Jennie's POV
Намайг хаа газар асуудалтай явахад яагаад дандаа Seventeen-нхэн хамт байдаг юм бол? Сөүлдээ л байж байхгүй ямар юмаа хийж энд ирчихсэн юм бэ дээ.
Тэдэнд харагдахгүйгээр сэмээрхэн гарч такси барихаар гараа өргөхөд тэр даруй 3 машин зэрэгцэн зогслоо. Тэдэн дундаас ахимаг насны дулаан харцтай эгчийг жолоочоороо сонгосноор түүний дөлгөөн цэнхэр хүлэгт суув. Ядаж л эмэгтэй хүнд итгэж болно биз дээ?
"Сайн байна уу эгчээ? Та намайг "Сондор" зочид буудалд хүргээд өгөөч?"
Жолооч эгч инээмсэглэн толгой дохиод тэндээс хөдлөв.
"Би таны дугаарыг авч болох уу эгчээ? Такси барих шаардлага гарвал таныг дуудчихаж байя?"
"Тэгэлгүй яахав охин минь"
Тэр надад өөрийн нэрийн хуудсыг өгөхөд би цүнхнийхээ урд халаасанд хийлээ. Олон хүний нүдэнд өртөж явмааргүй байгаа учраас нэг унаагаараа зорчиж байх санаа гаргасан юм.
"Баярлалаа"
Би машинд сууж явахдаа хэсэгхэн зүйрмэглэчихсэнгээ мэдсэнгүй. Гэнэт цочиж сэрэхдээ бид одоог хүртэл замдаа явсаар л байгааг анзаарав.
"Хол зам үлдсэн үү?"
"Үгүй дээ, бид одоо минутын дараа гэхэд очлоо"
Би толгой дохиод цүнхээ бариад буухаар бэлтгэж байтал
"Бид ирчихлээ, 17600 вон"
Түүнд төлвөл зохилтой мөнгийг нь өгчхөөд зочид буудлын өмнө ирлээ. Гаднаасаа үнэхээр тансаг харагдах энэ газар надад дажгүй мэдрэмж төрүүлж байв.
Үүдний ресепшн бүсгүй дээр очоод
"Ноён ВаяЖи нэрэн дээр өрөө захиалсан байх ёстой юм"
"Түр хүлээгээрэй. Та Мин Жэнни юу?"
"Тийм ээ, би мөн байна"
Тэр миний иргэний үнэмлэхийг шалгаад бага сага зүйлс нэмж асуугаад өрөөний минь түлхүүрийг өглөө.
"Манай зочид буудлыг сонгосон танд баярлалаа"
Би түүнд инээмсэглэн бөхийчхөөд цүнхээ аван өрөөндөө очихоор явав.
"Хөөх энэ өрөө ч тоглоом биш бололтой"
Дотоод засал чимэглэл нь надад маш их таалагдаж байна. Бор өнгөөр голчлон зассан ихэмсэг шинжийг өөртөө агуулсан газар байхдаа би тухтай байдаг юм.
ESTÁS LEYENDO
•••ТАГНУУЛЧ•••
Acción/2017.07.01 - 2018.02.10/ Нүд ирмэхийн зуур гэр бүлээ алдсан охин тэднийгээ олохын тулд хоёр дүр ашиглан тэмцэнэ. Мин Жэнни, Жон ЖэИн. Өөрийн "мөнхийн дайсан"-с цуст өшөөг авахын тулд бие хамгаалах чадварыг гаргууд эзэмшиж, чадварлаг мэргэжлийн таг...