"Жаран гурав"

2K 246 65
                                    

Jennie's POV

"За тэгэхээр одоо... энэ газарт үйл ажиллагаа явуулж буй залуусыг болгож өгөх болно. Мэдээж бидний очих газар бол Им Жэжины нууц орогнох байр гэдгийг та нар таамагласан байх. Гэхдээ тулааны явцад зөвхөн би л Им Жэжиныг олж, түүнээс чухал зүйлээ салгаж авах хэрэгтэй. Өнөө орой гэхэд бүх зүйлийг дуусгаж чадна гэдэгт итгэж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа"

Өөрийн бэлдсэн багахан хэмжээний илтгэлээ Bigbang, Жэксон мөн агентлагын бусад залуусын өмнө тавьлаа.

"Дахин нэг удаа би хэлье. Хэрвээ та нарын хэн нэгэн нь энэ ажиллагаанд оролцохоос татгалзаж байвал яг одоо биднийг орхиж явахыг хүсэж байна"

Тэдний хэн нь ч гар өргөөгүй учраас бүгд энэ тулаанд бэлэн гэж ойлгож болох юм. Урвагчид ч сайн өнгөлөн далдлалт хийж байна шүү, хэр удаан тэсэхийг чинь харъя л даа.

Хувцсан дотуураа сумнаас хамгаалах өмсгөлөө өмссөний дараа тулалдахдаа өмсдөг хар jumpsuit-ээ өмсөөд том хар гутлаа углав.

Гуяныхаа гадна талын нууц халаасанд буугаа хийж амжлаа. Гуталныхаа түрүүнд хоёр буу, нуруундаа нэг буу мөн цамцныхаа халаасанд хоёр хутга байрлуулав.

Гутлын үдээсээ чанга гэгч нь үдлээ. Өөрийн хувьд бүх бэлтгэлээ хангасан гэж үзэсний дараа хүчтэй гэгч нь санаа алдаад бүрхэг тэнгэрийн өөд харж, нүдээ анилаа.

"Гэр бүл мөн Им Жэжинд ашиглагдаж түүний хохирогч болсон бүх хүмүүсийн төлөө би үүнийг хийх ёстой"

Богинохон үсээ ард нь чангавтар нэг боогоод ерөнхийдөө би бэлэн болжээ...

"Жэнни?"

Намайг дуудсан хүн Жэксон байсан учир би түүн рүү хараад инээмсэглэв. Жэксон над руу хүрч ирээд намайг тэвэрлээ.

"Бид тэднийг өнөө шөнө гэхэд л дуусгачихсан байх болно. Чиний аз жаргалыг удахгүй харна гэхээс байж сууж чадахгүй байна шүү. Дүү минь, би чамд хайртай"

"Би ч гэсэн, гэгэ. Би ч гэсэн танд хайртай"

Жэксон толгойг минь зөөлөн илэв.

"Өөрсдийн чадах хүртлээ эцсээ үзэн тулалдацгаая"

Түүний хэлж буй үгс бүрт үнэн шингэсэн байгааг би мэдэж байна.

"За залуусаа! Өөрсдийн бичил микрофон, чихэвчээ шалгаарай. Бүх зүйл хэвийн гэж үзвэл тэднийг ангуучлахаар явцгаая. Хүн бүр өөрсдийн хөлгөнд суугаад тийшээ хөдөлнө"

•••ТАГНУУЛЧ•••Onde histórias criam vida. Descubra agora