмтэл авсан гар минь эдгээгүй байгаа шүү дээ.
---
Scoups's POV
Бид "Мансэ" дууныхаа промоушноо хийж дуусгаад удаагүй ч дараагийн албум дээрээ хичээнгүйлэн ажилласаар л байна.
Дебют хийснээсээ хойш олигтой ч тайван унтаж амарч чадсангүй. Бид нэг газраас нөгөө газар руу явж байхдаа хувцсаа ч солих завгүй байх юм. Манай энтертайнмент биднийг тамлахаар шийдсэн бололтой.
Мэдээж энэ нь бидэнд сайн хэрэг л дээ. Гэхдээ л... би ч бас хүн шүү дээ. Жаахан ч болтугай амьсгаа авах зай өг л дөө...
Иймэрхүү бодол тээн алхах зуураа бид хэдийн дормынхоо өмнө ирснийг мэдээд хүчтэй санаа алдасхийн хаалгаа түлхүүрдэж онгойлгон хөвгүүдийгээ оруулав.
![](https://img.wattpad.com/cover/114548843-288-k284584.jpg)
ESTÁS LEYENDO
•••ТАГНУУЛЧ•••
Acción/2017.07.01 - 2018.02.10/ Нүд ирмэхийн зуур гэр бүлээ алдсан охин тэднийгээ олохын тулд хоёр дүр ашиглан тэмцэнэ. Мин Жэнни, Жон ЖэИн. Өөрийн "мөнхийн дайсан"-с цуст өшөөг авахын тулд бие хамгаалах чадварыг гаргууд эзэмшиж, чадварлаг мэргэжлийн таг...