(Тод фонтоор Хятад хэлний үгсийг тэмдэглэсэн болно)
---
Jennie's POV
Өнгөрсөн тав дахь өдөр болсон хөгжмийн фестивалиас хойш хүн бүр "өнөөх" соло үзүүлбэр үзүүлсэн охиныг хэн гэдгийг сонирхох болсон юм.
Сынчол хүртэл "түүнийг" хичнээн их шохоорхсоноо надад хэлсэн гээд бод доо. Би тайван баймаар байгаа ч хардаад байх юм. "Өөрөө өөртэйгөө" хардах чинь утгагүй гэдгийг мэдсээр байж л...
Бюн багшаас нэгэн залуу намайг сураглаж асуусан гэсэн. Гэхдээ би багшаас хичээнгүйлэн нууцалж өгөхийг хүссэн учраас түүнийг халгалгүй буцаасан гэж байна лээ. Бэкхён багш үнэхээр сайн "нууц хадгалагч" юм шүү.
Намайг хэн гэдгийг мэдэхгүй хүмүүс миний дуунд уярч дурласан гэж бодох нь ээ заримдаа дэндүү хөгжилтэй санагддаг юм. Бие хаа, царай зүс хамаарахгүйгээр тэд миний хоолойг сонсохыг хүссэн бололтой.
"Та тэгээд ямар нэг компанид дадлагажигч болж ормооргүй байгаа юм уу? Би лав тань шиг мундаг байсан YG entertainment-д дуучнаар элсэх байлаа. Би таны дуулахыг сонсох үнэхээр дуртай"
Чэёоныг гэрт нь хүргэж өгөх замд тэр надтай үргэлж халуун дотно яриа үүсгэж явдаг юм.
Тийм ээ... Чэёон л мэдэж байгаа. Би угаалгын өрөөнд тайзны хувцсаа сольчхоод гарахын даваан дээр Чэёонтой улаан нүүрээрээ халз тулчихсан юм. Зугтах ямар ч арга байгаагүй, ямар дүүгээ боолтонд оруулаад ухаан алдуулалтай биш дээ. Чэёон байсан нь их юм гэж бодоод л өнгөрсөн. Тэгээд л зөнд нь хаясан даа.
Би түүн рүү зүгээр л толгойгоо сэгсэрч үзүүлэв.
"Гэхдээ яагаад вэ? Та амжилттай, алдартай уран бүтээлч болж чадна шүү дээ"
"Яагаад гэвэл... надад хийж дуусгах ёстой асар том ажил байгаа"
"Яг юу байгаа гэж?"
"Чи ойлгохгүй ээ, энэ бол маш том зүйл"
"Яагаад? Би ойлгоно оо. Би чинь хичнээн том охин билээ дээ?"
"Тийм ээ, чи надаас өндөр гэдэг чинь надаас том охин гэсэн үг"
Би түүнийг өхөөрдөн хацраас нь чимхэв.
Бид ярилцаж явсаар гэрийнх нь үүдэнд ирлээ.
"Хүргэж өгсөнд баярлалаа эгчээ"
"Зүгээр дээ"
Чэёоны үс арзгар байхдаа дэндүү үзэсгэлэнтэй харагддаг тул үсийг нь багахан зэрэг сэгсийлгэв.
YOU ARE READING
•••ТАГНУУЛЧ•••
Action/2017.07.01 - 2018.02.10/ Нүд ирмэхийн зуур гэр бүлээ алдсан охин тэднийгээ олохын тулд хоёр дүр ашиглан тэмцэнэ. Мин Жэнни, Жон ЖэИн. Өөрийн "мөнхийн дайсан"-с цуст өшөөг авахын тулд бие хамгаалах чадварыг гаргууд эзэмшиж, чадварлаг мэргэжлийн таг...
