"Арван гурав"

2.7K 270 19
                                    

Jennie's POV

"ЖэИн эгчээ, намайг хүлээгээрэй"

Намайг дуудсан зүгт эргэвэл Чэёон миний зүг гүйж ирэхийг харлаа. Би цагаа харан санаа алдав. Ахиад л...

"Эгчээ намайг оройтсонд уучлаарай. Ангид бага зэрэг хийх ажил үлдчхээд эрт гарч ирж чадсангүй"

Чэёон оройтож тараад намайг бүхэл бүтэн 2 цаг хүлээлгэсэндээ уучлалт гуйж байгаа нь энэ. Би хүн хүлээхийг үзэн яддаг ч энэ удаад түүнд элдвийн зүйл хэлэлгүй хамт явсан юм.

"За гэртээ харьцгаая, whiparam ohh whiparam whiparam whiparam"

Тэр дуулангаа урд минь аз жаргалтай алхална.

---------

"Баярлалаа ЖэИн"

Жимин гэрээсээ гарч ирээд Чэёоныг аваад орлоо. Би тэднийг хаалгаараа цааш оров уу үгүй юу шууд гэр рүү гээ гүйлээ. Учир нь тэнд намайг чухал хүн хүлээж байгаа.

----------

"Авгаа би гэртээ ирлээ"

Би гэртээ ороод цүнхээ шууд шалан дээр шидлээ. Энэ 7 хоног бүхэлдээ аймшгийн кино л гэсэн үг. Нэг өдөрт гэхэд л 4 шалгалт шүүлэг? Энэ хүүхдүүд чинь ямар мал юм уу? Тэгж их дарамтлаж хичээл хийлгээд байхдаа яадаг байна аа?

Би дунд анги хүртлээ гэрээр боловсрол эзэмшсэн бөгөөд үеийн хүүхдүүдээсээ хамаагүй ухаантай. Тэр шалгалтууд надад үлээгээд хаях бохь шиг байсан ч дэндүү ядаргаатай санагдаад байх юм. Мэддэг зүйлсээ дахиад л мэдэхгүй юм шиг царайлахаас залхаж байна...

"Эгчээ, та ирчихсэн үү?"

Хүү намайг ирээд тэврээд хацар дээр үнслээ. Би өөдөөс нь өхөөрдөж инээгээд эргүүлж тэвэрч байхдаа алдсан эрч хүчээ нөхөж авч байгаа мэт сэтгэл хангалуун байлаа.

"Эгч эгч эгчээ, авга ах хаашаа ч юм явчихсан. Тэр танд мөнгө олохоор явсан гэж хэлээрэй гэсэн"

Намайг хүүхэд байхаас эхлэн авга ах үргэлж мөнгө олохоор явлаа шүү гэчхээд гардаг байж билээ. Энэ нь тагнуулын ерөнхий газар руу ажлын шугамаар явсан гэсэн үг гэдгийг 10 настай байхдаа санаандгүй мэдсэн юм.

"Ах чинь хаана байна?"

"Тэр бас л гараад явчихсан. Эрдэнэт хүний амь нас аварч,бусдын тусын тулд буян үйлдэхээр явлаа гэсэн байх аа. Юу гэсэн үг юм бол?"

"Найзууд нь... Найзууд нь их сахилгагүй болохоор хүмүүжүүлэхээр явсан байх нь"

"Аан тийм юм бас байдаг юм уу?"

•••ТАГНУУЛЧ•••Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ