Jennie's POV
"Юу???"
Папагийн хэлсэнд үгэнд дэндүү их балмагдахдаа дахин лавлан асууж буй нь энэ юм. Папа хүндээр санаа алдав.
"Би сайн мэдэхгүй байна, Жэнни. Манай залуус алсын зайнаас тандалт хийж байхад Им Жэжин аль хэдийн бидний нүүдлийг мэдчихсэн байна лээ"
Папа чамархайгаа илэн нухаж, нүдээ анин ярвайна.
"Бидний төлөвлөгөөг тэр яаж мэддэг байна аа? Нууц хурал хийдэг өрөөнд зөвхөн би, та, авга ах, Жэксон тэгээд Bigbang-нхан тэгээд манайхны цөөн залуус л байсан биз дээ? Тэгээд яахаараа---"
Би яриагаа тэрүүхэнд нь зогсоогоод маш том үнэнийг олж илрүүлэх шиг болов.
"Та тэр өрөөнд Им Жэжины гар хөл болсон урвагч байсан гэх гээд байна уу? Энэ бүх хугацаанд биднийг эсрэг талд худалдсан нэгэн үнэхээр байсан хэрэг үү?"
Миний бодлыг хүчтэй няцаагаасай гэж хүссэн ч Папа гунигтай нь аргагүй толгой дохив.
"Одоогийн байдал улам л хурцадмал болж байна, Жэнни. Чиний амь нас яригдах хэмжээд хүрчихлээ. Одоохондоо шинээр ирсэн нууц мэдээллийг зөвхөн надтай ярилцаж бай, ойлгосон уу?"
"Жүнсү ах, Жэксон бас Bigbang-н ах нарыг яах юм?"
"Бид түрдээ тэдэнтэй холбогдохоо азнах хэрэгтэй. Сүүлээ шарвагнуулсан бууны нохойг хэн болохыг олох хүртлээ бидний мөрдөх ёстой ажиллагааны хамгийн аюулгүй горим нь энэ болчхоод байна"
Би толгой дохив.
"Та түүнийг хаана нуугдаж байгааг мэдэж байгаа, тийм биз дээ?"
Би папагаас ийнхүү асуухад тэр духаа маажаад над руу харав.
"Мэдээж, би мэдэж байгаа гэж найдаж л байна. Гэхдээ яг одоо түүн рүү дайрвал манай тал маш их хохирол амсана"
"Тэр газар чинь үнэхээр Им Жэжины орогнож байгаа барилга мөн биз?"
"Яг үнэндээ 100% баталгаатай гэж хэлэхэд тун бэрх. Гэхдээ чи Им Шинбиг таньдаг, тийм үү?"
"Тэгэлгүй дээ. Тэр амилсан шуламыг мэдээж танина шүү дээ"
Папа над руу ярвайж харснаа толгойгоо сэгсрээд ширээн дээр хөглөрсөн бичиг баримттайгаа эргээд зууралдав.
"Амилсан шулам аа??? За за тэр яахав. Тэр охин Жэжины өргөмөл хүүхэд учраас Жэжинтэй ойр дотно байх, магадгүй хамт амьдардаг ч байж болох юм. Чи түүнийг хэд хоног дагавал яаж байна?"
KAMU SEDANG MEMBACA
•••ТАГНУУЛЧ•••
Aksi/2017.07.01 - 2018.02.10/ Нүд ирмэхийн зуур гэр бүлээ алдсан охин тэднийгээ олохын тулд хоёр дүр ашиглан тэмцэнэ. Мин Жэнни, Жон ЖэИн. Өөрийн "мөнхийн дайсан"-с цуст өшөөг авахын тулд бие хамгаалах чадварыг гаргууд эзэмшиж, чадварлаг мэргэжлийн таг...