"Арав"

2.4K 271 15
                                    

Jennie's POV

Хүү өвчиндөө шаналан дуу алдахыг хараад миний зүрх зүсэгдэж байв. Хурдхан эмнэлэгт л хүргэх юмсан.

"Туслаарай, туслаарай, сувилагч аа!!! Миний дүү үхэж байна, түүнд минь туслаач"

Сувилагчид сандралдан гүйж ирээд нөхцөл байдлыг ойлгосон бололтой эмнэлгийн дамнуурган дээр болгоомжтой гаргаад эрчимт эмчилгээний тасаг руу түүнийг авч явлаа.

"Өрөвдөлтэй хүүхэд, одоо бүх юм зүгээр дээ. Би чамд санаа тавих болно"

Удалгүй Жэксон, авга ах хоёр араас орж ирээд хүүгийн биеийн байдлыг асуухад надад мэдэх юм юу ч алга. Одоохондоо "Эмчилгээ хийгдэж байна" гэх бичгээс өөр бидэнд мэдээлэл авчхаар юм олдсонгүй.

Бид тэндээ хэдэн цаг хүлээсээр л байсан, одоо болтол анир чимээгүй. Жүнсү ах даалгавар амжилттай болсныг даргадаа мэдээллэхээр явсан. Жэксон надтай хамт хүлээсээр л.

Үүрийн 4 цагт эмч толгой гудайлган гарч ирлээ.

"Эмч ээ, дүү минь яаж байна?"

"Намайг уучлаарай, тэр биеийнхээ 30 гаруй хувийн цусаа алдсан байна. Найдлага тун бага байгаа. Бид чадах бүхнээ л хийсэн. Хэвлийд байсан бууны сумыг гаргаж авсан. Манай эмнэлгийн цусны нөөц дуусч байгаа. Хачирхалтай нь тэрний цусны бүлэг тун ховор учраас нөхөн орлуулах эмчилгээ хийгдэх боломжгүй"

Эмчийн тайлбарыг хангалттай сонсоод бид юу ч хэлэлгүй чимээгүй толгой дохилоо.

"Хөөрхий хүү"

"Жэксон, хоёулаа хүүг өргөж авъя"

"Юу? Мэдээж үгүй"

"Гуйж байна"

"Тэрний гэр бүл нь хаана байгаа юм бэ? Гэр бүл нь хаа нэгтээ санаа зовоод хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна"

"Гэхдээ-"

"Үгүй Мин Жэнни. Ямар ч гэхдээ байхгүй. Үгүй л гэсэн бол үгүй"

"..."

"Чи түүнийг өөрсдийн амьдралд оруулж болохгүй. Бид чинь тагнуулчид шүү дээ. Хэтэрхий аюултай"

Би Жэксонг ойлгож байна. Тагнуулч байна гэдэг хэзээ ч хамаагүй үхэж болно гэсэн үг. Ийм хэцүү амьдралдаа хүн нэмж авна гэдэг ч байж боломгүй хэрэг. Гэхдээ л би хүүг өсгөмөөр байна.

"ЖэИн уу даа?"

Бид намайг дуудсан хүний зүгт харлаа.

"Өө сайн уу Жимин?"

Би Чэёоны ахтай болон түүний хоёр найзтай мэндэллээ.

"Чи энд юу хийж байгаа юм бэ? Байз, нүүр чинь цус болчих оо юу даа? Тэр эрэгтэй хэн бэ?

Түүнийг Жэксон руу сэжиглэнгүй харж байхад Жэксон түүн рүү яг л хогийн сав харж байгаа мэт ширтэнэ.

"Аан энэ миний ах Жэксон. Манай дүү осолд орчихсон юм"

"Нээрээ юу? Өө намайг уучлаарай"

Жимин ах бид хоёр руу бөхийв.

"Миний найзууд Хусог болон Тэхён"

"Сайн байна уу? Намайг ЖэИн гэдэг"

"Ингэхэд танай дүү яаж яваад осолд орчихоо вэ?"

"Өө тэр зүгээр л буудуулчихсан юм"

Жэксонг шууд хэлчихсэнд итгэж чадахгүй нь ээ. Юугаа бодож тэгдэг байна аа?

Жимин болон түүний найзуудын нүд аяганаасаа бүлтрэх нь үү гэлтэй томров.

"Юу? Та чинь юугаа яриад байгаа юм бэ? Хмм манай ах бага байхдаа унаад толгойндоо юмтай болчихсон юм. Битгий тоогоорой"

"Энэ хүүхэд чинь итыостбыо"

Би Жэксоны амыг таглаад тэдэн рүү инээмсэглэж салах ёс гүйцэтгээд цааш явлаа.

"Жэксон?"

"За бас яагаав Жэнни?"

"Би түүнийг үрчилж авмаар байна. Түүнийг дахиж алхаж чаддаг болтол нь асармаар байна. Тэгэх үү?"

"За яахав. Түүний гэр бүл иртэл нь чи асарч болно. Ойлгосон уу?"

Жэксонг арга барсан янзтай зөвшөөрөхөд би инээмсэглээд толгой дохилоо.

•••ТАГНУУЛЧ•••Onde histórias criam vida. Descubra agora